2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/11323

 

 2025         12          05                                    191/ШШ2025/11323

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг балж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- Сүхбаар дүүрэг, 1 дүгээр хороо, парисын гудамж, ******* ******* *******, 13 давхар, ******* тоотод байрлах “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамжны тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, гудамж, 477 тоотод оршин суух, Сүмчин овогт Х-н Б-д холбогдох, 

зээлийн гэрээний үүрэгт 26,053,679.14 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Б нь манай компанитай 2024 оны 11 сарын 21-ний өдөр L100052232 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон блан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Х.Б-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:

2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 7802374254 зээлийн дансны дугаартай, 1,008,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд

2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 7200025096 зээлийн дансны дугаартай, 7,700,000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд,

2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 7100266505 зээлийн дансны дугаартай, 10,930,000 төгрөгийн урт хугаца зээлийг 18 сарын хугацаай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон балгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 1 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 907,199.90 төгрөг, үндсэн хүү 285,879.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,123.02 төгрөг, нийт 1,242,202.73 төгрөг, 

2. 2025 оны 1 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 7,700,000 төгрөг, үндсэн хүү 2,369,490.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,191.50 төгрөг, нийт 10,188,681.91 төгрөг, 

3. 2024 оны 11 дүгээр сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 10,929,999.30 төгрөг, үндсэн хүү 3,557,490.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,805.03 төгрөг, нийт 14,615,294.50 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариын зардал 7,500 төгрөг, нийт 26,053,679.14 төгрөгийг хариуцагч Х.Баас гаргуулж өгнө үү /хх-1-3/.

 

2. Хариуцагч Х.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн гаргасан 26,053,679.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2028 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,171,140.24 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-31/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Х.Б-д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7802374254 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 907,199.90 төгрөг, үндсэн хүүд 285,879.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49,123.02 төгрөг, нийт 1,242,202.73 төгрөг, 

2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7200025096 дугаартай зээлийн  гэрээний үүрэгт үндсэн зээлд 7,700,000 төгрөг, үндсэн хүүд 2,369,490.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 119,191.50 төгрөг, нийт 10,188,681.91 төгрөг, 

2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 7100266505 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 10,929,999.30 төгрөг, үндсэн хүүд 3,557,490.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 127,805.03 төгрөг, нийт 14,615,294.50 төгрөг, 

нотариын зардал 7,500 төгрөг, бүгд 26,053,679.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/.

 

2. Хариуцагч Х.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч /хх-24/ нэхэмжлэлийн шаардлага болох 26,053,679.14 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр тус бүр 2,171,139.9 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-31/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс тгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн тгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг балж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус зохицуулсан.

 

4. Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээнд зээлдэгч Х.Б гэж, гарын үсгийг G-Sign-р балгаажуулсан гэж бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 26,053,679.14 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг балж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан. 

 

6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,218 төгрөгийн тал хувь болох 144,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 144,109 төгрөгийг, хариуцагчаас 144,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК -н шаардсан 26,053,679.14 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х-н Б /УР/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 

2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2028 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,171,139.9 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,171,140.24 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг балж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,218 төгрөгийн тал хувь болох 144,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 144,109 төгрөгийг, хариуцагч Х.Б-с 144,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч Х.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 
 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ