| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 309/2025/01544/И |
| Дугаар | 309/ШШ2025/01271 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/01271
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* 2*******-22 тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн *******,******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг 2*******-31 тоотод оршин суух, ЖЭ7*******120918 регистрийн дугаартай,
“2 000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******,******* газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрөөс 2019 оны ******* дугаар сард “Мод модон эдлэл” чиглэлээр 2 000 000 төгрөгийг *******8 сарын хугацаанд хүүгүй 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусч зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 2 000 000 төгрөг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь **************0090100070037010 тоот дансанд төлүүлж өгөхийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2019 оны 5 сард ******* халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2 000 000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед дэлхий даяар Ковид цар тахал гарч тухайн үед үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн цар тахалтай холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хойшлогдсон. Би өөрөө ковид тусаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлээ эргэн төлөх боломжгүй болсон. Одоо би өөрөө 80 хувийн группт байдаг эргэн төлөх боломжгүй учир санхүүгийн боломжоороо төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******,******* газар нь хариуцагч д холбогдуулан “2 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 7*******, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн 100070037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 23 *******75 төгрөг /2 000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж ************** 950 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ХОСБАЯР