| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03393/И |
| Дугаар | 307/ШШ2025/02473 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/02473
| 2025 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 307/ШШ2025/02473 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03393/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах, Д******* ББСБ ХХК /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт О*******ийн Д******* /утас *******/-д холбогдох,
3,263,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 3,263,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Д******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
О.Д******* миний бие нь Д******* н*******гээс нэхэмжилж байгаа 3,263,650 төгрөгийг 2026.01.10, 2026.02.10-д 2 тэнцүү хувааж төлнө. Маргах зүйлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
... О.Д******* нь манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус зээлийг 2 сард багтаан төлөх тухай өргөдөл гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс тус өргөдөлтэй танилцаад дараах хуваарийн дагуу төлөх хугацаа олгоход татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ББСБ ХХК нь хариуцагч О.Д*******ид холбогдуулан 3,263,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч О.Д******* нь 3,263,650 төгрөгийг 2026.01.10, 2026.02.10-д 2 тэнцүү хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д*******ид холбогдох 3,263,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Д******* нь 3,263,650 төгрөгийг 2026.01.10, 2026.02.10-нд хоёр тэнцүү хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 33,550 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 33,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д******* ББСБ ХХКз-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтг*******г дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА