| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00038/И |
| Дугаар | 193/ШШ2026/00035 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 193/ШШ2026/00035
| 2026 01 05 | 193/ШШ2026/00035 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн *******,*******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,914,403.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Г.ад холбогдуулан 1,914,403.1 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Г. нь ******* ББСБ ХХК-тай байгуулсан 00517 тоот зээлийн гэрээний дагуу авсан 1000014543, 1000001026 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1,914,403.1 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 1,914,403.1 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,180 төгрөгийн 50 хувь буюу 23,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,590 төгрөгийг улсын орлогоос, 23,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХХК -д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,914,403.1 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,180 төгрөгийн 50 хувь буюу 23,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,590 төгрөгийг улсын орлогоос, 23,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА