Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/01268

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг Хүний хөгжлийн ордонд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум ******* дүгээр баг Залуусын ******* тоотод оршин суух, ЖЛ7309**************0******* регистрийн дугаартай, *******

            Хариуцагч: Дорнод аймгийн ******* сум ******* дүгээр баг Залуусын *******3-0******* тоотод оршин суух, ЖЛ9306**************0******* регистрийн дугаартай, нарт холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 5 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* /ЖЮ890*******26*******2/ нь тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс 2022 оны 6 дугаар сард "Үлирэнгэ брэнд" чиглэлээр *******0,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй *******00% эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Тус зээлийн батлан даагчаар Д.Булган нь батлан даалтын гэрээ байгуулсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 5,800,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд , нарын зээлийн гэрээний үүргээс үлдсэн таван сая наяман зуун мянган/ төгрөг гаргуулан Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь **************0090*******000700370*******0 тоот дансанд төлүүлж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэл гаргасан. нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 5800.0 мянган төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт 5 800 000  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 758 дугаар зүйлийн 758.*******, 7*******, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь хариуцагч , нарт холбогдуулан гаргасан “5 800 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР