Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/43

 

 

 

 

 

 

  2025        06          25                                           2025/ДШМ/43

 

 

                                        Б.М, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Шүүгдэгч                                                     Б.М, Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Б.Б /цахимаар/,

                                                                        У.Т

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, Б.Б нарын давж заалдах гомдлоор Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н М, Монгол Улсын иргэн,

 

Б овогт Б-н Б, Монгол Улсын иргэн,

 

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цаг 09 минутын орчимд         дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э. болон зорчиж явсан Г.Я нарын хамтаар      аймгийн        сум, багийн    дугаар байрны зүүн талын авто замаар, хойноос урагш чиглэлд зорчиж явахад замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу       аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Бг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоож, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдох бичиг баримтуудыг нягтлах зорилгоор жолооч Э.Г-г бууж ирэхийг шаардаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “чи яадаг залуу юм бэ?, чамайг ална, би чиний арьсыг хуулна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг заамдан авч цохих, төмсөгөн тус газарт 1 удаа өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн,

улмаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсантай нь холбогдуулж хууль сахиулагч буюу    аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Бд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх явцдаа хохирогчийг заамдан авч цохих, төмсөгөн тус газарт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “баруун төмсөгт цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчимд замын эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ       аймгийн          сум,       багийн       дугаар байрны зүүн талын авто замаар зорчиж явсан       улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоох үед тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Мтой маргалдаж, улмаар маргалдах явцдаа түүний нүүрэн хэсэгт баруун гараараа цохиж, төмсөгөн тус газарт 1 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, уруулд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б овогт Б-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг,

 

шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох,зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Б.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Тус Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-т заасан шаардлагыг хангаагүй буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулахдаа 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.

Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143, 160 дугаар зүйлд заасан торгох ял биелүүлэх доод хугацаагаар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тоггоож шийдвэрлэснийг шүүгдэгчид хуульд зааснаас илүү боломж олгож байгаа хэлбэр бус харин түүний хуулиар олгосон эрхийг нь хязгаарласан байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх, хуулийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай бөгөөд, шийтгэх тогуоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт нь шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасан торгуулийг төлөх эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Миний бие эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн ээжийг харж хандан өөрийн хажуудаа авч явдаг. Би автын инженер мэргэжилтэй бөгөөд автын сэлбэг худалдаа засварын чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлж өөрийн эхнэр хүүхдүүд, ээжийнхээ амьдарлыг залгуулдаг. Харин миний эхнэр бага насны хоёр хүүхдээ хараад ар гэрийнхээ ажлыг хариуцдаг. Автын сэлбэг худалдаа, засварын чиглэлээр явуулж буй ажил маань Улаанбаатар хотоос сэлбэг хэрэгсэлээ авах, хөдөө орон нутагт эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг дуудлагаар оношлох, засах, авч ирэх зэрэг үйл ажиллагааг түлхүү явуулдаг тул оршин суугаа Баян-Өндөр сумаасаа сардаа багадаа 2 удаа гарч явах шаардлага үүсдэг. Анхан шатны шүүхээс 1 жил 3 сарын хугацаагаар Баян-Өндөр сумаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарласанаар миний хийж буй ажил хөдөлмөр маань цаашид үргэлжлэхэд бэршээлтэй болоод байна. Гэр бүлээ дээрх ажлыг хийж тэжээн тэтгэж явдаг ганц хүн нь би бөгөөд засвар, оношлогоо, сэлбэг худалдааны ажлаа эхлүүлэхдээ банкаас өр зээл их авсан учир их хүндрэлтэй болоод байгаа юм.

Цагдаагийн албан хаагч Б.Б хэрэг гардаг өдөр машин зогсоохдоо урдуур шахаж хүчээр зогсоосон. Үүнээс болж тээврийн хэрэгсэл гэнэт тоормозлон зогсож би урагшаагаа тээврийн хэрэгслийн салоныг мөргөх шахсан ба цагдаад хандан ямар эвгүй зогсоож байна вэ гэхэд яаж зогсоохоо чамаар заалгахгүй гэх мэт харилцаа хандлага гаргаж эхэлсэн. Машинаас намайг буугаад ир гэхээр би хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй боловч түүний шаардлагаар буугаад түүн лүү ойртож очиход ямар нэгэн цохиж зодох үйлдэл гаргаагүй байхад улаан дохиурны ар хэсгээр намайг шууд зодож эхэлсэн байдаг. Мөн тэрээр миний бэлэг эрхтэн лүү маш хүчтэй өшиглөсөн ба би үйл явдал болж дуусч байх үед нь уур хүрээд мөн түүнийг намайг өшиглөж, зодсоных нь дараа нэг удаа өшиглөсөн. Цагдаа Б.Б нь зүгээр ажлаа хийж яваад зодуулсан гэж ярьж байгаа нь хэтэрхий өөрийгөө өмгөөлж хамгаалан бодит байдлыг үнэнээр нь хэлэхгүй байгаад гомдолтой байна. Би өөрийгөө огт өмөөрч хамгаалж худлаа зүйл яриагүй. Гэм буруутай гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Тодруулбал миний бие Орхон аймгийн Прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танилцаж яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухай” тодорхой мэдүүлсэн болно. Мөн анхан шатны шүүх хуралдаанд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Миний амьдрал ахуйн нөхцөл байдал, хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаа байдал зэргийг харгалзан үзэж ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна ... гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа сэжиг бүхий тээврийн хэрэгслийг шалгах явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.М гэх иргэн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед минь халдсан бөгөөд мөн иргэн Б.Мын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тухайн асуудал нь албан үүрэг гүйцэтгэх явцад үүссэн бөгөөд санаатайгаар гэмтэл учруулаагүй болно. Уг асуудлыг шүүх хурал 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 96 дугаартай шүүх хурлаас намайг гэм буруутайд тооцож 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэнд санал нийлэхгүй байгаа бөгөөд уг торгох ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: ... торгох ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч У.Т тайлбартаа: ... Б.Мт торгох ял оногдуулж өгнө үү. Торгууль оногдуулбал төлөх бүрэн боломжтой ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг тус тус хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл 2023 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цаг 09 минутын орчим ... эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан       аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Б.Б нь         аймгийн            сумын         багийн         дугаар байрны зүүн талын авто замаар замын хөдөлгөөнд оролцож явсан      улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоож, уг тээврийн хэрэгслийн жолооч Э.Г-г бууж ирэхийг шаардсан ... гэтэл тухайн автомашинд зорчиж явсан Б.М /согтууруулах ундаа хэрэглэсэн байсан/ нь Б.Бг “жолооч талаар очсонгүй” гэж шалтаглан ... яадаг залуу вэ, чамайг ална, ... арьсыг хуулна ... гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүнийг эсэргүүцэн зууралдах, заамдах, цохих, төмсөгөн тус газарт нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж  ...,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчид хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч Б.Бгийн эрүүл мэндэд учирсан “баруун төмсөгт цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох нь шинжээчийн 750 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон, хохирогчийн биед учирсан энэхүү гэмтэл нь шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:

“... бичлэгийн 02 цаг 09 минут 49 секундэд бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн нь цагдаагийн алба хаагчийг заамдсан байдалтай зууралдаж байлаа ... удалгүй цагдаатай зууралдсан залуу нь гараараа цагдаагийн нүүр, толгой хэсэг рүү цохих ба энэ үед бараан өнгийн хувцастай залуу ирээд салгах оролдлого хийж байлаа ... Мөн цагдаатай зууралдсан залуу нь цагдааг өвдөглөх, өшиглөх оролдлого хийх ба нэг бараан хувцастай залуу нь цагаан өнгийн машинд суугаад хөдөлж байлаа. Энэ үед цагдааг татаж тус машины урдаас холдуулах үйлдэл хийж байлаа ...,

... удалгүй цагаан өнгийн машин нь хойшоо ухарч яваад уулзвараар буцаж эргээд явж байлаа. Энэ үед хойноос өөр нэг цагдаа ирэх ба цагаан өнгийн машины хажууд нь дагаж гүйх мэт үйлдэл хийж байлаа ... сүүлд ирсэн цагдаа нь нөгөө зууралдаж байгаа хүмүүс дээр очоод салгаж байлаа...,

... бичлэгийн 02 цаг 13 минут 11 секундэд бараан өнгийн хувцастай эрэгтэй  нь зам дээр энд тэнд байсан зүйлсийг 4 удаа тонгойн газраас авах ба тэдгээрийн дунд улаан өнгийн дохиур мод харагдаж байлаа ..., ... 02 цаг 16 минут 40 секундэд бараан өнгийн хувцастай эрэгтэй нь цагдаагийн алба хаагчийг өшиглөх ба цагдаагийн алба хаагч нь доошоо сууж байлаа ... анх маргалдсан бараан өнгийн хувцастай залуу нь маргалдсан цагдаа руугаа дайрах, өшиглөх, цохих оролдого хийж байлаа ... “ гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх 27/,

мөн Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:

... тус бичлэгний цаг нь бодит цагаас зөрүүтэй явж байлаа ... бичлэг эхлэнгүүт цагдаагийн алба хаагч нь ... миний яриаг ойлгож байна уу, түр буугаад ирээч ... гэж хэлэх ба энэ үед улаан дохиур модны гэрэл анивчиж харагдаж байлаа.

 ... Цагаан өнгийн суудлын автомашины жолооч талын хажуу талын сандал дээр сууж байсан саравчтай малгай, хар куртиктэй эрэгтэй нь машиныхаа хаалгыг нээх ба ... чи жолооч талаараа уулздаггүй юм уу, чи яадаг залуу вэ ... гээд машинаас бууж байлаа. Энэ үед цагдаагийн алба хаагч нь ... жолооч буугаад ирээ гээд би шаардлага тавиад байна ... гэхэд тухайн залуу нь машинаас буугаад шууд цагдаагийн алба хаагчийг заамдаж авч түлхэж байлаа. Тэгээд ... жолооч талаараа уулздаг юм уу, хаагуур уулздаг юм ... гэж хэлээд заамдсан хэвээр байх ба цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж байлаа ...,

... удалгүй 2 залуу ирээд салгах оролдлого хийж байлаа... Тус маргалдсан залуу нь гараа тавьснаа буцааж цагдаагийн алба хаагчийг заамдаж татахад алба хаагчийн энгэрийн камер газарт унаж байлаа. ... энэ үед камер газарт унасан байсан учир үйл явдал харагдахгүй, яриа сонсогдож байлаа...,

... маргалдсан залуу нь цагдааг хэл амаар доромжилж, мөн хөөе боль боль гэх ярианууд сонсогдож байлаа ... бичлэгийн 02 цаг 45 минут 55 секундэд ... өө за боов руу өшиглөж байна айн ... гэх яриа сонсогдож байлаа ...”, мөн ... чи иргэнийг цус нөжтэй нь хутгана гэнээ айн яасан овоо юм, би Монгол улсын гавьяат тамирчин шүү, хүн зоддог юм уу тэ, жижигхэн гэмтэл гаргаад л болоо за юу ... гэх мэтчилэн яриа сонсогдож байлаа...,

... бичлэгийн 02  цаг 45 минут 56 секундэд энгийн хувцастай эрэгтэй хүн нь газарт унасан энгэрийн камер, шүгэл, улаан дохиур мод, гар станц зэргийг аваад цагдаагийн алба хаагчид өгч байлаа ..., ... алба хаагчтай маргалдсан залуугийн хамар хэсгээс цус гарч байх ба тэрээр цагдаагийн алба хаагчийг заналхийлж ... би зүгээр таксинд явж байсан юм, тэгээд миний талаар ирээд үлээ гэхээр нь жолооч нь энэ талдаа байгаа шүү дээ гэсэн ... гэхэд цагдаагийн алба хаагч ... энгэрийн камерт бичлэг болон хадгалагдсан байгаа, чи цагдаагийн алба хаагчийн биед халддаг хэн юм бэ ... гэж байлаа...маргаан үүсгэсэн залуу нь ...чи боов руу өшиглөөд ямар гоё юм бэ ... гэхэд алба хаагч нь станцаараа 112 гэж дуудаж байлаа...,

... 02.51.21 гэсэн огноо, цаг минут нь гарч байлаа. Тус бичлэгний цаг нь бодит цагаас зөрүүтэй явж байлаа ...хар өнгийн хувцас, улаан өнгийн саравчтай малгайтай залуу нь ... чи намайг ална гэж заналхийллээ алив утас аваад ир ... гэхэд цагдаагийн алба хаагч нь ...би чамайг ална гэж хөөе өчнөөн биед халдлаа, чи миний эмзэг эрхтэн рүү өшиглөчихлөө ... гэж байлаа ... мөн Б.Мт хандан ... чи яагаад эмзэг эрхтэн рүү өшиглөж байгаа юм бэ ... гэхэд Б.М нь ... миний хавдчихаад байна найзаа ... гэж байлаа . Б.М нь хараалын үгээр доромжилж байлаа ... би О-н арьсыг хуулна, тэгэхгүй бол энэ цэргүүд нь арай болохгүй болчихсон юм байна, чи замын цагдаа хүн буруу талдаа машины зөв талаар нь ирээд буугаад ир гэдэг юм уу айн, ах  нь холимог тулааны Монгол улсын аварга хүн ... гэхэд

... Б.Б нь ... холимог тулааны хүн боов руу нь өшиглөөд явдаг юм уу, тийм ёс зүй байна уу өөрт чинь ... гэхэд зөрүүлээд ... арьсыг чинь хуулна ... гэж байлаа..., үргэлжлүүлэн маргалдах ба Б.М нь ... би чиний арьсыг хуулна, эцэг эхээр чинь оролдоно ... гэхчилэн үг хэлээд Б.Б руу дайрч дээгүүрх хувцсаа тайлж цохих гээд дайрч байлаа. Мөн Б.М ... би эцэгтэй чинь ална за юу, муу ац, ямар овоо юм ... гээд өшиглөж байлаа ..., мөн тэрээр ... чамайг тахир дутуу болгоно, ажилгүй болгоно, эхнэрийг чинь ах нь ханганаад өгөх үү ... гэхчилэн хэл амаар доромжилж, заналхийлж, цохих, дайрах оролдлого хийж байлаа ... ” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх 29/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бгийн хохирогчоор өгсөн:

... би тухайн машины хажуугаар ороод улаан модоороо дохиод ... түр зогсож байгаарай ... гэж хэлээд урдуур нь шахаж орж зогссон. Би машинаас буух үедээ энгэрийн камераа асааж буугаад алхаж явтал тус машин нь зугтах гээд хойшоо ухраад байсан юм. Тэгэхээр нь би биеэрээ зугтах гэж байгаа талын буюу жолоочийн эсрэг талын урд буланд зогсож жолоочид нь хандан ... бууж ирж шалгуулна уу ... гэж 2-3 удаа шаардлага тавьж хэлсэн. Тэгэхээд жолооч нь бууж ирээгүй бөгөөд харин жолоочийн хажууд урд сууж явсан үл таних иргэн нь “М ах нь байна, таньж байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танихгүй байна” гэхэд тэрээр машинаас бууж ирээд намайг түлхээд нүүрэн тус газарт маань гараараа 2 удаа цохисон ...

... М гэх залуу нь жолооч залууд хандан ... машиндаа суугаад хурдан зугтаач ... гээд зугтаалгах гээд байсан. Жолооч залуу нь машиндаа суугаад урагшаа явах гээд байхаар нь би машиных нь урд талд нь зууралдсан чигээрээ замыг нь хааж зогссон. Тухайн үед М гэгч нь миний 2 хөл рүү ээлжилж өшиглөж байсан, мөн гараараа бие рүү цохиод байсан. Тэгтэл нөгөө жолооч нь урагшаа явж чадахгүй болохоороо хойшоогоо урсгал сөрж ухарсан. Энэ үед А цаанаас нь ирээд тухайн машиныг зогсоох оролдлого хийсэн боловч тус машин нь уулзвараар эргээд хойшоо явчихсан. А тухайн үед машины хажууд гүйж байсан ...,

... А бид нар дээр ирээд нөгөө иргэнийг надаас салгаж холдуулсан. Тэгээд би гар станц болон утсаар хөдөлгөөнт эргүүлийн ахлах ахлах Г-г дуудсан. Ингээд байж байтал М гэгч надтай зууралдсан залуу нь миний бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөчихсөн юм. Тэгэхээр нь би доошоо болж хэсэг суусан. Тэгтэл М гэгч нь хувцсаа тайлаад намайг зодно гээд над руу дайраад байсан юм. Мөн надад  “аав, ээж, үр хүүхдүүдтэй чинь хамт ална, эхнэрийг чинь хүчиндэнэ, машины урд хутга байна, одоо чамайг хутгална, ажлаас чинь гаргаж байгаад ална” гэж хэл амаар доромжилж заналхийлсэн ...,

... Тэгээд түүнээс салчихсан байж байхад тэрээр миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихсөн ... над руу дайраад байхаар нь би гараараа түүнийг “хол бай” гэж түлхсэн юм, тухайн үед миний гарт улаан дохиур мод маань байсан. Тэрээр намайг өшиглөөд байхаар нь би зөрүүлж өвдгөөрөө хамгаалсан ... ахлагч А-г ирэхээс өмнө Мын хамарнаас цус гарч байсан ... би бодохдоо улаан модоороо түүнийг өөрөөсөө холдуулах гээд түлхэх явцад түүнд улаан мод маань хүрчихсэн байх. Тэрээр урдаас дайраад байсан ... М миний зүүн мөрдсөнд зүүчихсэн байсан энгэрийн камерыг маань гараараа авч газарт шидсэн. Мөн ноцолдох явцад миний гар станц, улаан дохиур мод маань газарт унасан. Шүгэлний маань оосор уяаг тасдсан, ногоон хантаазны цагаан оосор бүсийг урсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 40-41/ болон

гэрч Л.А-н өгсөн “... Бгийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд шөнийн 01 цаг 40 минутын орчим Баян худалдааны төвийн ард тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг тандагч багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж байхад Пирамид худалдааны төвийн ард талаас Баян худалдааны төв рүү чиглэсэн цагаан өнгийн Акуа загварын тээврийн хэрэгсэл нь 2-р эгнээнээс баруун дохио өгөөд урагшаа эргэж явсан юм. Тэгэхээр нь би Бд хандаж тухайн машиныг 2-р эгнээнээс эргэчихлээ шүү гэж хэлсэн ...

... нэг мэдсэн чинь Б машинтайгаа явсан байсан. Тэгтэл Б нь станцаар “140-өө та 6-2 дээр хүрээд ир” гэхээр нь би “97 юм уу” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад Б нь “гурван иргэн шаардлага эсэргүүцээд байна, та хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би 6-2 дугаар байр луу гүйхэд цагаан өнгийн Акуа машин нь урагшлаад л ухраад л байсан юм. Тэгээд Б нь “наад машин чинь явлаа шүү” гэхээр нь би тэр машины жолоочийн эсрэг талын онгорхой цонхоор гараа оруулаад “та зогсоорой” гэхэд тэр машин зогсоогүй, харин эргээд урсгал сөрөөд явчихсан  ... Б дээр яваад очтол зүс таних М нь Бтай зууралдчихсан зогсож байсан. Б, М нарын хамарнаас цус гарчихсан байсан ... Би очоод салгах оролдлого хийсэн бөгөөд М нь Бгийн бэлэг эрхтэн рүү өшиглөчихсөн. Б “наадах чинь миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихлөө” гээд хөдөлгөөнт эргүүл Г руу залгаж дуудсан ... намайг очиход Бгийн станц нь газар уначихсан, ногоон хантааз нь урагдчихсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 47-48/,

гэрч Э.Г-н өгсөн “... 6-2 дугаар байрны орчимд явж байтал улаан хүрэн өнгийн суудлын машин араас ирээд миний урдуур орж зогссон. Тэгээд дотроос нь замын цагдаа бууж ирээд ...амрыг эрье... гэж хэлсэн. М тэгтэл тэр цагдаад хандан чи яасан, юу болсон юм гэж хэлсэн. Тэгтэл тэр цагдаа нэг юм хэлээд Мын талын хаалгыг онгойлгосон...тэгээд М цагдаа 2 заамдалцаад авсан ... би машиндаа суугаад Хүлэг захын урдуур эргээд ганцаараа машинтайгаа яваад өгсөн ... би уг нь буух гэж байсан, тэгтэл М надаас түрүүлээд тэр цагдаатай маргалдаад машинаас буугаад заамдалцаад авсан... ” гэсэн мэдүүлэг /1 хх 50-51, 2 хх 229-330/,

гэрч Г.Я-н өгсөн “... намайг буугаад очиход М тэр цагдаа 2 маргалдаад хоорондоо зууралдчихсан байсан. Тэгээд би дундуур нь салгах гээд байж байтал М нь “миний төмсөг рүү өшиглөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд л хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан бөгөөд Г уг нь салгах гээд байж байтал нэг нь “зайл” гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Г машинтайгаа явчихсан байсан. Тэгээд байж байтал хажууд нэг цагдаа ирчихсэн зогсож байсан бөгөөд Мтой маргалдаад байсан цагдаа нь Мыг боож унагаагаад гавласан юм ... ямар ч байсан тэр цагдаа нь доошоо буучихаад миний төмсөг рүү өшиглөчихлөө гээд байсан. Нэг мэдсэн чинь цагдаагийн шүгэл, тэгээд нэг дөрвөлжин хар юм нь газар уначихсан байхаар нь би авч өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 53/ зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, бие биенээ нотолсон шинжтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг судалж үзэхэд 

Б.Б нь Б.Мын зорчиж явсан дээрх тээврийн хэрэгсэл болон жолоочийг шалгах зорилгоор зогсоосон, тодруулбал тэрээр албан үүргээ гүйцэтгэж явсан .., тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Б.М нь ... цагдаагийн алба хаагч Б.Бгийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, элдвээр доромжлон хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүнтэй зууралдаж, заамдаж цохиж, өшиглөж, энгэрийн камерыг нь авч шидсэн .., шүгэлний оосор уяаг нь тасдаж, ногоон хантаазны цагаан оосор бүсийг урсан зэрэг хүч хэрэглэсэн үйлдлүүд гаргасан байх бөгөөд

тухайн үед Б.Б нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн 49.1.1-д заасан “Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ” гэсэн заалтын хүрээнд түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэх, өвдөглөх зэргээр биеийн хүч хэрэглэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын зорилго, агуулгаас үзвэл цагдаагийн алба хаагч нь хэдийд ч, хаана ч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албан хаагч байхаар заасан.  

Дээрх хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд сахин биелүүлэх үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрч, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч Б.Б нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А-224/А/102 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-т заасны дагуу биеийн хүч, бусад тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий субъект юм.  

Хэргийн үйл баримтын талаар удаа дараа өгсөн Б.Бгийн мэдүүлгүүд нь Энгэрийн камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тухай:

... бичлэгийн 01 минут 4 секундэд станцааар сонсогдож байна гэж, гурвуулаа ... зогсоочихсон 97 юм уу, за гурван залуу шаардлага эсэргүүцээд байна шүү, за яваад очьё боль боль тавьчих байжий жолоочийн эсрэг талаар ирснээ газарт энгэрийн камер унав. За за чи хүнд гэмтэл учруулахаар цохичихлоо гэж байна. 01 минут 43 секундээс боль боль хөөе тат тат хөөе Я тат тат гэж байна шдээ, яах гээд байгаа юм бэ хөөе Я тат гэж байхад цаана нь автомашины моторын дуу сонсогдож байгаад сонсогдохоо болив, наадахаа ёстой болиорой, чи муу ахыгаа, ахыгаа ингээд уруулыг сэт шаачихлаа яах гээд байгаа пизда бол хөөе наашаа ирээд салгаарай, хөөе боль боль, ирээд салгаарай яадийн гөлөг минь чи яах гээд байгаан бэ, чи хөөе чи иргэнээ цус нөжтэй нь хутгана гэнээ, яасан овоо хулгайч вэ, би монгол улсын гавьяат хүн шүү, хөөе хүн зоддог юм уу, аан жижигхээн гэмтэл гаргуулаадахья би за юу, за юу ... 3 минут 54 секундэд энгэрийн камерын газраас авч байна... гэсэн тэмдэглэл /2 хх 178/ болон

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай ... цагдаагийн алба хаагч нэг хүнтэй зууралдаж байгаа харагдаж байна. Цагдаагийн алба хаагчийн баруун гарт замын цагдаагийн гэрэлтүүлэгтэй мод барьсан байх ба гэрэл нь асаалттай харагдах ба дахин нэг хүн нэмэгдэж очив ... Бичлэгийн дараагийн хэсэгт дахин нэг хүн нэмэгдэж очиж байна, эхний зууралдсан хүн цагдаагийн алба хаагчийн нүүр лүү болон хөл рүү нь өшиглөж байна...

Бичлэгийн дараагийн хэсэгт цагдаагийн алба хаагчтай зууралдсан байсан гурван хүнээс нэг нь зүүн тал руу явж хоёр хүн цагдаагийн алба хаагчтай зууралдаж үлдэв ... зүүн тал руу явсан хүн буцаж очоод хэсэг харж зогсож байгаад зүүн талд байсан тээврийн хэрэгсэлд суув ... дараагийн хэсэгт цагдаагийн алба хаагчтай зууралдсан байсан хоёр эрэгтэй цагдаагийн алба хаагчийг замаас холдуулахаар татаж байна ... цагдаагийн алба хаагчийг татаж замын зорчих хэсгийн баруун талд аваачив ... уг хоёр хүн цагдаагийн алба хаагчийн татах ба нөгөө тээврийн хэрэгсэл нь явах гэхэд цагдаагийн алба хаагч урдуур нь орж тээврийн хэрэгсэл явуулахгүй байна ...

... тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийж цааш явахад цагдаагийн алба хаагчтай хоёр хүн зууралдсан цохисон хэвээр байх ба цаанаас замаар алхаад цагдаагийн алба хаагч ирж байгаа харагдаж байна, уг ирж байгаа цагдаагийн алба хаагч нь ухрах үйлдэл хийж байгаа автомашиныг зогсоох гэсэн боловч уг автомашин шууд зугтааж байна ...

... цагдаагийн алба хаагч хоёр хүний нэгийг цохих үед уг хүний малгай нь газарт унаж байна ... цаана цагдаагийн алба хаагч зугатаасан автомашиныг зогсоохоор уг автомашиныг дагаж гүйгээд уг тээврийн хэрэгсэл зогсохгүй зугтаав. Наана цагдаагийн алба хаагчтай зууралдсан байсан хоёр хүн цагдаагийн алба хаагчтай зууралдсан чигээрээ зам дээр зогсож байсан автомашины цаагуур орох ба цагдаагийн албан хаагч ирж салгаж байна. Нэг хүн зам дээрээс ямар нэг эд зүйл авч байна ... гэсэн тэмдэглэл /2 хх 180-184/-ээр давхар нотлогдсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч Б.Б нь гэмт хэрэг, зөрчилтэй хэдийд ч, хаана ч тулгарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох хуулиар хүлээсэн үүрэгтэй төрийн тусгай албан хаагч бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл болон дээр дурьдсан журамд заасан “биеийн хүч хэрэглэх нөхцөл байдал үүссэн үед буюу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хохирогч Б.Мт биеийн хүч хэрэглэх явцад түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

           Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх зэргийг харгалзан түүнд хуульд заасан төрөл, хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байх боловч

            тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал,             аймгийн           сумын        багийн         тоотод эхнэр, бага насны      хүүхэд, өндөр настай эх Ч.Н нарын хамт амьдардаг,

           нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулах, эмзэг бүлгийн иргэдийг амьдрах чадвар чадамжийг дэмжиж дээшлүүлэх, гэр хорооллын орчинг сайжруулах, судалгаа хийж сургалт зохион байгуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл бүхий “Тэргүүн гүртэн” НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулдаг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж

            давж заалдах шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

          Прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлийн тухайд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  боловч анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг   90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар ял биелүүлэх хугацааг сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн байхаар тооцно.

Гэтэл анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг “ ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор...” гэж хуульд заасан дээрх хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

 

 “Шүүгдэгч Б овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

 

“Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг, шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мт оногдуулсан 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мт анхааруулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, шүүгдэгч Б.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР