| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00002/И |
| Дугаар | 193/ШШ2026/00044 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 193/ШШ2026/00044
| 2026 01 05 | 193/ШШ2026/00044 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , , хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,264,440.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26 ны өдөр ын той Зээлийн 1033130115000126 дугаартай гэрээ байгуулж 3,113,910 төгрөгийг, жилийн 35,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь "" ХХК-наас цахилгаан бараа /ipon 13 гар утас /худалдан авах зорилгоор ******* ХХК-тай харилцан тохиролцон "" ХХК- дансаар зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс зээлийн гэрээний хугацаа дууссан. 2025 оны 5 сард тус шүүхэд хандсан боловч Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025оны 6 дугаар сарын 09-ний 193/Ш32025/02012 дугаар шийдвэрээр хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2025 оны 11 дүгэр сарын 17-ны 30г2-3/788 хаяг тогтоогдсон. Иймд хариуцагчаас 5,264,440.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 5,264,440.28 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,181.04 төгрөгийн 50 хувь буюу 49,590.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 49,590.52 төгрөгийг улсын орлогоос, 49,590.52 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,264,440.28 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,181.04 төгрөгийн 50 хувь буюу 49,590.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,252 төгрөгийг улсын орлогоос, 49,590.52 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА