2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11037

 

   2025         12          01                                   191/ШШ2025/11037

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* гудамж, ******* ******* ******* ******* ******* байранд байрлах, “” ХХК-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.  

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:  ХХК-тай харилцан тохиролцож 2024 оны 01-р сарын 11-ний өдөр Э/24-825 дугаартай талбай түрээслүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч ХХК нь Баянзүрхр дүүргийн ******* хороо, *******-******* үйлчилгээний ******* 2-р давхар 88,02 мкв талбайд электрон, цахилгаан барааны худалдаа, АНУ-ын брэнд амин дэм, витамины худалдаа, жижиглэн барааны захиалга ******* зориулалтаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахаар болсон. Талбайн түрээсийн төлбөр 1 м.кв нь 68,000 төгрөг буюу талбайн нэг сарын түрээсийн төлбөр 5,985,360 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Талбай түрээслэх гэрээний 9-р зүйлийн 9.1-д түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар түрээслүүлэгчид алданги төлнө гэж заасан. Улмаар ХХК нь талбай түрээслэж үйл ажиллагаа явуулснаас хойш 2 сарын түрээсийн төлбөр төлсөн, үүнээс хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй бөгөөд манай компаний зүгээс удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч түрээсийн гэрээний 10 сарын төлбөр 55,420,000 төгрөгийн өр бий болж хуримтлагдсан. 

Манай компанийн зүгээс 2024-8-10-ны өдөр  ХХК-д түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөх талаар албан шаардлага хүргүүлсэн. Үүнээс хойш дахин 2025-01-24-ний өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 55,420,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл өртэй, 10 сарын хугацаанд төлбөр төлөөгүй, түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн үйлчилгээний байрны зориулалттай түрээсийн талбай болох Баянзүрх дүүргийн ******* хороо, оргил энканто үйлчилгээний ******* 2-р давхарт байрлалтай 88,02 м.кв талбайг чөлөөлөх ажлыг 2024-01-28-ны өдрийн 10 цагт хийх тул талбай чөлөөлөлтийг түрээслэгч талаас хийж гүйцэтгэн уг хөрөнгийг төлбөр тооцоо дуусах хүртэл түрээслүүлэгч талын эзэмшилд түр хадгалуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. 

ХХК нь улмаар 2025 оны 01-р сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж, талбайг чөлөөлж авсан. Талбайг чөлөөлж хүлээлцэхэд  ХХК-г төлөөлж М.Э оролцсон. ХХК-д түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийнх 318.1, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу хариуцагч ХХК-иас талбай түрээслүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 55,420,000 төгрөг, алданги 27,710,000 төгрөг, нийт 83,130,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/45737 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ...хариуцагчаар татагдсан  ХХК-г шүүхэд дуудан ирүүлэхээр нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд баталгаат шуудангийн магадлагаанд “заасан хаягт ийм байгууллага байхгүй гэсэн тул буцаав” гэх тайлбар бичигдсэн, баг хорооны тодоройлолт хэсэгт “уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” болохыг тухайн хорооны засаг дарга тодорхойлж, гарын үсэг зурж тамга дарсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч ХХК-г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1-3/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус тойргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа  ХХК-ний нэхэмжлэлтэй,  ХХК-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-33/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, төлөөлөгчөөр С.Уыг томилсон 2025-10-03-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн талбай түрээслэх Э/24-825 дугаартай гэрээ /хх-8-10/, ХХК-ний  ХХК-нд хаягласан шаардлага хүргүүлэх тухай 2024-8-10-ны өдрийн албан бичиг /хх-11/,  ХХК-нд мэдэгдэл танилцуулах тухай /хх-12/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/45737 дугаартай захирамж /хх-14-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр  ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа /хх-20-21/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-22-23/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч “” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг түрээсийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон /хх-1-3/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн талбай түрээслэх Э/24-825 дугаартай гэрээ, ХХК-ний  ХХК-нд хаягласан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл зэрэг баримтаас үзэхэд  ХХКнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/48584 дугаар захирамжаар  ХХК-ний дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад тухайн компаний бүртгэлтэй хаяг Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 71-18 тоот, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, захирлын мэдээлэлд Жы С /ЧП/ гэх лавлагаа мэдээлэл ирсэн байна /хх-20-21/.

 

Дээрх хаягаар “ ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хорооны засаг дарга нь “хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “заасан хаягт ийм байгууллага байхгүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-22-23/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ХХК нь Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 71-18 тоотод байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/45737 дугаартай захирамж, тухайн хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2024-01-11-ний өдрийн талбай түрээслүүлэх Э/24-825 дугаартай гэрээнд “ ” ХХК нь түрээслэгчээр оролцож гарын үсэг зурж, компаний тамга дарсан байна /хх-8-10/. 

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, “ ” ХХК-ний оршин байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч “” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байрлах, үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-33/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

11. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ХХК-ний хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, захиралын мэдээлэл хэсэгт Жы С /ЧП/ гэж, түрээсийн гэрээнд холбоо барих утасны дугаар гэж бүртгэгдсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, “ ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “ ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ