| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03250/И |
| Дугаар | 307/ШШ2025/02408 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 307/ШШ2025/02408
2025 12 09 307/ШШ2025/02408
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин байх ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,563,932.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* ******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,929,600 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч ******* ******* нь ******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 739 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч ******* *******аас Барьцаат зээлийн гэрээ-ний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус үндэслэн үндсэн зээл 5,563,932.29 төгрөг, үндсэн хүү 899,269.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,548.62 төгрөг, нийт 5,563,932.29 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие О.******* нь ******* ХХК-ийн гаргасан 5,563,932.29 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу:
2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 663,932.29 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,563,932.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О.******* нар харилцан тохиролцож, хариуцагч О.******* нь 5,563,932.29 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 663,932.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, О.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,563,932.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О.******* нар харилцан тохиролцож, хариуцагч О.******* нь 5,563,932.29 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 663,932.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, О.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,973 төгрөгөөс 51,986.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 51,986.5 төгрөгийг, хариуцагч О.*******аас 51,986.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ