Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2018/00658

 

 

 

 

 

 

 

 

 

Илланай ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 181/ШШ2018/00008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Илланай ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 365 707 400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг Мехейекийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Отгонжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Жанчив

Хариуцагч, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Эрдэнэчимэг Махейек

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Бэрхсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1614 тоот зээлийн гэрээг зээлдэгч Д.Эрдэнэчимэг Махейектэй байгуулж 230 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай зээлдүүлсэн ба гэрээг байгуулсан өдөр түүнд 230 000 000 төгрөгийг хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ бидний зүгээс бүрэн биелүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт манай Илланай ББСБ ХХК-д төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлээ хүүгийн хамт төлөх, хэрэв үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн билээ. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 229 987 650 төгрөг, хүү 122 492 070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 227 680 төгрөг, нийт 365 707 400 төгрөгийг манай ББСБ-д төлөөгүй хохироож байна.

Зээлдэгч Д.Эрдэнэчимэг Махейек нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1614 дугаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд зээлийг төлөөгүй тохиолдолд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулсан болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 365 707 400 төгрөгийг гаргуулж, хэрэв хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 426 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаартай 000465340 дугаар гэрчилгээтэй 234 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Батмөнхийнгудамж 42а байрны 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203030969 дугаартай, 000399959 дугаар гэрчилгээтэй, 74.47 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 290 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2203003296 дугаартай, 000465224 дугаар гэрчилгээтэй, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 29 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203031243 дугаартай, 000400022 дугаар гэрчилгээтэй, 67.42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай, 000399962 дугаар гэрчилгээтэй, 47.08 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэчимэг Махейек миний танил Ш.Батхишиг нь Ж.Энхчимэг нар манай ажил дээр ирсэн. Тэр хоёр Цагаан хотхон нэртэй асрамжийн газар, өнчин хүүхдийн сургуулийн байр, цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхэд бид оролцож байна, бидэнд 1 сарын хугацаатай 230 000 000 төгрөг хэрэгтэй байна, та үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцаа барьцаалж мөнгө олж өгөөч гэх мэт олон зүйл ярьж надад итгүүлсэн.

Би тэдэнд итгэж өөрийн болон өөрийн хүү Э.Очирпүрэвийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг Илланай ББСБ ХХК-д барьцаалж, Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нарын хамт Илланай ББСБ ХХК-д очиж 230 000 000 төгрөгийн зээл хүсч зээлийн гэрээ байгуулсан ба зээл олгохоор болоход Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нар нь Илланай ББСБ ХХК-иас 230 000 000 төгрөгийг өөрсдийн гараар тоолж хүлээн авсан. Энэ үйл ажиллагаанд миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас цаашгүй тул зээлийн гэрээнээс үүссэн хариуцлагыг хүлээхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нараас 365 707 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Илланай ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465340 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 42б тоот хаягт байршилтай, 234 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030969 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399959 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 16 тоот хаягт байршилтай, 74.47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003296 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465224 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 байр 290 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031243 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000400022 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 29 тоот хаягт байршилтай, 67.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399962 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 11 тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 11 сарын 1-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 986 490 төгрөг, мөн өдөр төлсөн 70 200 төгрөг, нийт 2 056 690 төгрөгийн 2 056 687 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нараас 2 056 687 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Илланай ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг Мехейек давж заалдах гомдолдоо: ..Д.Эрдэнэчимэг Махейек миний бие "Илланай ББСБ ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 230 000 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авах тухай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан боловч миний бие уг мөнгийг өөрөө бодитоор авч хэрэглээгүй, нэхэмжлэгч "Илланай" ББСБ-ын ажилтнуудын дэргэд бэлнээр, газар дээр нь Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нарт өгсөн. Улмаар Зээлийн гэрээний хугацаа дуусч сунгалт хийх болоход Ж.Энхчимэг "Илланай ББСБ ХХК дээр надтай хамт очиж зээлийн гэрээ сунгуулах хүсэлт "Батламж" нэртэй баримтыг үйлдэхэд хамт байж, 2 ширхэг "Батламж" гэх баримтыг миний нэрээр гэхдээ өөрийн гараар бичиж өгч байхад нэхэмжлэгч талын төлөөлөгч С.Отгонжаргал, захирал нар нь мөн хамт байсан боловч өнөөдөр шүүхэд тэдгээр хүмүүсийг мэдэхгүй, танихгүй, уулзаагүй гэж мэдүүлж байгаад харамсаж байна. Миний бие Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон, намайг болон "Илланай ББСБ ХХК-ийг залилсан Ш.Батхишиг, Ж.Энхчимэг гэх хүмүүст холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

 

Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан, үүнийг шүүх дээр тайлбарлаж тухайн этгээдүүдийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах, хэргийн материалд "Батламж" нэртэй гараар бичсэн 3 ширхэг бичгийн нотлох баримт байгаагийн 2 ширхэг баримтыг Ж.Энхчимэг өөрийн гараар бичсэн тул эдгээр баримтад бичгийн хэвний шинжилгээ хийлгэе гэдэг хүсэлтийг миний өмгөөлөгч тавьсан боловч шүүх хүсэлтийг маань хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрвээ хүсэлтийг маань хангаж шийдвэрлэсэн бол Эрдэнэчимэг миний бичгийн хэв биш болох нь тогтоогдож улмаар нэхэмжлэгчийн өмнө Зээлийн гэрээний үүргийг хариуцвал зохих жинхэнэ хариуцагчииг шүүхэд хариуцагчаар дуудах улмаар нэхэмжлэгч "Илланай ББСБ ХХК-иас иргэн Д.Эрдэнэчимэг миний нэрээр зээл авахуулж зээлийн гэрээгээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нартай холбоотой нотлох баримтыг шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлж хэрэгт нотлох баримтаар тусгах боломж бүрдэх, шийдвэр гаргахдаа тухайн баримтад тулгуурлан хэргийн үйл баримтад үнэлэлт өгөх боломж бүрдэх байсан юм.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж хэлвэл анхан шатны шүүх "Илланай" ББСБ-ын нэхэмжлэлтэй Д.Эрдэнэчимэг Махейек нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, шүүх хурлаар хэлэлцүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим хэрэгжсэнгүй. Хэргийг ийнхүү нотлох баримт хангалттай цуглараагүй байхад яаравчлан шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хариуцагч гэм буруугүй болохоо нотлох боломжйг бүрэн хаагдуулж, гэм буруугүйгээр хариуцлага хүлээх нөхцөл байдалд хүргэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч "Илланай ББСБ" ХХК нь хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Д.Оюун-Эрдэнэ, Э.Очирпүрэв нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 365 707 400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийг авч ашиглаагүй, Ж.Энхчимэг, Ш.Батхишиг нар авсан гэж маргажээ.

Хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нар нь "Илланай ББСБ" ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 03ы өдөр 1614 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 230 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн болон хүү Э.Очирпүрэв нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465340 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 42б тоот хаягт байршилтай, 234 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030969 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399959 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 16 тоот хаягт байршилтай, 74.47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003296 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465224 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 байр 290 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031243 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000400022 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 29 тоот хаягт байршилтай, 67.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399962 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 11 тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүссэн өргөдөл, зарлагын баримт, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна. /хх 7-10, 15-21, 81-86/

Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нар, барьцааны гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв нар, зээлдүүлэгчийг төлөөлж нэхэмжлэгч компанийн дэд захирал С.Отгонжаргал, эдийн засагч Б.Сайнтуяа нар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зээлийн гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт "үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасан шаардлагыг ханган хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар зээлийн төлбөрт 12 360 төгрөг, хүүнд 18 601 490 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 406 850 төгрөг, нийт 30 020 700 төгрөг төлсөн, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 365 707 400 төгрөгийг үлдэгдэлтэй талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар няцаагаагүй байна. /хх 55, 56/

Анхан шатны шүүх хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг хугацаанд нь төлөх, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн тул буруутгах боломжгүй.

Зээлдэгч нар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч өөрсдөө ашиглаж чадаагүй, бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал нь зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Д.Эрдэнэчимэг Махейек, Э.Очирпүрэв, Д.Оюун-Эрдэнэ нараас 365 707 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Илланай" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.

Шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465340 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 42б тоот хаягт байршилтай, 234 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030969 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399959 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 16 тоот хаягт байршилтай, 74.47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003296 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465224 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 байр 290 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031243 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000400022 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 29 тоот хаягт байршилтай, 67.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399962 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 11 тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах, гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 181/ШШ2018/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН