Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/02233

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин байх, Г а ф ф ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, М******* овогт А*******ийн А******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,297,736.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г а ф ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.А******* нь хөргөгч зурагт авах зорилгоор Г а ф ф ББСБ ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээг байгуулж 2,346,300 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгээр зээлж авсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөнд ямар нэг үр дүн гарахгүй байна. Мөн түүнийг эрэн сурвалжлуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас А.А******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон. Түүнийг эрэн сурвалжлахад зээлдүүлэгчээс 70,200 төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж үзэн зээлийн үүрэг дээр нэмж нэхэмжилсэн болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу А.А*******ээс зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 2,297,736.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч А.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие А.А******* нь Г а ф ф ББСБ ХХК-ийн гаргасан 2,297,736.72 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу:

- 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,

- 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,

- 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,

- 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,

- 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Г а ф ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.А*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Б.Б******* би хариуцагчийн гаргасан хариу тайлбар, хүсэлттэй танилцлаа. Түүний гаргасан эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г а ф ф ББСБ ХХК нь хариуцагч А.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,297,736.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г а ф ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч А.А******* нар харилцан тохиролцож, хариуцагч А.А******* нь 2,297,736.72 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, А.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Г а ф ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.А*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,297,736.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г а ф ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч А.А******* нар харилцан тохиролцож, хариуцагч А.А******* нь 2,297,736.72 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг,2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 382,956.12 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, А.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,714 төгрөгөөс 25,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,857 төгрөгийг, хариуцагч А.А*******ээс 25,857 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г а ф ф ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ