| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00020/И |
| Дугаар | 103/ШШ2026/00014 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2026/00014
| 202******* оны 12 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2026/00014
| Улаанбаатар хот
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:*******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* гудамж Фидес тауэр ******* тоотод байрлах, ******* ******* зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод оршин суух, овогт - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,126,238.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* зээлдүүлэх газар ХХК нь Б. холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,126,238.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б. нь 202******* оны 4 дүгээр сарын 14-ний өдөр В2802*******041404 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,029,700 төгрөгийг сарын 2,9******* хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар ASAYA загварын хөргөгч, SAMSUNG загварын тоос сорогч, LB-62008 уурын индүү зэрэг цахилгаан барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ******* зээлдүүлэх газар ХХК нь 202******* оны 4 дүгээр сарын 14-ний өдөр барааг хүлээлгэн өгсөн. Б. нь барааг хүлээн авснаар хойш үндсэн зээлд 8*******,41*******.98 төгрөг, зээлийн хүү 276,81*******.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,231,6******* төгрөг нийт 364,463 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үүргээ 148 хоногоор хэтрүүлж зээлээ төлөөгүй байна. Иймд Б.тай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 1,944,284.02 төгрөг, зээлийн хүү *******0,120.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,834.0******* төгрөг нийт 2,126,238.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.гаас 2,126,238.76 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож дараах байдлаар төлбөрийг төлнө. Үүнд: Төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 708,746 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 708,746 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 708,746.76 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, хэсэгчлэн төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,126,238.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 708,746 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 708,746 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 708,746.76 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,48******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 24,48******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА