| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00023/И |
| Дугаар | 193/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2026/00058
| 2026 01 07 | 193/ШШ2026/00058 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХК-/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 32,453,352.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Б. нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цалингийн зээлийн гэрээг банктай байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1.65 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 32,453,352.05 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 32,453,352.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.ад холбогдуулан 32,453,352.05 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 32,453,352.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,217 төгрөгийн 50 хувь буюу 160,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 160,109 төгрөгийг улсын орлогоос, 160,109 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 32,453,352.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,217 төгрөгийн 50 хувь буюу 160,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 160,109 төгрөгийг улсын орлогоос, 160,109 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА