| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0065/э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 80
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн 1830000560054 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны харьяат, 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Г
Холбогдсон гэмт хэргийн талаар/прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, сумын төвөөс баруун тийш 11 км газарт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Г, Н.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 2 ихэр хүүхэдтэйгээ, төрсөн эгчтэйгээ Дорнод аймаг руу явж байгаад Улаанбаатар хотоос 555 км-т осол гаргасан. Би хүүхдээ жолоочийн хажууд суулгасан байсан. Тэгээд унтаад яваг гэж бодоод хэвтүүлэхэд хүүхэд маань унтахгүй босоод утсаар тоглож байгаад толгойгоо цохиод байхаар нь хүүхдээ аятайхан суулгах гэж байгаад л үрүүлээ нэг тал руу нь дарчихсан. Тэгээд сандраад нөгөө тал руу нь дарахад машин онхолдсон. Тухайн үед би сандраад шоконд орсон байсан. Араас ирж байгаа машин туслаад хүүхдүүдээ Мөнххаан сумын эмнэлэгт хүргээд Хэнтий аймгийн эмнэлэг рүү явж хагалгаанд оруулсан ...гэв.
- Яллагдагч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 07 цагийн үед Улаанбаатар хотоос Приус-30 маркийн 48-49 убв улсын дугаартай машинтай эгч Д.Г, хүү Э, М нарын хамт Дорнод аймаг руу гарсан юм. Өдөр 13 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас баруун зүгт 10 орчим км-ийн зайд машинтайгаа явж байхад жолоочийн хажууд сууж явсан Э утсаар тоглоод толгойгоороо хаалга руу цохих гээд байхаар нь би хүүхдээ тоглоомыг нь болиулах гээд хүүхэд рүүгээ харах хооронд машиныхаа жолооны хүрдийг баруун гар тийш санамсаргүй дарсан байсан. Тэгээд би буцааж жолооны хүрдээ зүүн гар тийш дарахад машин шарвахаар нь буцааж баруун гар руу дарахад машин маань замаас гараад машины хамар газар мөргөөд цаашаа хэд хэд өнхөрсөн. 80 км/цагийн хурдтай явж байсан. Арын суудал дээр эгч Г, М хоёр сууж явсан. Миний хажууд Э сууж явсан. Э бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн. Харин ард сууж явсан М, Г хоёр хэрэглээгүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би цагдаад дуудлага өгч мөн машинд сууж явсан зорчигч нарыг Түмэнцогт сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Миний анхаарал болгоомжгүйн улмаас осол болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
- Хохирогч Д.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүү Д.Г, түүний хоёр хүүхэд болох Н.Э, Н.М нарын хамт өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг явахаар гарсан. Харин өдөр 13 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас баруун тийш 10-аад км-т онхолдсон. Тухайн үед би унтаж явсан болохоор юу ч мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Хэнтий аймгийн эмнэлэг дээр ирснээ л мэдэж байна. Манай төрсөн дүү Д.Г машин жолоодож явсан. Тухайн осол болох үед хэдэн км цагийн хурдтай явсан болохыг мэдэхгүй байна. Д.Г огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Би машины ард талын суудал дээр, Мийн хамт сууж байсан. Харин Гэрэлцэцэг машинаа жолоодож жолоочийн эсрэг талын суудал дээр Э сууж явсан. Бүгдээрээ хамгаалах бүс хэрэглэж байсан. Н.Эийн 2 хөл, 1 гар хугарч, Н.Мийн эрүү болон эгэмний яс цуурсан. Д.Гийн тархи доргисон, өвдөг нь язарсан, бөөр доргилттой. Харин миний нуруу хугарсан, мөн хавирга хугарсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай ээж Гэрэлцэцэг нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн автомашиныг жолоодон явж байгаад Түмэнцогт гэх сумын баруун талд осолд орж, манай ээжийн эгч Г, манай төрсөн дүү Н.М, Н.Э нар хамт явж байгаад гэмтсэн. Манай дүү М, Э нар нь ихэр бөгөөд 6 настай, мэдүүлэг өгч мэдэхгүй жаахан хүүхэд болохоор хууль ёсны төлөөлөгчөөр миний бие оролцож мэдүүлэг өгч байна. Манай дүү Мийн эрүүний яс цууралттай, эгэмний яс хугарсан гэмтэлтэй байсан. Эмчилгээ хийлгээд биеийн байдал нь дээрдэж байгаа. Мийн хувьд биеийн байдал гайгүй явж байгаа. Эийн гар хөл нь гипстэй болохоор гэртээ байгаа. Манай ээжийн хувьд болгоомжгүй байдлаасаа болж осол гаргаж манай 2 дүү, эгч гэмтсэн. Ээж Гэрэлцэцэгээс нэхэмжлэх болон гомдол санал байхгүй байна. Манай 2 дүү болон миний бие ээж Гэрэлцэцэгтэйгээ хамт амьдардаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 117 дугаартай: 1.Д.Ггийн биед хавсарсан гэмтэл, сээрний 8-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи хавагнал, цээжний дарагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн талд LS-р 5, 6-р хавирга, баруун талд 4, 5, 6-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун уушгины няцрал, цээжний хий хуралт, зүүн далны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 35/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 114 дугаартай: 1.Н.Эийн биед духны яснаас доош чиглэлтэй этмойд хөндий, суурь ясны их бие дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны яснаас зүүн нүдний ухархайн дээд хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн доод хананаас доош гайморын хөндийн доод хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хүнд зэргийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 45/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 115 дугаартай: 1.Н.Мийн биед тархины дунд зэргийн няцрал, зүүн эгэмний хугарал, доод эрүүний бага зэргийн зөрөөтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 32/,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн Техникийн шинжээчийн 18 дугаартай: 1/Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2/ Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3/ Зорчигч Д.Г, Н.Э, Н.М нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 29/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/
- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 06-07/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13//
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/
-Д.Ггийн өвчний түүх /хх-ийн 54-72/
- Д.Гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-30/
- Д.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/
-Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл/хх-ийн 82/
-474216 дугаартай Жолоочийн үнэмлэх/хх-ийн 85/
- 48-49 УБВ дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 85/
-Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2018.03.02-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 83/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг, сумын төвөөс баруун тийш 11 км газарт дахь Хэнтий аймаг, Дорнод аймгийг холбосон засмал дээр өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Эийн эрүүл мэндэд “ духны яснаас доош чиглэлтэй этмойд хөндий, суурь ясны их бие дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны яснаас зүүн нүдний ухархайн дээд хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн доод хананаас доош гайморын хөндийн доод хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хүнд зэргийн няцрал бүхий “ хүнд хохирол, Д.Ггийн биед “ сээрний 8-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи хавагнал, цээжний дарагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн талд LS-р 5, 6-р хавирга, баруун талд 4, 5, 6-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хий хуралт, зүүн далны хугарал бүхий ”, Н.Мийн эрүүл мэндэд “ тархины дунд зэргийн няцрал, зүүн эгэмний хугарал, доод эрүүний бага зэргийн зөрөөтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий “ хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Гийн мэдүүлэг, хохирогч Д.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нарын мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 18 дугаартай “ 1/Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2/ жолооч Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ” гэх дүгнэлт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 112, 114, 115 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолоочийн хажуу талын суудалд сууж гар утсаар тоглож байсан хүү Н.Эийг тоглоомыг нь болиулах зорилгоор хүүхэдрүүгээ харах явцдаа жолооны хүрдийг дарсан буюу анхаарлаа өөр зүйлд хандуулсантай холбоотойгоор үйлдэгдсэн хийгээд тэрээр гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, Д.Г нь “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд өөр зүйлд анхаарал хандуулж, болгоомжгүй үйлдэл гаргаснаас уг осол гарч, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирчээ.
Шүүгдэгч Д.Гийн хохирогч Н.М, Д.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хохирогч Н.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Г, хохирогч Н.М, Н.Э нарын хууль ёсны төлөөлөгч Г.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “ Миний бие Д.Г нь 2018.02.14-ний өдөр Улаанбаатараас Дорнод аймаг руу явж байгаад осолд орсон. Жолоог миний төрсөн дүү Д.Г барьж явсан миний зүгээс гомдол санал байхгүй. Д.Г нь 5 насны 2 ихэр хүүхдийг өөрөө асран хамгаалдаг. Хүү Э нь төрсөн цагаасаа өдийг хүртэл гэртээ ээжийнхээ асрамжид байдаг болно ” гэж, “ Миний бие Г.Х нь төрсөн дүү Э, М нарын өмнөөс гомдолгүй гэсэн баталгаа гаргаж байна. 2018.02.14-ний өдөр Улаанбаатараас Дорнод аймаг руу явж байгаад осолдож эгч Д.Г болон миний дүү нар болох Н.Э, Н.М нар гэмтсэн. Өнөөдрийн байдлаар бүгд эмчлэгдэж, биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Миний ээж Д.Гт холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү ” гэж тус тус дурджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Гийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Д.Гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Г, хохирогч Н.М, Н.Э нарын хууль ёсны төлөөлөгч Г.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр хохирогч Д.Ггийн төрсөн дүү, мөн хохирогч Н.М, Н.Э нарын төрсөн эх, тэдгээр нь түүний асрамжинд байдаг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр тус тус шийдвэрлэлээ.
Харин түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлнэ.
Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Г, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Х нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гт мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
2018 оны 04 сарын 11 2018/ШЦТ/80 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн 1830000560054 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны харьяат, 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Г /РД: ЖЬ77071960/.
Холбогдсон гэмт хэргийн талаар/прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, сумын төвөөс баруун тийш 11 км газарт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Г, Н.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 14-ний өглөө 2 ихэр хүүхэдтэйгээ, төрсөн эгчтэйгээ Дорнод аймаг руу явж байгаад Улаанбаатар хотоос 555 км-т осол гаргасан. Би хүүхдээ жолоочийн хажууд суулгасан байсан. Тэгээд унтаад яваг гэж бодоод хэвтүүлэхэд хүүхэд маань унтахгүй босоод утсаар тоглож байгаад толгойгоо цохиод байхаар нь хүүхдээ аятайхан суулгах гэж байгаад л үрүүлээ нэг тал руу нь дарчихсан. Тэгээд сандраад нөгөө тал руу нь дарахад машин онхолдсон. Тухайн үед би сандраад шоконд орсон байсан. Араас ирж байгаа машин туслаад хүүхдүүдээ Мөнххаан сумын эмнэлэгт хүргээд Хэнтий аймгийн эмнэлэг рүү явж хагалгаанд оруулсан гэв.
- Яллагдагч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 07 цагийн үед Улаанбаатар хотоос Приус-30 маркийн 48-49 убв улсын дугаартай машинтай эгч Д.Г, хүү Э, М нарын хамт Дорнод аймаг руу гарсан юм. Өдөр 13 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас баруун зүгт 10 орчим км-ийн зайд машинтайгаа явж байхад жолоочийн хажууд сууж явсан Э утсаар тоглоод толгойгоороо хаалга руу цохих гээд байхаар нь би хүүхдээ тоглоомыг нь болиулах гээд хүүхэд рүүгээ харах хооронд машиныхаа жолооны хүрдийг баруун гар тийш санамсаргүй дарсан байсан. Тэгээд би буцааж жолооны хүрдээ зүүн гар тийш дарахад машин шарвахаар нь буцааж баруун гар руу дарахад машин маань замаас гараад машины хамар газар мөргөөд цаашаа хэд хэд өнхөрсөн. 80 км/цагийн хурдтай явж байсан. Арын суудал дээр эгч Г, М хоёр сууж явсан. Миний хажууд Э сууж явсан. Э бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн. Харин ард сууж явсан М, Г хоёр хэрэглээгүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би цагдаад дуудлага өгч мөн машинд сууж явсан зорчигч нарыг Түмэнцогт сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Миний анхаарал болгоомжгүйн улмаас осол болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
- Хохирогч Д.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүү Д.Г, түүний хоёр хүүхэд болох Н.Э, Н.М нарын хамт өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг явахаар гарсан. Харин өдөр 13 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас баруун тийш 10-аад км-т онхолдсон. Тухайн үед би унтаж явсан болохоор юу ч мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Хэнтий аймгийн эмнэлэг дээр ирснээ л мэдэж байна. Манай төрсөн дүү Д.Г машин жолоодож явсан. Тухайн осол болох үед хэдэн км цагийн хурдтай явсан болохыг мэдэхгүй байна. Д.Г огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Би машины ард талын суудал дээр, Мийн хамт сууж байсан. Харин Гэрэлцэцэг машинаа жолоодож жолоочийн эсрэг талын суудал дээр Э сууж явсан. Бүгдээрээ хамгаалах бүс хэрэглэж байсан. Н.Эийн 2 хөл, 1 гар хугарч, Н.Мийн эрүү болон эгэмний яс цуурсан. Д.Гийн тархи доргисон, өвдөг нь язарсан, бөөр доргилттой. Харин миний нуруу хугарсан, мөн хавирга хугарсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Хохирогч Г.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ээж Гэрэлцэцэг нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн автомашиныг жолоодон явж байгаад Түмэнцогт гэх сумын баруун талд осолд орсон. Тухайн үед манай ээжийн эгч Г, манай төрсөн дүү Н.М, Н.Э нар хамт явж байгаад гэмтсэн юм. Манай дүү М, Э нар нь ихэр бөгөөд 6 настай, мэдүүлэг өгч мэдэхгүй жаахан хүүхэд болохоор хууль ёсны төлөөлөгчөөр миний бие оролцож мэдүүлэг өгч байна. Манай дүү Мийн эрүүний яс цууралттай, эгэмний яс хугарсан гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл байхгүй байсан. Эмчилгээ хийлгээд биеийн байдал нь дээрдэж байгаа. Мийн хувьд биеийн байдал гайгүй явж байгаа, Эийн гар хөл нь гипстэй болохоор гэртээ байгаа. Манай ээжийн хувьд болгоомжгүй байдлаасаа болж осол гаргаж манай 2 дүү, эгч гэмтсэн. Ээж Гэрэлцэцэгээс нэхэмжлэх болон гомдол санал байхгүй байна. Манай 2 дүү болон миний бие ээж Гэрэлцэцэгтэйгээ хамт амьдардаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 117 дугаартай: “1.Д.Ггийн биед хавсарсан гэмтэл, сээрний 8-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи хавагнал, цээжний дарагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн талд LS-р 5, 6-р хавирга, баруун талд 4, 5, 6-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хий хуралт, зүүн далны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 114 дугаартай: “...1.Н.Эийн биед духны яснаас доош чиглэлтэй этмойд хөндий, суурь ясны их бие дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны яснаас зүүн нүдний ухархайн дээд хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн доод хананаас доош гайморын хөндийн доод хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хүнд зэргийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 115 дугаартай: “1.Н.Мийн биед тархины дунд зэргийн няцрал, зүүн эгэмний хугарал, доод эрүүний бага зэргийн зөрөөтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32/,
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн Техникийн шинжээчийн 18 дугаартай: ”...1/Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2/ Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3/ Зорчигч Д.Г, Н.Э, Н.М нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 29/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 06-07/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13//
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/
-Д.Ггийн өвчний түүх /хх-ийн 54-72/
- Д.Гийнн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-30/
- Д.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/
- ТА:0931543 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 85/
- Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2018.03.02-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 83/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул энэ нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг, сумын төвөөс баруун тийш 11 км газарт дахь Хэнтий аймаг, Дорнод аймгийг холбосон засмал дээр өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Эийн эрүүл мэндэд “ духны яснаас доош чиглэлтэй этмойд хөндий, суурь ясны их бие дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны яснаас зүүн нүдний ухархайн дээд хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн доод хананаас доош гайморын хөндийн доод хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хүнд зэргийн няцрал бүхий “ хүнд хохирол, Д.Ггийн биед “ сээрний 8-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи хавагнал, цээжний дарагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн талд LS-р 5, 6-р хавирга, баруун талд 4, 5, 6-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хий хуралт, зүүн далны хугарал бүхий”, Н.Мийн эрүүл мэндэд “ тархины дунд зэргийн няцрал, зүүн эгэмний хугарал, доод эрүүний бага зэргийн зөрөөтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий “ хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Гийн мэдүүлэг, хохирогч Д.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нарын мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 18 дугаартай “ 1/Приус-30 маркийн 48-49 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2/ Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ” гэх дүгнэлт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 112, 114, 115 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ТА:0931543 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолоочийн хажуу талын суудалд сууж гар утсаар тоглож байсан хүү Н.Эийг тоглоомыг нь болиулах зорилгоор хүүхэдрүүгээ харах явцдаа жолооны хүрдийг дарсан буюу анхаарлаа өөр зүйлд хандуулсантай холбоотойгоор үйлдэгдсэн хийгээд тэрээр гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, Д.Г нь “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд өөр зүйлд анхаарал хандуулж, болгоомжгүй үйлдэл гаргаснаас уг осол гарч, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирчээ.
Шүүгдэгч Д.Гийн хохирогч Н.М, Д.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хохирогч Н.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Г, хохирогч Н.М, Н.Э нарын хууль ёсны төлөөлөгч Г.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Д.Г нь 2018.02.14-ний өдөр Улаанбаатараас Дорнод аймаг руу явж байгаад осолд орсон. Жолоог миний төрсөн дүү Д.Гэрэлцэцг барьж явсан миний зүгээс гомдол санал байхгүй. Д.Г нь 5 насны 2 ихэр хүүхдийг өөрөө асран хамгаалдаг. Хүү Э нь төрсөн цагаасаа өдийг хүртэл гэртээ ээжийнхээ асрамжид байдаг болно” Миний бие Г.Х нь төрсөн дүү Э, М нарын өмнөөс гомдолгүй гэсэн баталгаа гаргаж байна. 2018.02.14-ний өдөр Улаанбаатараас Дорнод аймаг руу явж байгаад осолдож эгч Д.Г болон миний дүү нар болох Н.Э, Н.М нар гэмтсэн. Өнөөдрийн байдлаар бүгд эмчлэгдэж, биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Миний ээж Д.Гт холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэж дурджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Гийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Д.Гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Г, хохирогч Н.М, Н.Э нарын хууль ёсны төлөөлөгч Г.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр хохирогч Д.Ггийн төрсөн дүү, мөн хохирогч Н.М, Н.Э нарын төрсөн эх, тэдгээр нь түүний асрамжинд байдаг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр тус тус шийдвэрлэлээ.
Харин түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлнэ.
Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Г, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Х нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Донидын Гэрэлцэцэгийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.