Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/01267

 

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж-*******, ******* цогцолборт байрлах, 537327******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, Ажилчины 5-*******9  тоотод оршин суух, РД:ЖГ96**************08************** регистрийн дугаартай, Сугардашийн  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 908 982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь "*******" ХХК-тай 2024 оны 03 сарын 04-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. нь уг гэрээний үндсэн дээр 2024.04.02. ны өдрөөс 2024.04.*******-ны өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 830,000 төгрөгийг тус бүр ******* сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Нар Регистр 53 Шүүх Дори Дансны ду Улсын там Горага уйл Гуелгани Посын ши Нийт дүн Гэрэгэ Санемж боломою Гэрэгэ Өнгөрсөн хугацаанд нь нийт 3*******9,000 төгрөг төлсөн ба "*******" ХХК-ын зүгээж түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.*******4-ний өдрийн байдлаар нь үндсэн зээлийн үлдэгдэл 587,*******64 төгрөг, зээлийн хүү 270,429 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5*******,389 төгрөг, нийт 908,982 төгрөг байна. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 908 982 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сугардашийн Ганболд нь 908 982 төгрөгийг төлж барагдуулна. 2025 оны ************** сарын 05-наас *******2  сарын 20-ны дотор 908 982 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч С. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 908 982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 908 982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 758 дугаар зүйлийн 758.*******, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Хариуцагч  нь зээлийн гэрээний үүрэгт 908 892 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 366 төгрөгийн 50 хувь болох *******3 *******83 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос *******3 *******83 төгрөгийг, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид *******3 *******83 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК /РД: 537327*******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР