Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/02416

 

 

2025 12 10 307/ШШ2025/02416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн өмгөөлөгч: /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ихэржаргал оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч О.******* нь 2024 оны 11 дүгээр сарын эхээр ХХК-ийн Дархан Их дэлгүүрийн бэлэн хувцасны тоот, 58.2 м.кв талбайг худалдана гэсний дагуу тус лангууны түрээслэгч Д.*******тэй уулзаж ярилцаад 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус лангууг нэг жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж, 2025 оны 5 дугаар сар хүртэл түрээсэлж ажиллуулсан. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаас шалтгаалан 5 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орж, лангуугаа ажиллуулж чадахааргүй болсон тул худалдахаар болж, Дархан зарын групп-т лангуу зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу гэх хүнд 30,000,000 төгрөгөөр худалдсан.

Улмаар рүү түрээсийн гэрээг шилжүүлж өгөх гэсэн боловч ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Манай байгууллагын өмчийн хөрөнгийг дур мэдэн бусдад худалдаж болохгүй гэх түрээсийн гэрээний заалтыг зөрчсөн байна. гээд лангууг хурааж авсан. нь нэхэмжлэгч О.*******аас 30,000,000 төгрөгөө буцааж авсан. Анхнаасаа Д.******* нь нэхэмжлэгч О.*******ад худалдаж болохгүй, бусад хуулийн этгээдийн өмчийн лангууг мэдсээр байж худалдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******тэй тоот лангууг худалдан авахаар тохиролцохдоо хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбартаа хэлсэн шиг зөвхөн түрээсийн эрхийг 30,000,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцоогүй. Тухайн лангуунд шилэн хана, хаалга, хувцасны өлгүүрүүд зэрэг 3,000,000-4,000,000 төгрөгийн хооронд үнэлэгдэхээр хөрөнгө оруулалт хийсэн байсан. Д.******* нь хариу тайлбартаа тухайн лангуунд хийсэн хөрөнгө оруулалтын хамт түрээсийн гэрээний эрхийг О.*******ад шилжүүлж өгсөн гэж тодорхой хэлсэн байсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйл үндэслэлгүй байна.

Түрээсийн эрхийг бусдад шилжүүлж болох эсэх тухайд маргахгүй. Хууль зүйн хувьд талуудын хооронд худалдах, худалдан авах аман хэлцэл байгуулагдсан. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч О.*******ад худалдсан тоот лангуу нь эрхийн доголдолгүй байх ёстой. Гэтэл ХХК-иас тухайн лангууг худалдахыг зөвшөөрөөгүй байгаа нь эд хөрөнгийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иргэний хуулийн Хорин долдугаар бүлгийн 318 дугаар зүйлээс 326 дугаар зүйлд түрээсийн гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг.

Хариуцагч Д.******* нь 411 дүгээр лангууг түрээсэлж байх хугацаандаа Иргэний хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан түрээсийн гэрээг байгуулж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээсэлж болно. гэж заасан. Иймд хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчид дамжуулан түрээслэхдээ, түрээслүүлэгч ХХК-иас зөвшөөрөл авах ёстой байтал огт зөвшөөрөл авахгүйгээр бусдад шилжүүлсэн байна. Мөн ХХК-ийн гүйцэтгэх захирал гэрчийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Д.*******, ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, О.*******тай байгуулсан түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.10, 9.4.5-д мөн адил дамжуулан түрээсэлж болохгүй гэж тодорхой заасан байхад санаатай худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Д.*******ээс 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******ад олгуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн тус талбайд хөрөнгө оруулсан засвар, шилэн хана, хаалга, хувцасны өлгүүр нь 3,000,000-4,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна гэж үзэж байна. Энэ нь нэхэмжилж буй мөнгөн дүнд багтсан тул 30,000,000 төгрөгийг шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.******* нь ХХК-тай талбай түрээсийн гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр тохижилт засвар хийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, талбайг бусдад шилжүүлэх боломжтой эсэх талаар ХХК-тай уулзахад Түрээсийн төлбөрөө л төлж, дотоод журмыг баримталж байгаа тохиолдолд түрээсийн гэрээг бусдад шилжүүлж болно. гэсний дагуу өөрийн түрээсэлж байсан талбайгаа хөрөнгө оруулалтын хамт иргэн О.*******ад шилжүүлэхээр тохиролцож, 30,000,000 төгрөгөөр үнэлж, шилжүүлэхээр тохиролцсоны дагуу О.******* нь түрээсийн гэрээг ХХК-тай байгуулж, энэ гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Хариуцагч Д.*******ээс нэхэмжлэгч О.*******ад шилжүүлчихсэн эд хөрөнгүүд байгаа учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах эрхтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад гэрээ байгуулах хүсэл зориг нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан худалдааны талбайг 30,000,000 төгрөгөөр үнэлээд, харилцан хүсэл зоригоо илэрхийлж, түрээсийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаад, ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр түрээсийн гэрээг цуцалж, талбайг чөлөөлөх шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хариуцагчийг 30,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэж тайлбарласан.Нэхэмжлэгч О.*******тай гэрээ байгуулсан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ХХК-ийн зүгээс зөвшөөрөөд хийсэн бодитой үйлдэл гэж үзэж байна.

Талуудын хооронд үүрэг үүсээд, харилцан үүргээ биелүүлчихсэн байхад гуравдагч этгээдийн шаардлагаас хамаараад, үүрэг гүйцэтгэгч өөрөө үүргээ зөрчсөнөөс үүссэн үр дагавраас хамааран үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Хэрвээ, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учраас энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад, үүний үр дагаврыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол бас нэг өөр асуудал. Хариуцагч Д.******* нь гэрээний үүргийг зөрчсөн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. О.******* нь гэрээний үүргийг зөрчсөн учраас ХХК-ийн зүгээс түрээсийн талбайг чөлөөлж авсан.

Д.*******ийн зүгээс 30,000,000 төгрөгөөр тухайн талбайн түрээсийн эрхийг шилжүүлэх болон талбайд хийгдсэн байсан хөрөнгө оруулалт тохижилтыг үнэлээд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн шилжүүлээд, тухайн талбай дээр О.******* нь үйл ажиллагаа явуулснаар Д.*******ийн үүрэг дуусгавар болж байгаа юм. Иймд О.*******, Д.******* нарын хооронд үүрэг үүссэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ХХК, О.******* нарын байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №GYD дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, Лангуу түрээслэгчийн даатгалын гэрээ, баталгаа, Хаан банк дахь О.*******ын тоот дансны хуулга, Голомт банк дахь О.*******ын эзэмшлийн тоот дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 71 тоот албан бичиг, Голомт банк дахь О.*******ын эзэмшлийн тоот дансны хуулга, Хаан банк дахь О.*******ын эзэмшлийн тоот дансны хуулга ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг, ХХК, О.******* нарын байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №GYD дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-ний хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ХХК-иас хариуцагч Д.*******, ХХК нарын байгуулсан Дархан их дэлгүүрийн дүгээр талбай түрээслэх гэрээг гаргуулж, гэрч , нараас мэдүүлэг авсан.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ХХК-иас Дархан их дэлгүүрийн дүгээр лангууны байршлын зургийг гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Хариуцагч Д.******* нь ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг надад 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 30,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.******* би Дархан их дэлгүүрийн дүгээр талбай түрээслэх эрхийг тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч О.*******ад худалдахдаа ХХК-ийн зөвшөөрлийн дагуу шилжүүлсэн. Уг гэрээний дагуу О.******* ХХК-тай талбай түрээслэх гэрээ байгуулж, тухайн түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулснаар миний үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан асуудал нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

4.1. Шүүх, хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.******* нарын хооронд ХХК-ийн Дархан их дэлгүүрийн тоот талбай түрээслэх эрхийг, талбайн тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

 

4.2. Талуудын байгуулсан дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******т 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.*******ын депозит дансны хуулга, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

 

4.3. Улмаар хариуцагч Д.******* нь Дархан их дэлгүүрийн тоот талбай түрээслэх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн нэхэмжлэгч О.******* нь ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №GYD дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

 

4.4. Нэхэмжлэгч О.******* нь уг түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаад талбай түрээслэх эрхийг, түрээсийн талбайн тохижилтын хамт худалдахаар зар тавьж, иргэн т 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч ХХК-ийн зүгээс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 71 тоот албан бичгээр нэхэмжлэгч О.*******ад ХХК-тай байгуулсан Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.10, 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг мэдэгдэж, талбайг чөлөөлөн авсан болох нь ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 71 тоот албан бичиг, гэрч ийн ...Дархан зараас хараад О.*******тай холбогдож, Дархан их дэлгүүрийн дүгээр талбайг 30,000,000 төгрөгөөр 2025 оны 5 дугаар сард худалдаж авч байсан. Тухайн үед тохижилтын хамт түрээсээр авч байна гэж ойлгож байсан. Тухайн үед гэрээ хийгдээгүй учир түрээсэлж чадаагүй. О.******* нь 30,000,000 төгрөгийг буцаагаад 2 хувааж шилжүүлсэн... гэх мэдүүлэг, гэрч н ...Дархан их дэлгүүрийн дүгээр талбайг түрээслэгч О.******* нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.19, 9 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг тус тус зөрчсөн. Энэ нь О.*******ын 5 дугаар сарын 24-ний өдөр Дархан зарын группт Дархан их дэлгүүрийн дүгээр талбайг зарж борлуулах талаар зар тавьсан баримтаар нотлогддог. Иймд ажиллагаа явуулж, гэрээг цуцалж талбайг чөлөөлсөн... гэх мэдүүлгээр тогтоогдсон.

 

4.5. Хариуцагч Д.******* нь 2024 онд худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж байгаад 2025 онд тухайн 411 дугаартай, 58.2 м.кв лангууны дугаарыг дүгээр лангуу болгон өөрчлөн 2025 онд иргэн О.*******ад шилжүүлэн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн болох нь ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 135 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.******* нарын хооронд ХХК-ийн Дархан их дэлгүүрийн тоот талбай түрээслэх эрхийг, талбайн тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж,

мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна. гэж, 260.3-т Хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч О.******* нь дээрх гэрээний дагуу хариуцагч Д.*******т 30,000,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Д.******* нь Дархан их дэлгүүрийн тоот талбай түрээслэх эрхийг, тухайн талбайн тохижилтын хамт нэхэмжлэгч О.*******ад шилжүүлж, О.******* нь ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №GYD дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

6. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******ээс 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хариуцагчийг 30,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т Хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй. гэж зааснаас дүгнэхэд Дархан их дэлгүүрийн дүгээр талбай түрээслэх эрхийг шилжүүлэхэд өмчлөгч ХХК-ийн зөвшөөрөл олгогдсоноор уг талбай түрээслэх эрхийг эрхийн доголдолгүй гэж үзэхээр байна.

 

Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т заажээ.

 

Энэ тохиолдолд ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч О.*******тай Дархан их дэлгүүрийн дүгээр талбай түрээслэх гэрээг шинэчлэн байгуулсан үйл баримт тогтоогдсон тул зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд болох ХХК нь түрээсийн эрх шилжүүлэх зөвшөөрлийг бодит үйлдлээр олгосон гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан ХХК-ийн Дархан их дэлгүүрийн тоот талбай түрээслэх эрхийг, талбайн тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу хэн аль нь үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгийг олж авсан этгээдийн хөрөнгө нэмэгдсэн байх, уг эд хөрөнгийг олж авсан үйлдэл нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцөлийг хуулиар шаарддаг.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч н мэдүүлэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.******* нарын хооронд байгуулагдсан ХХК-ийн Дархан их дэлгүүрийн тоот талбай түрээслэх эрхийг, талбайн тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний дагуу хэн аль нь үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч О.*******ын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан нөхцөл байдал нь уг талбай түрээслэх эрхийг биет байдлын болон эрхийн доголдолтой байсан гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.******* нарын үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэлд ч мөн хамаарахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч О.*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөр хариуцагч Д.*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.*******ээс 30,000,000 төгрөг гаргуулах тухай О.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ