| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03159/И |
| Дугаар | 307/ШШ2025/02177 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/02177
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байрлах ****** банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт А*******гийн Э******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 39,920,178.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч А*******гийн Э******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 45,600,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 9,790,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 137 хоног, ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 122 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт, 29,347,333 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,563,855.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 60,636.2 төгрөг, ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,369,140 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 552,382.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8,831.7 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 39,920,178.76 төгрөгийг Зээлдэгч А*******гийн Э*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие А******* овогтой Э******* (хариуцагч) нь ****** банкны нэхэмжлэл 39,920,178.76 төгрөгийг төлж барагдуулах болно, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** банк ХК нь хариуцагч А.Э*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,920,178.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 39,920,178.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А.Э*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч А.Э******* нь нэхэмжлэгч ****** банк ХК-ийн нэхэмжилсэн 39,920,178.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, А.Э*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,551 төгрөгөөс 178,775.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 178,775.5 төгрөгийг, хариуцагч А.Э*******аас 178,775.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ