Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/02502

 

 

 

 

 

 

 

 

2025 12 19 307/ШШ2025/02502

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нөхөр Б.*******тай 2011 онд танилцаж Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд ******-ний өдөр хүү *******, ******-ны өдөр охин , ******-ны өдөр охин нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр байнга архи ууж, уусан үедээ агсам тавьж зодож, элдэв бусаар харааж, зүхэж, олон удаа цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд хонож гарсан. Шүүхээр орж арга хэмжээ авахуулж байсан. Миний хувьд хүүхдүүдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. УБТЗ-ын 1 дүгээр ангид ажиллаж байх хугацаанд томилолтоор явахдаа баруун хараад гэр бүлээс гадуурх харилцаатай болж, гэртээ хаяадаа ирж хувцасаа сольж, худал хэлж ажилдаа явлаа гээд тийш яваад жил гарантай явсан. Дунд охиныг минь хүртэл авч яваад өгөхгүй болохоор ардаас нь очиж, цагдаад мэдэгдэж байж авсан. Гэрийнхээ эд хогшилыг эвдэж, хүүхдийнхээ хажууд зодож, хэрүүл маргаан хийж, харддаг. Эрүүл болоход нь хэлэхээр санахгүй байна, тасарчихсан байна, уучлаарай гэдэг. Өмнө нь аргаа бараад бүр болохгүй болоод эвлэрүүлэн зуучлалаар орж байсан. Гэр бүлээс гадуурх харилцаатай болж явсан үедээ бэлгийн замын өвчин авч, эмчлүүлж байсан. Мөн архины хамааралтай болсон. Б.******* нь амьдралаа бодъё, үр хүүхдээ бодъё, уучлаарай гэж гуйгаад ирэхэд нь итгэж, ОХУ-д 4 удаа явж архины код эмчилгээнд орж жил гаран уухгүй байж байгаад уугаад эхлээд тавьтаргүй ааш зан гаргаж, зодож агсам тавьж эхэлсэн. Эрүүл байх хугацаандаа хар яр яриатай, хайр халамжгүй, цаашид үр хүүхдээ бодож энэ шийдвэрийг зориглон гаргалаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие овогтой ******* нь эхнэр Ү.*******тай хамт цаашид алдаа дутагдлаа засаж, ар гэртэй анхаарал халамж тавьж, гэрлэлт цуцлуулахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

овогтой ******* нь овогтой *******тай эвлэрч ойлголцож байгаа учраас нэхэмжлэлээ буцааж авах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ү.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ