| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03162/И |
| Дугаар | 307/ШШ2025/02176 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/02176
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** тоот хаягт оршин байх, А к ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Б овогт Х*******гийн О******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 263,679.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А к ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Х*******гийн О******* /*******/ нь А к ББСБ ХК-тай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, энэхүү гэрээний үндсэн дээр 180,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүй байна.
Зээлдэгчтэй байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 150,710.12 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
| 1 | Үндсэн зээлийн үлдэгдэл | 150,710.12 төгрөг |
| 2 | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) | 29,233.63 төгрөг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ | 83,735.94 төгрөг |
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 263,679.69 төгрөг |
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Х******* овогтой О******* нь А к ББСБ-аас авсан зээлээ төлж барагдуулна. 263,679.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А к ББСБ ХК нь хариуцагч Х.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 263,679.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.О******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 263,679.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Х.О*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Х.О******* нь нэхэмжлэгч А к ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 263,679.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Х.О*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,560 төгрөгөөс 4,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,280 төгрөгийг, хариуцагч Х.О*******ээс 4,280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А к ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ