| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000000279 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 251000000279 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт *******-******* улсын дугаартай Toyota prius *******0 маркийн тээврийн хэрэгслийг 0.27 хувийн согтолттой жолоодсон,
2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2******* цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ зам дээр - улсын дугаартай Toyota prius *******0 маркийн тээврийн хэрэгслийг 0.57 хувийн согтолттой жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай энгийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл холбогдсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр *******00,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Гэвч шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учруулаагүй. Түүнчлэн анх удаагаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдон, үйлдсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болно. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд өсвөр насандаа өөрийн болчимгүй гэнэн томоогүй байдлаасаа болж гэмт хэрэг үйлдсэн болох нь илтэд байгаа. Шүүгдэгч ******* шүүх хуралдаан дээр тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч, энэ нь нотлогдоогүй ямар нэгэн ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгал төлөлт байхгүй, хааяа нэг барилгын ажлыг цагаар тохирч хийдэг гэн бөгөөд цаашид элсэлтийн шалгалтад орж сурч боловсрохоор бэлтгэж байгаа болно. Шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгэмд учруулсан хор хохирол зэрэг нөхцөл байдалд тохирсон байх шаардлагатай. Иймд *******т оногдуулсан 6 сая төгрөгийн торгох ялыг багасгаж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргав... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Шүүгдэгч нь цэргийн алба хамт хаасан он жавтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж, улмаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан. Дээрх нөхцөл байдлаас үүдэн тээврийн хэрэгсэл барилгүйгээр гэмшиж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд аав, ээж, дүү нарын хамт байдаг. Шүүгдэгчийн хувьд тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралд мэдүүлэхдээ өдрийн цагаар барилгын ажил эрхэлж, өндөр цалин авдаг мэт дурдсан. Нийгмийн даатгал төлдөггүй. Анхан шатны шүүхээс 6 сая төгрөгийн торгох ял оногдуулсан нь шүүгдэгчид хүндэтсэн. Иймд шүүгдэгчид торгох ялын хамгийн баг нэгжээр оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүгдэгчид ял шийтгэл оноохдоо хувийн байдал, хор уршиг, хэм хэмжээг харгалзан үзэж 6 сая төгрөгийн торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгчид ял шийтгэлийг халдаасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн 2510000000279 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт *******-******* улсын дугаартай "Toyota Prius*******0" загварын тээврийн хэрэгслийг 0.27 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2******* цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ зам дээр цагаан өнгийн - улсын дугаартай "Toyota Prius*******0" автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо...” *******т оногдуулсан 6 сая төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эцэг , төрсөн дүү нар нь хорт хавдартайн улмаас байнгын эмчилгээ хийлгэдэг болох нь шүүхэд ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгсдийн картаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг багасгаж шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, *******9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, ******* дахь заалтыг:
-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийн торгох ял шийтгэж гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,
-“*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 20 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлүүлэхээр тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
*******. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
З.ТӨМӨРХҮҮ