| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03234/И |
| Дугаар | 307/ШШ2025/02260 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/02260
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин байх Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, С*******ийн А******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,846,007.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* зээл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч С*******ийн А******* нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ДА-БЗГ/2023-97660 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,798,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч С*******ийн А******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 790 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч С*******ийн А*******тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн үндсэн зээл 1,606,866.68 төгрөг, үндсэн хүү 1,126,554.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,586.63 төгрөг, нийт 2,846,007.43 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С*******ийн А*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нас барсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч С.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,846,007.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******гийн зүгээс Хариуцагч нас барсан үндэслэлээр С.А*******д холбогдуулан гаргасан 2,846,007.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч С.А*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,846,007.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,486 төгрөгийн тал хувь буюу 30,243 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 30,243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ