Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/02475

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/02475

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03186/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** байрлах, Х банк ХК /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт Э*******ын М******* /утас *******/-д холбогдох,

 

17,475,690.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 17,475,690.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.М******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Э******* овогтой М******* миний бие Х банктай хийсэн ******* дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,475,690.75 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. 2025.12 сард 2,000,000, 2026.01 сард 500,000, 2026.02 сард 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 2,000,000, 2026.04 сард 2,475,690.75, 2026 оны 05 сард 10,000,000 төлөх хуваарь гаргаж өгч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******т хариуцагчийн хариу тайлбарыг мэдэгдэхэд хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Э.М******* холбогдуулан 17,475,690.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Э.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,475,690.75 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. 2025.12 сард 2,000,000, 2026.01 сард 500,000, 2026.02 сард 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 2,000,000, 2026.04 сард 2,475,690.75, 2026 оны 05 сард 10,000,000 төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар 245,328 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,664 төгрөг, төрийн сангийн орлогоос 122,664 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М*******д холбогдох 17,475,690.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,475,690.75 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 сард 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сард 500,000 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сард 2,475,690.75 төгрөг, 2026 оны 05 сард 10,000,000 төгрөгөөр тус тус төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,328 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 122,664 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 122,664 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА