| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0081/э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 99
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Аэд холбогдох эрүүгийн 1830000000085 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дөрвөлж ХХКомпанид /ОНӨҮГ-т/ операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Ш” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, М.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.А нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын ... тоотод хохирогч У.Сыг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс Г гэдэг найзындаа ирсэн. Хөдөөнөөс ирэхэд Г, Э, М гурав архи уугаад сууж байсан. Гэтэл гаднаас С, Мө хоёр нэг шил архи бариад орж ирсэн. Би Стай морь ярьж сууж байгаад маргалдсан. С намайг дээрээс дарж унаад түрүүлж цохиход нь би өөрөөсөө холдуулах зорилгоор нэг удаа хамар руу цохисон гэв.
Хохирогч У.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр найз Мөын хамт Г гэдэг найзынхаа гэрт очсон юм. Гийнд очиход С.Б, Э, М, М.А нар архи ууж байсан. Удалгүй Г ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд архи уугаад би согтоод тасарсан зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан М.Атэй адуу мал яриад сууж байтал А нь миний хамар руу гараараа цохиж хамар цусалсан.Би Гийн гэрээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. Надад учирсан гэмтэл эдгэрч байгаа. А миний хохирол болох 150.000 төгрөгийг надад бэлэн мөнгөөр өгч барагдуулсан. Би одоо гомдолгүй” гэх, / хх-ийн 3-р хуудас /
- Шүүгдэгч М.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэрээсээ Г гэдэг найзынхаа гэрт С.Бын хамт очиход М, Э нар архи ууж байхаар нь хамт архи уусан. Удалгүй У.С, Мө нар орж ирээд хамт архи ууж байгаад дахиад нэг шил архи гаргаж ирээд ууцгаасан. Нэг мэдсэн чинь У.С нь миний дээр гарчихсан байхаар нь холдуулах зорилгоор нүүр рүү нь цохитол хамрыг нь цохисон байсан. Тэгээд У.С шууд гараад явсан. Надад гэмтэл учраагүй болохоор би шүүх шинжилгээний албанд үзүүлэхгүй. Би У.Сын нэхэмжилсэн 150.000 төгрөгийг өгч хохирлыг нь барагдуулсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх / хх-ийн 20-р хуудас /
- Гэрч Ц.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Г гэх залуутай найзууд юм. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө би Гийн гэрт нь очиж 2 литрийн пиво хувааж уусан. Өдөр 11 цагийн орчим Н.Э нь Гийн гэрт ганцаараа ирсэн. Дараа нь М.А нь танихгүй Б гэх залуутай орж ирсэн. Мөн дараа нь У.С нь Ц.Мө нар хамт орж ирсэн. Тэгээд бид нар нийт 3 шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед би архиндаа их согтоод унтаад өгсөн юм. Орой 17 цагийн орчим Гийн гэрт унтаж байтал цагдаа ирээд намайг авч явсан. Би юу болсон талаар тухайн үедээ мэдээгүй. Дараа нь сонсоход У.С, М.А хоёр хоорондоо маргалдаж, М.А нь У.Сын нүүр рүү нь цохисон гэж байсан. Би уг үйл явдлыг хараагүй болохоор мэдэхгүй байна” гэх / хх-ийн 6-р хуудас /
Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим Г гэдэг найзынхаа гэрт очсон. Тэнд М Г хоёр байсан. Тэгээд бид гурав 1 шил архи хувааж уусан юм. 14 цагийн орчим М.А нь С.Б гэх залуутай цуг орж ирсэн. Мөн араас нь Мө У.Сын хамт бага зэрэг архи уусан байдалтай нэг шил архитай орж ирсэн. Тэгээд гэрийн эзэн болох Г нь ажилтай гээд ажил руугаа яваад өгсөн. Гэтэл М.А нь У.Стай маргалдаж эхэлсэн. Маргалдсан шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. У.С нь М.Атэй маргалдаж байгаад гэнэт М.Аийг цохиж аваад дээр нь гартал С.Б тэр хоёрыг салгасан. У.Сын хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо дахиж зодолдоогүй. М.Аийн биед учирсан гэмтэл харагдаагүй. Харин У.Сын хамраас нь цус гарчихсан байсан. Өөр гэмтэл бэртэл надад харагдаагүй” гэх / хх-ийн 8-р хуудас /
- Гэрч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:“...Би Улаанбаатар хотоос ирээд 4 хонож байна. Г ахыг таньдаг болохоор гэрт нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байж байтал М.А нь найзуудтайгаа Г ахын гэрт архи ууж эхэлсэн. Удалгүй гаднаас С, Мө нар бага зэрэг архи үнэртүүлсэн нэг шил архитай цуг орж ирсэн. Тэгээд бүгдээрээ архи ууж байтал С нь Атэй хоорондоо маргалдаад байсан. Би юунаас болж маргалдсан талаар нь мэдээгүй. Гэтэл С нь Аийн толгой руу цохиж дээрээс н ь дараад ойчсон.Тэнд байсан хүмүүс шууд салгатал Сын хамраас цус гарч байсан. Тэр хоёр хоорондоо дээр доороо орж зодолдсон зүйл байхгүй. Ямар ч байсан хамраас нь цус гарсан. Хамар нь бага зэрэг халцарсан байсан” гэх мэдүүлэг, / хх-ийн 7-р хуудас /
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 225 дугаартай дүгнэлтээр: 1. У.Сын биед баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 11-р хуудас/ - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 8/251 дугаар тодорхойлолт /хх-ийн 21-р хуудас/ - М.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч М.А нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын ... тоотод хохирогч У.Сыг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Аийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.С, гэрч Ц.Мө, Н.Э, С.Б нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 225 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Аэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул М.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Аийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Аэд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч У.С нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аийг 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Аэд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Аэд мэдэгдсүгэй.
5. Ялтан М.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч У.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
2018 оны 05 сарын 10 өдөр 2018/ШЗ/146 Баруун-Урт сум
Шүүх хуралдааны тов тогтоох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830000000085 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 9-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.А нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын ... тоотод У.Сыг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолоор М.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай шүүхэд шилжүүлжээ.
Иймд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутанд хэлэлцэхээр тогтоов.
Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Аэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутаас улсын яллагч С.Сугар, шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулахаар тогтоосугай.
2. Хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхийг дурдсугай.
3. Шүүх хуралдаан болтол яллагдагч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа би Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Лувсаншаравын Ганбатад холбогдох эрүүгийн 201717000164 тоот хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Л.Ганбат нь 2017 оны 06-р сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт байрлах Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төв магистрал замын 478 дугаар тэмдэгтийн орчимд Хьюндэй Портер маркийн 60-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалалтын бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Р.Эрдэнэцэцэг, Э.Энхжавхлан нарын биед хөнгөн, У.Энгүүний биед хүндэвтэр хохирол учирч, Б.Батцэцэгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан бөгөөд хэргийн оролцогчдоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх санал гаргаагүй, хэргийг шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй байна. Иймд яллагдагч Л.Ганбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаан болтол яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, 33.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л.Ганбатыг шүүхэд шилжүүлсүгэй.
2. Шүүгдэгч Л.Ганбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 00 минутанд улсын яллагч Ц.Роза, шүүгдэгч Л.Ганбат, түүний өмгөөлөгч Д.Зулаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулахаар тогтоосугай.
3. Хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхийг дурдсугай.
4. Шүүх хуралдаан болтол шүүгдэгч Л.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад даалгасугай.
ШҮҮГЧ Х.САНЖИДМАА