| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03506/И |
| Дугаар | 307/ШШ2025/02480 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/02480
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 307/ШШ2025/02480 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03506/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоотод байрлах, Г******* ББСБ ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт О*******ын З******* /утас *******/-д холбогдох,
4,829,932 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 4,829,932 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.З******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
О.З******* миний бие тус нэхэмжилж байгаа 4,829,932 төгрөгийг 2026.01.05-аас сар бүр 800,000 /1-3 сар хүртэл/ 2026.04 сард үлдэгдэл 2,429,932 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б*******д мэдэгдэхэд ... О.З*******гийн хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ББСБ ХХК нь хариуцагч О.З*******д холбогдуулан 4,829,932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч О.З******* нь нэхэмжилж байгаа 4,829,932 төгрөгийг 2026 оны 01 сарын 05-аас 2026 оны 03 сарын 05 хүртэл сар бүр 800,000 төгрөг, 2026 оны 04 сард үлдэгдэл 2,429,932 төгрөгийг тус тус төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар 92,229 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,114.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 46,114.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.З*******д холбогдох 4,829,932 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.З******* нь нэхэмжилж байгаа 4,829,932 төгрөгийг 2026 оны 01 сарын 05-аас 2026 оны 03 сарын 05 хүртэл сар бүр 800,000 төгрөг, 2026 оны 04 сард үлдэгдэл 2,429,932 төгрөгийг тус тус төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,229 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 46,114.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 46,114.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА