Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/47

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******           

Нарийн бичгийн дарга Б.Энхбат нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 218001*******0521 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мон Улсын иргэн,  тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

яллагдагч ******* нь 202 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байх үедээ *******-******* улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан иргэн *******г “шаардлага эсэргүүцсэн" гэх шалтгаанаар зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салст, дээд уруулын дотор салст, зүүн бугалгад цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн сарвууны -р хуруу, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн элүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч *******гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдлыг бүрэн нотлох “ ХХК”-ийн хяналтын камерын бичлэгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар хуулбарлан хэрэгт хавсаргаснаас болж хэргийг шалгах ажиллагаанд зөрчил дутагдал гарч мөрдөгч нь СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг өөрийн үзэмжээр бичих боломжийг бүрдүүлсэн. Би үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн шиг огт өшиглөөгүй, цохиж зодоогүй. Энэ хэргийг урьд анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэрэгт авагдсан камерын бичлэгийн хурд, бичлэгт гарч буй цаг ердийн хурдаас өөрөөр бичигдсэн байна. Бичлэгийг ердийн хурдаар бичиж ирүүлсний дараа шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зөв гэж шийдвэрлэж байсан боловч Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэ гэх дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд буруу практик тогтоох, улмаар хэргийн бодит байдлыг гажуудуулж гуйвуулах, гэм буруугүй хүнд ял оногдуулах нөхцөлийг бүрдүүлсэн хор уршиг, үр дагавар ихтэй буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн магадлалд заасны дагуу анхан шатны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчсөн буруу шийдвэр болсон.

202.07.30-ны орой би албан үүргээ гүйцэтгэх явцдаа урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон автомашиныг зогсоон шалгасан. Тухайн автомашины жолооч нь регистрийн дугаараа хэлэхгүй байсан, мөн унаж явсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь нэр дээр байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан.

Надад журмын дагуу шалгуулахгүй, хэл амаар доромжлоод, машинаа хаазлаад явах гээд байсан учраас тухайн машины дэргэд ******* секунд зогссоны дараа арагшаа ухарч зогсон энгэрийн камерын бичлэгээ асаах үйлдэл хийж байгаа нь -р байрны зүүн нэртэй бичлэгээс харагддаг. Энгэрийн камерын бичлэг хийх товч нь ажиллаагүй гацсан байсан учраас бичлэг хийгдэхгүй байсан.

Жолооч // шалгуулахаас зайлсхийж, холбогдох мэдээллээ өгөхгүйгээр барахгүй машин дотроосоо намайг өшиглөчхөөд /Ердийн хурдаар бичигдсэн -р байрны зүүн” нэртэй бичлэгийн 2:5-2:52 минут/ нөгөө хаалгаараа буугаад явсан. Гэтэл энэ тухай мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэлд огт тусгагдаагүй байна.

Үүний дараа би жолооч ийн араас очиж, эргүүлийн цагдаа хамт жолооч барьж авч явж байгаа байдал " ХХК-ийн хяналтын камерын бичлэгт бүрэн бичигдсэн байдаг.

Би албан үүргээ гүйцэтгэж байх зөрчил гаргасан жолооч намайг хэл амаар доромжилж, миний биед халдсан, нүдний шилийг минь хагалсан. Түүнээс гэх иргэнтэй өр, авлага, өс хонзон байхгүй, түүнийг зодох шалтгаан байхгүй. Харин ийн байгаагаар өмнө нь надад хэд хэдэн удаа торгуулсан болохоороо надад дургүй байсан гэдгээ хурал дээр хэлж байсан.

Тухайн өдөр ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11-р бүлэг 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон ахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн дүрмийн заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явах үед нь зогсоож шалгахад хамгаалах бүсээ хэрэглээгүй жолоочийн үнэмлэх байхгүй зэрэг зөрчилтэй явсан. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалаар “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам” батлагдсан байдаг ба тус журмын дүгээр бүлгийн .2.1-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.6, 6.8 дахь хэсэгт заасны дагуу илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх гэж заасан байдаг учир *******гийн урсгал сөрсөн зөрчил нь газар дээр нь шийдвэрлэх боломжгүй эн регистрийн дугаараа хэлж шалгуулахгүй чадахгүй, хэлэхгүй чи өөрөө наад торгуулийн багаж дээрээсээ ол танайхан олчихдог биз дээ гээд шалгуулахгүй байсан учир жолооч *******г Цагдаагийн хэлтэс дээр авч ирж гаргасан зөрчлийнх нь талаарх тэмдэглэл үйлдэж эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх шаардлагатай байсан.

******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 30-д “Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга эмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус хийсэн.

Надад хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлсэн жолооч ийн үйлдлийг энэ хэрэгтээ хамт шалгах ёстой байсан. Жолооч нь регистрийн дугаараа хэлсэн эсэх, шалгах төхөөрөмжид ийн регистрийн дугаар тухайн үед хийгдсэн эсэхийг ч мөн шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Иймд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө хамт биечлэн оролцох хүсэлтэй... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Хохирогч ийн хууль бус үйлдлийг шалгахгүйгээр намайг хууль зөрчсөн гэж үзээд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иргэн нь тухайн өдөр анхнаасаа хууль зөрчсөн. Урсгал сөрсөн. Цагдаагийн албан хаагчаас бичиг баримтаа шалгуулчих гэсэн шаардлагыг биелүүлээгүй. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байтал зөвхөн намайг л шалгасан. Иргэн заяаг зүгээр явж байхад нь намайг зодоод хохирол учруулсан гэж үзсэн. Ийм учраас би гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримт буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  өгөхийг хүсэж байна. Дээрээс нь шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, энэ нь хүний эрүүл мэндийг 28 хүртэл  хоногийн хугацаагаар сарниулсан гээд байгаа юм. Энэ нь ч гэсэн  эргэлзээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл бүх зүйл эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн ийм байр суурьтай байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:

Би хууль сахиулагч буюу төрдөө зодуулчхаад 1 жил, 3 сарын хугацаа өнгөрч байна. Өөрийнхөө зүгээс ямар ч үйлдэл хийгээгүй буюу зүгээр зогсож байхдаа зодуулсандаа гомдолтой байна. Намайг анх цагдаа дээр очиход цагдаагийн орлогч дарга нь намайг “чи яваад яаж ч чадахгүй дээ” гэж хэлсэн. Би үнэхээр гомдолтой байна. Шүүгдэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж болно. Гэхдээ давхар нотлох баримтаар л тогтоогдох ёстой. Гэтэл энэ хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг өөр нотлох баримтаар тогтоогддоггүй. Харин дангаараа үнэлэгдэх боломжтой хохирогчийн мэдүүлэг нь давхар бичлэгээр тогтоогддог. Мөн шинжээчийн дүгнэлтэд арван ширхэг гэмтлүүд учирсан гэж дүгнэсэн.  Анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээч дүгнэлтээ гаргаж байхад эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Тэгэхээр анхан шатны шүүхээс цагдаагийн албан хаагчийн зүгээс жолоочид буюу хохирогчид хүч хэрэглэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж ингээд дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байгаа учраас хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хохирогч ийн тухайд тухайн үйл явдал болсны маргааш нь эмнэлгийн байгууллагад очиж үзүүлсэн баримт болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээ хавсаргаад авчихсан. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдчихсан байдаг. Тийм учраас болбол прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгчийг Цагдаагийн албаны тухай код журам 215-д заасан цагдаагийн албан хаагчийн мэх хэрэглэх, баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч зөрчил гаргасан этгээдийг, эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таслан зогсоох арга хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч ******* 202 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байх үедээ *******-******* улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан иргэн *******г “шаардлага эсэргүүцсэн" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- Хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг болон сумын багт байрлах “ ” ХХК-ны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмч иргэн *******д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх тодорхойлолт, Дархан-уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 0-р сарын 03-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт,

-Хохирогч *******гийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрхэн гэмтсэн талаар гар утсан дахь “Галерей” цэсэд хадгалагдсан фото зургууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулан үнэлэхэд

Шүүгдэгч ******* сонгосон зүйл анги тохирсон байхаас гадна анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

  Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ”... хэргийг шалгасан цагдаа, хянасан прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү?” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

-Гэрч “... Цагдаагийн албан хаагч нэг залуутай барьцалдаад зогсож байсан. надад “-Сосор эгчээ та зураг аваад, бичлэг хийгээд өгөөч” гэхэд нь Би чадахгүй гэсэн. Тэр цагдаагийн албан хаагч хөлөөрөө дэгээдэж унгаасан. Би наад залуу чинь согтуу биш юм бол явуулчхаач гэж гуйсан.” гэх мэдүүлэг /хх1-5 тал/,

-Гэрч “...  ******* болон иргэн нар нь хоорондоо барьцалдаад авсан. Тэр 2 нэг нэгнийгээ хавсарч, хоёулаа мөсөн дээр унасан.

Би очоод больцгоо гэж хэлэхэд тэр хоёр хоёулаа боссон. Тэр үед ******* хандан “чи боль Наадахаа хая, машин нь энд байгаа юм чинь наадах чинь тайвшраад буцаад хүрээд ирнэ.”, “наадхаа хаяач ямар ядаргаатай юм” гэхэд ******* нь миний үгийг тоохгүй хажуугаар гараад иргэн ийн араас тэр чигтээ уурлаад гүйгээд явсан.

Тухай үед иргэн ийн согтуурлыг надад байсан багажаар шалгахад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх1-9 тал/

-Хохирогч ******* “… Намайг тонгойсон байхад ******* нүүр лүү өвдөглөсөн. Уруул язарсан. Намайг хавирч унгаахад би дагзаараа газар унасан.

Цагдаагийн хэлтсийн өрөөнд нь ороод “ миний мөрдөс унасан байна. Олж өг” гэсэн тул би олохоор тонгойход нүүр лүү өшиглөсөн тул Цагдаагийн хэлтсээс гарч зугтаасан. Цагдаагийн Ерөнхий газрын 126 тусгай дугаар луу залгаж цагдаагийн албан хаагчид зодуулснаа мэдүүлсэн. Дараа нь Дархан-уул аймгийн Цагдаагийн газар дээр очин ёс журмын эргүүл хийж байсан офицер гэх хүнтэй уулзаж тайлбар өгсөн. Дараа нь эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1-36 тал/

Жижүүр эмч тодорхойлолт “ ... 202-03-30 хүнд зодуулсан гэх байдалтай ******* ирсэн. Үзлэг хийхэд баруун нүдний дээд зовхи хөхөрсөн, цус хуралтай, Духны хэсэгт зулгарсан, Дээд уруулын дотор талд цус хуралт үүссэн... ” /хх1-85 тал/ гэх баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүдэгч ******* бусдын эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь бүрэн тогтоосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт  хэрэгт тооцно” гэж хуульчилсныг үндэслэл болгон гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй тул  шүүгдэгч *******оос давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

      ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                    Б.МАНЛАЙБААТАР