| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/11525/И |
| Дугаар | 191/ШШ2025/11493 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/11493
2025 12 11 191/ШШ2025/11493
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* 3 *******, 4 тоотод оршин суух, Онгийн овоо овогт Г*******-н М*******-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 16,597,329 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М******* нь 2024 оны 08 сарын 30-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 15,643,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,345,430 төгрөг, хүүд 989,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,275 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 12 сараас зөрчиж эхэлсэн. Г.М*******ын 2024 оны 08 сарын 30-ны өдрийн MN тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,297,570 төгрөг, зээлийн хүү 2,228,915 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,844 төгрөг, нийт 16,597,329 төгрөг байна. Иймд хариуцагч Г.М*******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,597,329 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХК-д олгож өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хариуцагч Г.М******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ******* ХК-ний гаргасан 16,597,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 1,383, 110.75 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны өдрийн дотор 1,383, 110.75 төгрөг, 2026 оны 09 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 10 сарын 15-ны өдрийн дотор 1,383, 110.75 төгрөг 2026 оны 11 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөг, 2026 оны 12 сарын 15-ны өдрийн дотор 1,383,110.75 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-37/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******’’ ХК нь хариуцагч Г.М*******-д холбогдуулан MN дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 14,297,570 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,228,915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,844 төгрөг, нийт 16,597,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
2. Хариуцагч Г.М******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардан авч /хх-30/, нэхэмжлэлийн шаардлага болох 16,597,329 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01-р сарын 15-ны өдрөөс 2026 оны 12-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-нд тус бүр 1,383,110.75 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-37/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус зохицуулсан.
4. Хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээнд хариуцагч Г.М******* нь харилцагчаар гарын үсэг зурсан /хх-17-18/, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн харилцагчийн анкет хүсэлтийг хариуцагч Г.М******* гаргаж гарын үсэг зурсан /хх-16/ байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 16,597,329 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан.
6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,937 төгрөгийн тал хувь болох 120,468.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 120,468.5 төгрөгийг, хариуцагчаас 120,468.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК //-н шаардсан 16,597,329 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г*******-н М******* /РД-ЙВ/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2026 оны 01-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 02-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 03-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 0******* сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 05-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 6-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 7-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 8-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 9-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 10-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 11-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөг, 12-р сарын 15-ны дотор 1,383,110.75 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,937 төгрөгийн тал хувь болох 120,468.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 120,468.5 төгрөгийг, хариуцагч Г.М*******-с 120,468.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж заасан тул хариуцагч Г.М******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ