Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/02388

 

 

 

 

 

 

 

 

2025 12 05 307/ШШ2025/02388

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** давхарт оршин байрлах ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,686,899.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 141 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,155,085 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,461,393.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 46,421.9 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 27,686,899.67 төгрөгийг зээлдэгч ******* *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Я.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Я.******* нь *******-ийн гаргасан 27,686,899.67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

27,686,899.67 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,538,162.67 төгрөгийг төлж, үлдэх 26,148,737 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 17 сарын хугацаанд, сар бүрийн 27-ны өдөр 1,538,161 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.*******д холбогдох зээлийн гэрээний үүшрэгт төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд хянагдаж байгаа билээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Я.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,686,899.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Я.******* нар харилцан тохиролцож, хариуцагч Я.******* нь 27,686,899.67 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,538,162.67 төгрөгийг төлж, үлдэх 26,148,737 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 17 сарын хугацаанд, сар бүрийн 27-ны өдөр 1,538,161 төгрөгөөр тус тус *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Я.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. *******-ийн нэхэмжлэлтэй, Я.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,686,899.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Я.******* нар харилцан тохиролцож, хариуцагч Я.******* нь 27,686,899.67 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,538,162.67 төгрөгийг төлж, үлдэх 26,148,737 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 17 сарын хугацаанд, сар бүрийн 27-ны өдөр 1,538,161 төгрөгөөр тус тус *******-д барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Я.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,385 төгрөгөөс 148,192.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 148,192.5 төгрөгийг, хариуцагч Я.*******гаас 148,192.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ