Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2026/00013

 

 

 

 

 

20******* оны 12 сарын 26 өдөр

Дугаар 10*******/ШШ2026/0001*******

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,805,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,805,526 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь ******* банктай 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М№5600*******000*******0950*******0292 тоот цахим зээлийн гэрээ байгуулан, *******0 сарын хугацаатай, жилийн 20.4 хүүтэй 7,471,000 төгрөгийг авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлдэгчээс үндэн зээл 5,*******86,097 төгрөг, зээлийн хүү *******2,************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,015 төгрөг, нийт 5,805,526 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.******* нь ******* банкнаас нэхэмжилсэн 5,805,526 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох үндэн зээл 5,*******86,097 төгрөг, зээлийн хүү *******2,************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,015 төгрөг нийт 5,805,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,8*******8 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5*******,919 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5*******,919 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА