Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/02335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байранд оршин байх,*******ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч*******ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг*******ХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг.

Хөдөө аж ахуй корпораци ТӨХХК-ийг төлөөлж "Э******* ХХК нь Б.Б*******ид холбогдуулан 6,843,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн боловч тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 150/Ш32025/******* дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 111.7-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Хөдөө аж ахуй корпораци ТӨХХК нь Б.Б*******оос 6,843,000 төгрөгийг гаргуулан авч учирсан хохирлоо иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар шаардан авахын тулд Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Эн Ди Жи партнерс ХХК-д олгосон итгэмжлэл, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШЗ2025/******* дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 283 тоот тодорхойлолт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолын хуулбар, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 тоот Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоолын хуулбар, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А553 тоот Авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Эн Ди Жи партнерс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захирал томилох тухай тогтоолын хуулбар, иргэн Б.Б*******ийн дезиль түлш олгох зөвшөөрлийн хуудсын хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТШ-ХӨ 2017/140 тоот Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, 1855543518682 дугаар газар эзэших гэрчилгээний хуулбар, Б.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотоод шилжүүлгийн баримт, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, иргэн Б.Б*******ийн ургамал хамгаалах бодис олгох зөвшөөрлийн хуудсын хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн УХБ-ХӨ ******* тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч*******ХХК нь Б.Б*******той 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТШ-ХӨ 2017/140 тоот Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн УХБ-ХӨ ******* тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээнүүдийн үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Б*******ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б******* нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Дөмбөн 4 дүгээр баг, 18 дугаар байр, 30 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШЗ2025/******* дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 283 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Рин овогт Балжийхүүгийн Б******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Рин овогт Балжийхүүгийн Б******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Рин овогт Балжийхүүгийн Б******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Рин овогт Балжийхүүгийн Б******* /РД:*******/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч*******ХХК /утас:/-д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ