Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/02282

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин байх ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Т******* овогт С*******ийн Н******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,000,392.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч С*******ийн Н******* нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ДА-БЗГ/2023-******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,920,600 төгрөгийн зээлийг нэг сарын 2.78 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч С*******ийн Н******* нь ДА-БЗГ/2023-******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 646 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Иймд хариуцагч С*******ийн Н*******той байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус үндэслэн үндсэн зээл 547,926.17 төгрөг, үндсэн хүү 391,021.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,445.05 төгрөг, нийт 1,000,392.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

С.Н******* миний бие өөрт байгаа боломж бололцоогоороо хурдан шуурхай *******-д төлөх ёстой 1,000,392.87 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.Н*******ид холбогдуулан гэрээний үүрэгт 1,000,392.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,000,392.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, С.Н*******ид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч С.Н******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,000,392.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Н*******ид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,559 төгрөгөөс 14,279.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,279.5 төгрөгийг, хариуцагч С.Н*******оос 14,279.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ