2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2026/00064

 

2026 01 07

193/ШШ2026/00064

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 278,410.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Харилцагч Т. нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32887 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 220,000 төгрөгийн зээлийг шилжүүлж авсан. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан.

Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 278,410.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага 278,410.55 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,002.33 төгрөгийн 50 хувь буюу 4501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4501 төгрөгийг улсын орлогоос, 4501 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Т. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -ий нэхэмжилсэн 278,410.55 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,002.33 төгрөгийн 50 хувь буюу 4501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4501 төгрөгийг улсын орлогоос, 4501 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА