Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2025/01380

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Өөлд овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох,

11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр анх надтай танилцаж улмаар өөрийгөө их олон зээлтэй хүн байгаа юм аа энэ зээлүүдээ хаагаад их хэмжээний цалингийн зээл авах шаардлага үүсээд байна та надад 21,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлээч гээд гуйж ирсэн байдаг. Нэхэмжлэгч миний бие зөвшөөрч өөрт байсан 15,000,000 төгрөгийг зээлсэн ба дараа нь дахин 6,000,000 төгрөгийг тус тус зээлж зээлийг нь хааж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь надаар зээлээ хаалгуулж банкнаас цалингийн зээл авсан өдрөө 10,000,000 төгрөгийг надад буцааж өгсөн байдаг бөгөөд үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосоор байна.

Нэхэмжлэлийншаардлага: Иймд ИХШХШТухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг / Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ./-т, 282 дугаар зүйлийн 282.******* дэх хэсэг /Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно./-т гэж тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн хариуцагч *******ээс 11,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч *******  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие 2025 оны 1 сард гэдэг хүнтэй анх уулзсан. Энэ хүн бүр төрлийн зээл хааж өндөр хүүтэй цалингийн зээл гаргаж өгдөг гэсэн болохоор уулзаж ... зээл хааж өгсөн. ...11,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч , хариуцагч ******* нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлага 11,000,000 төгрөгийн 7,500,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч ******* үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцов гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хариуцагч *******т холбогдуулан 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч , хариуцагч ******* нар “...нэхэмжлэгч Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 11,000,000 төгрөгийн 7,500,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч ******* үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийн 50 хувь болох 95,*******75 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 95,*******75 төгрөгийг, хариуцагч 35,*******75 төгрөг /3,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 7*******, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. нь нэхэмжлэлийн шаардлага 11,000,000 төгрөгийн 7,500,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч ******* үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийн 50 хувь болох 95,*******75 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 95,*******75 төгрөгийг, хариуцагч 35,*******75 төгрөг /3,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР