Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/48

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

       Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга Б.Энхбат нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны дугаар сарын 1-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 24100000*******9 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ 2024 оны 10 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ус ******* дугаар гудамжны *******- тоотод “...ах машиныг дураараа унаж юм мөргөж гэмтээсэн. .” гэх хувийн харилцаанаас маргалдах явцдаа “...нүүр рүү нь алгадах, толгой руу гараараа цохих мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаах...” зэргээр биед нь халдан зодож доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт болон чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн алзан хальсан доор цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас нь 2024 оны 10 сарын 1-нд эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэгдэн очиж эмчлүүлэх явцдаа 2024 оны 10 сарын 2-нд гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгчээс 112,20,920 (нэг зуун арван хоёр сая хоёр зуун найман мянга есөн зуун хорь) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 (таван сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч ******* нь иргэн зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх түүнд бусдын амь насыг санаатай хохироосон гэм буруутайд тооцож 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. ******* нь өөрийн төрсөн ах хамтран амьдрагч байсан удаа зодсон, мөн түүний зодолтоор хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл учруулсан байдал нь бүрэн тодорхой нотлогдон тогтоогдоогүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үздэг бөгөөд шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ тухайн үед болсон байдалд үнэн зөв дүгнэлт хийж чадахааргүй болтлоо уусан байсан гэрч , түүний төрсөн дүү , түүний охин нарын мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Амь хохирогч ******* нар 2024- сард нэг удаа муудалцаж хоорондоо барьцалдан ******* нь түүнийг алгадсан гэх бөгөөд түүнээс хойш амь хохирогчийн биед халдан зодсон асуудал байгаагүй харагддаг ба хоорондоо эгч дүүсийн энгийн сайн харилцаатай байсан нь тэдний хоорондоо харьцаж байсан мессежнээс харагддаг.

Амь хохирогч Б, түүний дотны найз нар хэрэг учрал болохоос өмнө хамт гадуур явж ууцгааж явсан гэх мөн ирэхдээ биеийнхээ энд тэнд хөхрөөд ирсэн гэдгийг түүний хамтран агч шүүх хуралдааны үед мэдүүлж байсан, 2024-10-14-ний өдөр биеийн байдал нь зүгээр байсан бөгөөд ямар нэг гэмтэл , шарх харагдаагүй гэдгийг гэрч мэдүүлсэн.

Гэрч мэдүүлэхдээ: "Манай найз 2024 оны 10 сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд над руу залгаад... зодоод байна. Эд нар давраад одоо бүүр зодоод байна " гэж хэлээд уйлаад байсан... тэхээр нь би найз нь өнөөдөр очиж амжихгүй маргааш очно гэж хэлсэн" гэдэг. Гэтэл 14-ний өдөр ******* найз хамтаар өдөр 12 цагийн орчимд , нарынхаар "гэрээ эргэх" зорилгоор ороод гарсан . Энэ талаар гэрч шүүхэд мэдүүлэхдээ:" 2024-10-14-ний өдөр 11 цагт *******ийн ажил дээр очоод хамт гэрт нь очиход 12 цаг өнгөрч байсан. Түүнээс хойших хугацаанд хамт байсан *******ийн гэрт архи хэрэглээгүй караокед уусан, муудалцсан асуудал байхгүй гэдэг. Эдгээр мэдүүлгээс үзэхэд гэрч , амь хохирогч утасдаад ******* зодоод байна гэсэн нь нотлогдохгүй байгаа.

******* нь 10 сарын 14-ний өдөр 12 цагийн үед , нарынхаар зөвхөн ороод гарсан, маргааш нь буюу 10 сарын 15-ны өдрийн 15 цагийн үед тэднийд очсон гэдэг нь гэрч “Дүү ******* 2024-10-15-ны өдөр нэг шил архи, нэг том савтай шар айраг авчирсныг уугаад байж байтал нь нэг шил архитай ирсэн, түүнийг уугаад би муудаад унтаад өгсөн...... , нар хэзээ зодолдсоныг мэдэхгүй, хэн нэгэн зодохыг би хараагүй" гэжээ. Үүнээс харахад ******* 2024-10-14-ний өдөр амь хохирогчийг зодсон гэх гэрч мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

мэдүүлэхдээ: 2024-10-15-ны өдөр 12 цагийн үед гэрт нь очиход нойлд уйлчихсан, үс нь арзайсан байдалтай сууж байхаар нь " чи одоо боль л доо дандаа нэг ийм байдалтай байх юм гэж хэлээд ийн гэрт ороход сандал дээр сууж байсан... тэй нэг сандлыг хувааж суугаад харин хөргөгчийн хажууд зогсож байсан чинь *******...ийн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа алгадаж цохисон. Үүний дараа толгойгоор нь хөргөгч мөргүүлсэн... тэгээд "миний толгой эргээд байна “гээд орон дээр суусан... Тэгээд дэлгүүрт ороод *******5 литрийн хараа архи 1 шил, 2.4 литрийн шар айраг аваад буцаад очиход гэрт ээс гадна түүний найз гэх залуу гараад явсан..Үүний дараа орон дээрээ сууж байхад нь очоод “чи муу ер нь яагаад байгаа юм гээд үснээс нь зулгааж гараараа хэд хэдэн удаа цохиод авсан... явах уу гэж асуухад " найз нь гайгүй ээ зүгээр" гэхээр нь би яваад өгсөн гэжээ. Тухайн үед тэнд очсон гэх гэрч болон тэнд байсан гэрч нар ийм зодоон огт болоогүй гэдэг. Ялангуяа гэрч энэ үед унтсан байсан бөгөөд нь тэй хувааж суусан гэдэг нь ч үндэслэл муутай.

Гэрч болох нь тухайн үед болсон асуудлыг дээр дурдсанаар өгсөн атлаа, 2024-10-15-ны хохирогчийн бэр эгч болох утсаар хэлэхдээ:" өчигдөр над руу залгахдаа надыг зодчихлоо намайг ирээд аваач гэж залгасан тухайн өдөр би Хонгорт байсан учир очиж авч чадаагүй, харин өнөөдөр очлоо үнэндээ хэцүү нөхцөлд байна, намайг яваад орсон чинь бүгд согтуу байна... би аваад гарах гэсэн чадсангүй гэж дамжуулж хэлсэн байдаг. Гэвч тухайн үед буюу 2024-10-15-ны өдөр авах гэж очоогүй хамтдаа нийлж архидаад орой нь хүү дуудаж өөрийгөө авхуулсан байдаг. Энэ үед амь хохирогч нь би зүгээрээ явахгүй гээд яваагүй гэдгийг ч өөрөө мэдүүлсэн. Энэ гэрч гэх энэ мэтчилэн олон янз ярьж, хохирогчийн ар гэрт болсон байдлаас эрс зөрүүтэй ярьсан зэргээс үзэхэд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй.

Түүнчлэн гэрч дуудлагаар түүнийг авах гэж ирсэн түүний төрсөн дүү нь мэдүүлэхдээ: "Манай төрсөн эгч ийн охин Г. над руу 2024-10-16-ны өдрийн 19 цагийн үед залгаад "ээжийг хүн зодоод байна гэнээ та хамт яваад өгөөч "гэхээр нь би зөвшөөрөөд очсон... Намайг гэрт ороход гал тогооны өрөөнд ширээгээ дэрлээд унтаж байсан. *******, нар маргаж байсан,..би тэр 2-ийг салгах гээд оролдоход эгч босож ирээд тэр хоёрыг салгах гээд чадахгүй хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон байсан болохоор нь би эгчийг" та одоо хөл дээрээ ч тогтож чадахгүй байж яах байгаа юм бэ" гэж хэлээд тэврээд унтаж байсан орны хажууд суулгасан" гэжээ. хамт очсон мэдүүлэхдээ: "... бид 2-ыг ороход эгч ширээгээ дэрлээд согтуу байдалтай сууж байсан, цаад талд нь гэгч хүүхэн согтуу байдалтай ээжтэй маргалдаад зогсож байсан... эгч өндийж босож ирээд хөл дээрээ тогтолгүй буцаад унасан чинь ах наанаас нь очиж эгчийг өргөж босгоод том өрөөнд орон дээр нь суулгасан. ах бид 2-ийг орсноос хойш эгчийг цохиж байхгүй" гэжээ. нь дахин өгсөн мэдүүлэгтээ: "намайг ахын хамтаар ороход талийгаач нэлээн согтуу байдалтай ширээгээ дэрлээд сандал дээр сууж байсан ба түүнийг архи уугаад тасарсан байна гэж ойлгосон. Талийгаач сандал дээр сууж байснаа өөрөө хажуу тийшээ ямар мэдрэлгүй унасан. Энэ үед ах түүнийг өргөөд орон дээр нь урьд хэсгээр нь тавьсан" Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээс харахад амь хохирогч , бусдад цохиулснаас эсвэл өөрөө унаснаас алинаас нь хүнд гэмтэл авсан нь тодорхой бус эргэлзээтэй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд уг гэмтлийг унах цохих үед үүсэх боломжтойг дүгнэсэн. Дээрх байдлуудаас үзвэл *******ийг зодож алсан нь гарцаагүй нологдсон гэж үзэхэд эргэлзээ төрж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч *******, амь хохирогч нар нь эгч дүүсийн маш дотно харилцаатай, хоорондоо амьдралынхаа чухал нууц асуудлаа зөвлөн ярилцдаг, бие биеэ эгч дүүс гэдгээр хүндэтгэн харилцаж амь хохирогчийн зүгээс хамтран амьдрагч буюу шүүгдэгч *******ийн төрсөн ахын тухай яриа өрнөхөд шүүгдэгч нь ахыгаа өмөөрөх бус харин ч эсрэгээрээ амь хохирогч г өмөөрсөн, зөвтгөсөн, сэтгэл санаагаар дэмжсэн, урам өгсөн, амьдралаа бодоод төрсөн ах Б.ийгээ орхиод явахыг зөвлөсөн эерэг, халуун дулаан харилцаатай байсан болох нь тэдний хоорондын 202, 2024 онуудын Фэйсбүүк чат буюу цахим захидлуудаар нотлогддог. Гэтэл шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэрэгт буруутгахдаа “...******* нь согтуурсан үедээ ах машиныг дураараа унаж юм мөргөж гэмтээсэн” гэж хувийн харилцаанаас маргалдсаны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан байдаг. Дээр дурдсан цахим захидлыг шинжлэн судалбал амь хохирогч шүүгдэгч нар нь энэ мэт аар саар асуудлаас болж хоорондоо маргалдах, зодолдох, улмаар биеийнхээ эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээний харилцаатай хүмүүс биш болох нь тогтоогддог.

Хавтаст хэрэгт авагдсан зарим гэрчүүд шүүгдэгч ******* нь амь хохирогч маргалдаж түүний биед халдсан үйл явдал 2024 оны дугаар сард болсон гэж мэдүүлдэг боловч тухайн цаг хугацаанд амь хохирогч нь хамтран амьдрагч ээс тусдаа амьдарч байсан, ******* ганцаараа г зодсон бус харилцан бие биедээ халдалцсан асуудал болсон байдгийг гэрчүүдээс тодорхой мэдүүлээгүй, мөн тухайн маргаан болсон үйл явдал нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхээс Нэгдүгээрт. цаг хугацааны хувьд 2 сар гаруйн өмнө, Хоёрдугаарт: ******* ах болон амь хохирогч нарын хамтын амьдралыг дэмжиж өөрийн өмчлөлийн хашаа байшинд амьдруулж байсан цаг хугацаанд буюу *******, нарын хооронд 2024 оны дугаар сард болсон гэх таарамжгүй харилцааны улмаас үүссэн үл ойлголцол арилж хоорондоо хэвийн харилцаатай болсон төдийгүй өөрийн орон байранд амьдрахыг зөвшөөрсөн, тусалж дэмжиж байсан цаг хугацаанд тухайн гэмт хэрэгт үйлдэгдсэн байдаг нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр тэдний хооронд шалтаг төдий шалтгаанаар маргалдах нөхцөл байдал арилсан байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс ******* удаа дараа амь хохирогч маргалдсан, улмаар түүнийг зодсон гэж гэх гэрч мэдүүлдэг бөгөөд тухайн гэрчийн мэдүүлэг давхар ямар нотлох баримтаар нотлогдож байгаа дээр анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Учир нь 2024.10.15-16-ны өдрүүдэд хэрэг болсон газар хамгийн их цаг хугацаанд, хамгийн олон давтамжтай хамт байсан хүн боловч хэрэг болсон гэх газар анх ирсэн цагаасаа хойш *******, , , Б. нартай архи согтуурал ундааны зүйл хэрэглэсэн, дэлгүүрээс архи согтууруулах ундаа худалдан авч хувааж уусан, тухайн газраас яваад буцаж ирэхдээ согтуу байдалтай ирсэн мөн архи авч ирсэн, ******* болон бусадтай маргалдсан зэрэг үйл баримтууд тогтоогддог бөгөөд гэрч ийн мэдүүлэг нь цаг хугацаа, орон зай, болсон үйл явдал зэргийг бодитоор тусган авч, дүрслэн тогтоож, эргэн санах боломжгүй, өөрөөр хэлбэл олон хоног их хэмжээний архи уусан байдал нь түүнийг тухайн цаг хугацаанд болсон үйл явдлуудыг үнэн зөвөөр сэргээн санаж бодит мэдүүлэг өгнө гэдэгт үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Энэ байдал нь түүний хавтаст хэрэгт авагдсан хэд хэдэн мэдүүлэг өөр хоорондоо болон бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй илт зөрүүтэй байдгаар тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүх хэрэг гарсан гэх цаг хугацаанд согтуу байсан гэрчийн мэдүүлгийг бусад эх сурвалж, нотлох баримтаар давхар нотлогдож байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр үнэлж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

2024.10.16-ны орой болсон үйл явдлын талаар гэрч , , Г., Б. нар зөрүүтэй мэдүүлдэг тэдний мэдүүлгийн зөрүүг агуулгаар нь дүгнэвэл. дуудсаны дагуу Г., нар орж ирэхэд амь хохирогч нэлээн согтуу байдалтай ширээ дэрлээд сандал дээр сууж байсан, , ******* нарыг салгах гээд босож ирээд хөл дээрээ тогтохгүй шалан дээр унасан”, ‘ ширээ дэрлээд сандал дээр сууж байгаад өөрөө хажуу тийш ямар ч ухаан мэдрэлгүй унасан”, , ******* нарыг салгах гээд босож ирээд нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан”, “ эгч орныхоо доор газар дээр газар дээр хэвтэж байсан” гэх байдлаар зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Энэ үйл явдал болох үед амь хохирогч г босгож орон дээр хажууд хэвтүүлсэн байдаг бөгөөд энэ үйл явдлаас хойш амь хохирогч нь өмдөндөө бие засаж ухаан мэдрэлгүй болсон үйл явдлууд тогтогддог. Дээрх гэрчүүдийн хоорондоо болон өөр хоорондоо зөрүүтэй байгаа эргэлзээг гаргах нь амь хохирогч яг хэзээ үхэлд хүргэх хүнд гэмтлийг авсан цаг хугацааг болон хэн тус гэмтлийг учруулсан байж болох тухай бодит үнэлэлт өгөх боломж бүрдэх байсан боловч анхан шатны шүүх үүнийг анхаараагүй байна.

Энэхүү давж заалдах гомдлын 4 дэх үндэслэлээс улбаалан амь хохирогч нь үхэлд хүргэх хэмжээний тархины хүнд гэмтлийг өөрөө сууж байсан сандал дээрээсээ унахдаа, эсвэл маргалдаж буй хүмүүсийг салгах оролдлого хийх үедээ их хэмжээний согтолттой байснаасаа шалтгаалан хөл дээрээ тогтохгүй унах үедээ, эсвэл шүүгдэгч *******ийн мэдүүлдгээр ийн цохилт, түлхэлт зэргийн яг аль байдлаас гэмтэл авсан болох нь үнэн зөвөөр тогтоогдох байсан гэж үзэж байна.

 Гэрч тэй холбоотой үйл баримтыг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байсан. Шүүгдэгч *******, гэрч Б., , Г. нарын мэдүүлгээс 2024.10.16-ны орой хэрэг болсон газар ирснээр тухайн газар маргаан болж нь *******, Б. нарыг түлхэн унагаж улмаар зодолдсон асуудал үүссэн байдаг. Эгчийгээ авч явах гэж ирсэн гэрч зүгээр л эгчийгээ аваад явахгүй яагаад тэнд байгаа хүмүүстэй маргаан үүсгэж улмаар зодоон хийх болов гэдэг нөхцөл байдал анхаарал татаж байгаа юм. Энэ тохиолдолд шүүгдэгч *******ийн мэдүүлдгээр нь утасны цаанаас ч тэр гэрт нь ирээд ч эгч ийг уруу татаж архи уулаа гэх шалтгаанаар амь хохирогч д уурласан улмаар маргалдсан, зодоон болж эмх замбараагүй байдал үүссэн байх магадлал маш өндөр байгаа юм. Амь хохирогч нь шүүгдэгч ******* тийм олон хоног олон удаа зодуулсан юм бол яагаад 2024 оны 10 дугаар сарын 14-нд биш, 15-нд биш 16-нд өмдөндөө бие засаж ухаан мэдрэлгүй болсон, яагаад гэрч найзыгаа тийм айхтар олон удаа зодуулж байхад нь цагдаа дуудаж амь насыг нь хамгаалах, эмнэлэг дуудаж эрүүл мэндийн үзүүлэх үйлдэл хийгээгүй болох, яагаад 2024.10.16-ны орой хэрэг болсон газарт очиход амь хохирогч ямар байдалтай байсан талаар өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа зэрэг нь энэ хэргийн ээдрээ учиг өөр зүйлд байгааг илгэж байна гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч *******ийг буруутгаж буй гол үндэслэл болж байгаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч , , Г., зэрэг нь эгч дүү, ээж хүү, ээж охин, ээж хүү зэрэг хамаатан садан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийн мэдүүлгийг бусад өөр ямар нотлох баримт давхар нотолж байгаа болохыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүгдэгч ******* холбогдох хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025..1-ны өдрийн 2Э25/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон өмгөөлөгч нар биечлэн оролцоно гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Өөрийн хийгээгүй, үйлдээгүй хэргийг хүлээнэ гэдэг надад маш их гомдолтой байна. Өөрсдийгөө хамгаалж худал мэдүүлэг өгсөн хүмүүсийн үг үнэн байдаг юм байна. Олуулаа болохоор ингэж үнэмшилтэй гэж үздэг юм байна. Тэр бэр эгч буюу /амь хохирогч/ бид 2 хэзээ ч ийм харилцаанд хүртлээ муу харилцаатай биш байсан. ин ч ахыгаа муулан байж бэр эгчтэйгээ эвтэй байсан. Эгч маань ахтай амьдарч эхлэхдээ л элэгний сериоз сүүлийн шатандаа орсон байсан. Толгой нь их өвдөнө, эргэнэ, хавагнана гэх зэрэг зовуурьтай байдаг байсан. Би өөрийгөө хамгаалж үнэнээрээ явсан, хүний үг болон мэдүүлэг хэнд хамаагүй юм байна. Яагаад гэж асуухаар чиний талд орох хүн алга итгэл үнэмшилгүй гэж үзээд яаж ч яллаж болдог юм байна. Ийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, гэрч болох байцаалтын үед өгсөн мэдүүлэг нь үнэн биш бөгөөд тухайн үед 2 өдөр их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн ба тэр үеийн процессыг хуурамчаар мэдүүлж өөрсдийн бурууг илтэд надад тохож хийгээгүй хэргийг хийлгэсэн болгож намайг яллуулсанд гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авч зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгч тусална уу гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Би энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн эгчийг худлаа мэдүүлэг өгсөн гэдгийг 100 хувь батална. Яагаад гэхээр тухайн үеийн процессуудыг дандаа худлаа ярьж, миний эсрэг мэдүүлэг өгсөн. Дээрээс нь хүүхэд болон дүүгээ дуудан зодуулсан,  юугаа ч санахгүй согтуу байсан хүн байж аймшигтайгаар худал мэдүүлсэн.  Огт зодоон болоогүй байхад зодоон болсон гэсэн. Бүх зүйл нь миний эсрэг талд байгаад би гомдолтой байна. Би талийгаач эгчдээ огт гар хүрээгүй. Бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. ин тэй маргалдсан. Би үнэхээр эгчийгээ зодоогүй. Энэ хэргийг дахин шалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Өмгөөлөгчийн хувьд ******* нь гарцаагүй зодоод алсан гэх асуудал тогтоогдохгүй байна. Шалгасан боловч эргэлзээтэй нотлох баримтууд байна. Эргэлзээтэй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлсийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Хэрвээ өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах юм миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай. Учир нь ******* нь одоо таван сартай жирэмсэн байдалтай байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:

очих болсон шалтгаан нь манай дүү утсаар ярьж байгаад утас нь холбогдохоо больсон. Тэгээд манай гэр бүлийн хүн рүү залгаад “чи хаана байгааг нь мэдэж байгаа бол очоод надтай яриулаадах” гэсэн. Тэгээд ийг очиход энэ асуудал өрнөчихсөн байсан. ийг очиход архи өгөөд хамтдаа архидсан байдаг. Хамгийн гол нь бүгд видео колоор давхар явчихсан баримт байсан. Утас нь алга болчихсон. Тархиараа унаад цус харвалт явагдсан байна гэх эмнэлгийн дүгнэлт авагдсан. Учир нь хавсарч унагаахаар хүн тархиараа саваад унана. Үүний улмаас цус харвалт болсон. Энэ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол надад үнэхээр таалагдахгүй байна. Шүүхээс үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгч нь гэм буруугаа нотлох хүлээх үүрэг хүлээдэггүй. Гэхдээ энэ гурван хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтын талаар нотлох баримтуудад хангалттай авагдсан. Зөвхөн гэдэг гэрчийн мэдүүлгээр буруутгаагүй. Бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг гээд олон баримтууд байгаа юм. Тухайн үйл баримтыг тодорхойлсон баримт бол эргэлзээтэй биш юм. ин эсрэгээрээ хангалттай байгаа гэж үзэж байгаа учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гомдол үндэслэлгүй байгаа юм.  Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны  10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын  дугаар багийн - тоотод гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь хангалттай тогтоогдчихсон. Тухайн үед угаасаа л гэрчүүдийн мэдүүлгээс тогтоогдсон нөхцөл байдал болохоос биш энэ хэргийг шийдвэрлэхэд дугаар сард болсон үйл баримтыг үндэслэл болгоогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн 2025 оны оны дугаар сарын 1-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч *******ийг архи ууж согтуурсан үедээ буюу 2024 оны 10 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ус ******* дугаар гудамжны *******, тоотод амь хохирогч “...ах машиныг дураараа унаж, юм мөргөж гэмтээсэн. .” гэх хувийн харилцаанаас маргалдах явцдаа “...нүүр рүү нь алгадах, толгой руу гараараа цохих мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаах, чирэх...” зэргээр биед нь халдан зодсоны улмаас “ … хохирогчийн чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн алзан хальсан доор цус харваж, 2024 оны 10-р сарын 1-ны өдөр ухаангүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн очиж, эмчлүүлэх явцдаа буюу 2024 оны 10-р сарын 2-нд “…гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан ” байх тул

- Гэрч ийн мэдүүлэг болон гэрч Г., , , Б. нараас шүүгдэгч 2024 оны 10 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ус ******* дугаар гудамжны *******, тоотод хэрхэн архи ууж, биеэ хэрхэн авч явж, бусадтай хэрхэн харьцаж байсан талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******* хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх үзжээ.

Хэдийгээр шүүгдэгч С. амь хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж зодож байхыг иргэн ээс өөр хүн хараагүй, өөр этгээд гэрчилдэггүй боловч амь хохирогч амьд ахуй үедээ шүүгдэгч ******* зодуулсан талаар гэрч , гэрч нарт хэлж байсан /хх 1-4,6/ болон хууль ёсны төлөөлөгч ******* “...******* талийгаачийг амьд ахуйд нь байнга зоддог байсан.” /хх1-15 тал/,  гэрч “ ..., эгчийг цохиж байхыг хараад хоорондоо таарамжгүй харилцаатай юм байна даа гэж харсан...” /хх1- 4 тал/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил эзэмшиж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий, тус хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ өмнө бүрэн хариуцлага хүлээх чадвар бүхий шүүх шинжилгээний байгууллагын шинжээч амь хохирогчид учирсан гэмтэл хэзээ үүссэн, амь хохирогч ямар, ямар гэмтэл авсан талаар өөрийн дүгнэлт болон мэдүүлэгтээ ярьсан нь  /хх1-1,151-р талууд/

гэрч ийн “ амь хохирогч ..... шүүдэгчид зодуулсан цаг хугацаа, хэрхэн зодсон талаарх мэдүүлэгтээ тохирч байх тул  эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэж байна.

Мөн амь хохирогч 2024 оны 10 сарын 1-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үеийн үзлэгийн тэмдэглэлд “ Өвчтөний биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаангүй, байгаа тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай “  талаар 1-р хавтас хэргийн 100 талд хавсаргасан ба амь хохирогчийг нас барахын өмнө түүнийг эмчилж байсан эмч өвчтөний биеийн аль хэсэгт хөхрөлт няцралт байсан болон энэхүү гэмтлүүд нь эмнэлэгт ирэхээс 24-4 цагийн өмнө авсан байх боломжтой талаар мэдүүлсэн /хх1-52-р тал/ мэдүүлэг болон бичгийн баримтууд,

гэрч ийн мэдүүлэг, хэрэг болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэлтэй тохирч байгаагаас гадна тэрээр маш тодорхой, тогтвортой мэдүүлж байсан байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч болон амь хохирогч нар нь таарамжгүй харилцаатай байдаг байсан ба шүүгдэгч ******* урьд нэг бус удаа гийн биед гар хүрч зоддог байсан нь тогтоогдсоноос гадна гэмт хэрэг гарах цаг мөчид шүүгдэгч нь ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл өдөж улмаар урьдын адил гийн биед нь гар хүрч, зодсон болох нь бүрэн тогтоогдсон байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл: Шүүх, хуралдаанд оролцогчдын мэтгэлцээний үндсэн дээр гэрч нарын мэдүүлгүүдийг нэгтгэх аргаар буюу интегратив байдлаар дүгнэхийн зэрэгцээгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жишин харьцуулах /компаратив/ аргуудыг хэрэглэн хэргийн бодит үйл баримтуудыг сэргээн тогтоосон нь хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Хэргийг давж заалдах журмаар хянах явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл байхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр болон давж заалдах журмаар гаргасан гомдолд “ ...Гэрч Ц. амь хохирогчтой хамт нийлж 2 хоног архи уусан тул болсон үйл явдлыг бүрэн тодорхой хэлж чадахгүй. Боломжгүй.” гэж мэтгэлцдэг хэдий ч их хэмжээний архи ууснаас эсхүл олон хоног архи хэрэглэснээр болсон үйл явдлыг бүрэн гүйцэт сэргээн санахгүй гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзээд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтгүйгээр тогтоосон нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 1-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг:

-“4. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгчээс 112,20,920 (нэг зуун арван хоёр сая хоёр зуун найман мянга есөн зуун хорь) төгрөг гаргуулж гэснээс, сэтгэцэд учирсан хохирол болох 99.000.000 төгрөгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ийн цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                    Б.МАНЛАЙБААТАР