Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2025/02373

 

 

 

 

 

 

 

 

2025 12 03 307/ШШ2025/02373

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин байх ******* ХХК /*******/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ****** цамхагт оршин байх, ******* ХК /РД:*******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 332 дугаар байрны ******* автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.******* /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дурсахбаяр оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 332 дугаар байрны ******* автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХХК нь төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт 2021 оноос орон сууц барьж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2021 онд ******* автозогсоолыг захиалгаар бариулах гэрээг ******* ХХК-тай байгуулж, 18 м.кв автозогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрийг 100% төлсөн.

Тухайн үед компанийн зүгээс *******ны барьцаанд байсан бодит байдлыг нууж, байрны болон автозогсоолын гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж олон удаа хэлснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ асуудлаар манай байрны захиалагч , нар залилангийн хэргээр 2023 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч иргэний хэрэг байна гэсэн хариу өгсөн байна. Улмаар , нар нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэргийн шүүхэд хандаж, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарсныг нэхэмжлэгч би олж мэдсэн.

Иймд ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах, 332 дугаар байрны зоорийн давхрын *******, 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******ыг тогтоож, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* ХХК нь *******ны Дархан-Уул аймгийн салбарт 499,176,937 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж, 332 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээлийг төлж, барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно.

******* ХХК-ийн зүгээс иргэн Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрчилгээ гаргуулах асуудлаар холбогдох байгууллагад материалыг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх болно гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухай орон сууц нь *******ны барьцаанд байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах, 332 дугаар байрны зоорийн давхрын *******, 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******ыг тогтоож, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах, 332 дугаар байрны зоорийн давхрын *******, 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******ыг тогтоож, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ