| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02427/И |
| Дугаар | 307/ШШ2025/02371 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 307/ШШ2025/02371
2025 12 03 307/ШШ2025/02371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дурсахбаяр оролцож, тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******тэй зээлийн гэрээ бичгээр байгуулан 2,500,000 төгрөг дээр нэмж 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ийнхүү зээлүүлэхдээ түүний газар өмчлөх эрхийн гэрчилгээг нь барьцаалан зээл олгосон. Б.******* нь зээлийн хүүд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг төлсөн. Иймд Б.*******гээс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Нэхэмжлэгч Б.*******гийн тухайд найзыгаа гуйхаар нь мөнгө зээлснээс бус байнга мөнгө зээлдэг, зээл олгодог этгээд биш. Зээлийн гэрээ 2 сарын хугацаатай байгуулагдсан боловч зээлийн хүүгээр тооцвол 9 сарын хүүг төлөөгүй явж байгаа. Энэ хүүг бодвол энэ мөнгөн дүнгээс давсан нэхэмжлэл гаргахаар байсан. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод нэхэмжлэлээ буруу гаргасан.
Мөн барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн газрыг барьцаалсан байдаг. Тусгайлсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа учраас дурдаад өнгөрье. Ер нь үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар хангуулах шаардлага мөн гаргах байсан боловч найз нөхдийн холбоогоо бодсон. Энэ зээл бол хуулиар зөвшөөрөгдсөн иргэд хооронд байгуулсан зээл гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,950,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******гээс 3,000,000 төгрөг зээлж авсантай маргаагүй. Үүнээс 1,050,000 төгрөгийг төлсөн учраас үлдэх 1,950,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Б.******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй атлаа хариуцагч Б.*******д удаа, дараа хүүтэй мөнгө зээлсэн учраас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй.
Хэрэв шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд төлбөрийг төлөх үндэслэлтэй гэвэл зээлийн хүүг багасгах үндэслэлтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан. Мөн, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т зааснаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно. Уг зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон. Иймд үүнтэй уялдуулж зээлийн хүүг тооцох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд хуульд нийцнэ гэж үзэж байгаа учраас 2 сарын хүүг сарын 15 хувиар биш, сарын 4.5 хувиар тооцох үндэслэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчид 2,500,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 47/
Мөн өдрөө талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.*******гийн өмчлөлийн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Номгон ширээ нуруу гудамж, 158-27 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 699 м.кв талбайтай, дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 48-51/
4.2. Улмаар, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,600,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 1 өдрийн 1,5 хувийн хүүтэй зээлүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга, хариуцагч Б.*******гийн эзэмшлийн Капитрон банк дахь тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 52, 72, 79/
4.3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******д 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн болох нь нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга, хариуцагч Б.*******гийн эзэмшлийн Капитрон банк дахь тоот дансны хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 43-44, 73/
4.4. Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 7/1687 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон. /хх-ийн 78/
5. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар нь зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 төгрөг зээлүүлсэн, хариуцагч нь зээлийн хүүд 1,050,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээлийн хүү шаардах эрхтэй эсэх, зээлийн хүүд төлсөн 1,050,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасах үндэслэлтэй эсэх, зээлийн хүүг багасгах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
6. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 25, 2024 оны 12 дугаар сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нийт 3 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон.
Монгол Улсын Их хурлаас 2022 онд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулдаг болсон. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Монгол Улсын иргэн эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэхээр хуульчилжээ.
Монголын нотариатчдын танхимын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 010 тоот албан бичгээр Нэхэмжлэгч Б.*******гийн 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжүүдэд бичгээр байгуулсан гэрээг цахим системээс шүүн үзэхэд иргэн Б.*******, Б.******* нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3282 тоот зээлийн болон барьцааны гэрээ гэрчлүүлсэн байна. Өөр гэрээ гэрчлэгдээгүй байна. гэсэн байх тул талуудын байгуулсан эхний зээлийн гэрээ буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хувьд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан.
Иймд, шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарын 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.*******д шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
8. Талууд зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 15 хувийн хүүтэй байхаар тохиролцсон бөгөөд хариуцагч Б.******* нь зээлийн хүүд 1,050,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс уг гэрээгээр тохиролцсон сарын 15 хувийн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх үндэслэлээр зээлийн хүүг багасгуулах тухай тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан зээлийн хүүг багасгах талаарх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4,5 хувиар тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талуудын хэлэлцэн тохиролцсон зээлийн хүү нь байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээнээс 3.3 дахин их буюу сарын 15 хувь байгааг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж, зээлийн хүүг дээрх тогтоолд заасны дагуу сарын 4,5 хувиар тооцох үндэслэлтэй байна.
Дээрх зээлийн гэрээ нь Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд хамаарахгүй учраас нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацаагаар хүү тооцон шаардах эрхгүй, харин гэрээгээр тохирсон хоёр сарын хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй.
Ийнхүү 2,500,000 төгрөгийн 2 сарын зээлийн хүүг сарын 4,5 хувиар тооцоход тооцоход 225,000 /2,500,0004.5%2 сар/ төгрөг байна.
Иймд хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******тэй 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2,725,000 /2,500,000+225,000/ төгрөг төлөх үүрэгтэй.
9. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг зээлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч Б.******* нь уг 500,000 төгрөгийг зээлүүлэхдээ өмнөх гэрээний нөхцлөөр харилцан тохиролцож зээлүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.
Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******д 500,000 төгрөгийг хүүтэйгээр зээлүүлсэн байх тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээнд хамаарахгүй юм.
Нэхэмжлэгч Б.******* нь эрх бүхий байгууллагад мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлээгүй атлаа хариуцагч Б.*******д хоёр дахь удаагаа хүүтэй мөнгө зээлснийг байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу хариуцагчаас 500,000 төгрөгт хүү тооцон шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоход 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг, зээлийн хүү 225,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг, нийт 3,225,000 төгрөг байна.
10. Хариуцагч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 450,000 төгрөгийг газрын хүү, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөгийг Б.******* хүү гэх утгатайгаар нийт 1,050,000 төгрөгийг зээлийн хүүд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасан тул хариуцагч Б.*******гийн зээлийн хүүд төлсөн 1,050,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлгүй. Харин 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 сарын хүү 225,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэх тул хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
11. Иймд хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,950 төгрөгөөс 110,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 9,000 төгрөгийг, хариуцагч Б.*******гээс 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ