Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/02389

 

 

 

 

 

 

 

 

2025 12 05 307/ШШ2025/02389

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** цогцолборт оршин байх ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 895,252 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Г.******* нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Г.******* нь ******* ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын03-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн хүсэлтээр нийт 670,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.

******* ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцвол

Зээлийн огноо

Авсан зээл

Зээлийн үлдэгдэл

Төлсөн дүн

Ашигласан хоног

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт дүн

2024.12.16

150,000

150,000

11,177

242

39,954

7,788

197,742

2024.12.18

60,000

60,000

2,317

240

17,956

3,120

81,076

2024.12.19

80,000

80,000

2,971

239

23,852

4,063

107,915

2024.12.24

100,000

100,000

3,973

234

28,971

5,148

134,119

2024.12.24

60,000

60,000

2,937

234

17,487

3,042

80,529

2024.12.26

50,000

50,000

1,837

232

14,355

2,552

66,907

2024.12.30

120,000

120,000

4,314

230

34,572

5,980

160,552

2025.0103

50,000

50,000

1,837

227

13,915

2,497

66,412

 

670,000

670,000

30,823

 

191,062

34,190

895,252

Г.******* нь зээлийн гэрээний дагуу үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 895,252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие овогтой ******* нь *******-ын нэхэмжилсэн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 298,417 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 298,417 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 298,418 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч Г.*******д холбогдуулан 895,252 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь 3 сарын хугацаанд хувааж төлөх тайлбар гаргасан байгааг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 895,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.******* нь 895,252 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 298,417 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 298,417 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 298,418 төгрөгөөр тус тус ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 895,252 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.******* нь 895,252 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 298,417 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 298,417 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 298,418 төгрөгөөр тус тус ******* ХХК-д барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,407 төгрөгөөс 13,203.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,203.5 төгрөгийг, хариуцагч Г.*******эс 13,203.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ