Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/02503

 

 

 

2025 12 19 307/ШШ2025/02503

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин байх ******* ХХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,367,102.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,441,405 төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.98%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч ******* ******* нь Барьцаат зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 691 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч ******* *******ээс Барьцаат зээлийн гэрээ-ний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн:

Үндсэн зээл: 702,316.09 төгрөг,

Үндсэн хүү: 574,015.35 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 90,771.30 төгрөг,

Нийт: 1,367,102.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1,367,102.74 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,367,102.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,367,102.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,367,102.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,824 төгрөгөөс 18,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,412 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 18,412 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ