| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03216/И |
| Дугаар | 307/ШШ2025/02256 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/02256
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байх, М******* к******* ГХОГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоот хаягт оршин суух, Х******* Х******* овогт К*******гийн А******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 749,525.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A04S, Black төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-т заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 173,027.54 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 538,639.50 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 37,858.34 төгрөг, нийт 749,525.38 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч К.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие К.А******* нь М******* к******* ГХОХХК-иас нэхэмжилсэн 749,525.38 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 374,762.69 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 374,762.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатархүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
К******* овогтой А******* /*******/ нь 749,525.38 төгрөгийг өр төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгах тайлбар, хүсэлт өгснийг хүлээн авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК нь хариуцагч К.А*******д холбогдуулан гэрээний үүрэгт 749,525.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатархүү, хариуцагч К.А******* нар харилцан тохиролцож, хариуцагч К.А******* нь 749,525.38 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 374,762.69 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 374,762.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, К.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М******* к******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, К.А*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 749,525.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатархүү, хариуцагч К.А******* нар харилцан тохиролцож, хариуцагч К.А******* нь 749,525.38 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 374,762.69 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 374,762.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, К.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,539 төгрөгөөс 11,269.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,269.5 төгрөгийг, хариуцагч К.А*******гаас 11,269.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ