| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1074/Э |
| Дугаар | 1105 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч М.Б, Л.П, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Б, Л.П, М.Э нарт холбогдох 1806 05490 1316 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон суманд 19 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 9 дүгээр гудамжны 2 тоот хаягт бүртгэлтэй, нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхорын 4 дүгээр гудамжны 50 тоот хаягт бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж,1998 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх М.Б /РД:
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн дүгээр гудамжны тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Л.П /РД:
3. Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруун туруун суманд 19 оны 0 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 7 дугаар гудамжны 47 тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 24 дүгээр гудамжны 106 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх М.Э /РД:
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.П нь М.Б, М.Э нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Мандал зам” ХХК-ний хашаанаас труба, хашааны төмөр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь бусдад 1,233,032 төгрөгийн хохирол учруулсан,
М.Б нь Л.П, М.Э нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Мандал зам” ХХК-ний хашаанаас труба, хашааны төмөр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь бусдад 1,233,032 төгрөгийн хохирол учруулсан,
М.Э нь М.Б, Л.П нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Мандал зам” ХХК-ний хашаанаас труба, хашааны төмөр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь бусдад 1,233,032 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хүрэлбаатарын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай харуул хамгаалалтын гэрээгээр ажиллаж байгаа хамгаалалтын албаны Булгантамир гэх дарга нь над руу утсаар яриад манай 2 хамгаалагч архи ууж, танайхаас төмөр хулгайлан машинаар ачсан байна гэж хэлсэн. Тэгэхэд л эд зүйлээ алдагдсан талаар би мэдсэн юм... 6 метрийн урттай квадрат төмөр 2 ширхэг, 80 см-н урттай 0.76 см-н диаметртэй труба 21 ширхэг, хашааны төмөр труба 26 ширхэг тус тус байсаныг авсан байсан... үнэлгээний хувьд хашааны төмөр гэдэг нь хоорондоо 2 метрийн хэмжээтэй 1.80 өндөртэй гоёлын хашаа байсан нэг бүрийн үнэ 200,716 төгрөгийн үнэтэй 2 ширхэг алдагдсан, труба 1 метр нь 15,400 төгрөг, метрийн трубанаас 6 метрийн урттай 9 ширхэг труба алдагдсан нийт урт нь 54 метр труба байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Энхмаагийн өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний бүтэн сайн өдөр өөрийнхөө ажил дээрээ байсан. Тэгэхэд үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирээд төмөр өгөхөөр нь би жигнэж үзээд 265,750 төгрөгөөр авсан. Нэг эрээн хувцастай ах байсан, тэр нь төмөрийг машинаас буулгаж нөгөө 2 нь машин дотор архи уугаад суугаад байсан... надад 265,750 төгрөгийн хохирол учирсаныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Булгантамирын өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай жолооч Хүсэлбаатар харуулын зориулалттай нохой аваачиж өгөхөд дээрх манаач архи үнэртүүлсэн согтуу байсан гэж надад хэлсэн... Хүсэлбаатар 16 цагийн орчим очоод “би манаач залууг согтуу байвал намайг дуудаарай” гэж хэлээд явуулсан, тэгсэн согтуу гурвуулаа болсон байна гэж хэлсэн, тэгэхээр нь би яваад очтол хашаанаас эд зүйл алдагдсан байсан. Тэгээд тэр залуугаас хашаанаас эд зүйл алга болсон байна, цагдаа дуудаж шалгуулна гэж хэлтэл агуулахын хашаан дотор байсан труба, жижиг сажиг төмөр зарсан гэж ярихаар нь цагдаагийн байгууллагад хандсан... миний бодлоор нэг сая орчим төгрөгийн эд зүйл алдагдсан байх. Дээрх этгээд нь Налайхын түүхий эд авдаг цэгт 260,000 төгрөгөөр зарсан байсан. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай компанид хамгаалагчаар ажилд орсон Лусмаагийн Пүрэвдорж /РД:ХЕ71021134/-тэй гэх залуу байгаа, мөн Буд гэх залуу хамт ажилд орсон, энэ залуу бас цуг ажиллаж байгаад архи уугаад алга болсон, энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж бодож байна...”гэх мэдүүлэг /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баяраагийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрандаа байж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүрч ирээд төмөр өгье очоод авчих гэж хэлсэн... би хаана байгаа юм бэ гэхэд Оргил худалдааны төвийн орчим байгаа гэсэн тэгэхээр нь би эмнэлэгт хэвтэж байгаа захирал Төмөрөө ах руу утсаар хэлэхэд Төмөрөө ах тэр хүнтэй утсаар яръя гэж хэлсэн... арай өндөр эрэгтэй нь утас авч хулгайн эд зүйл биш ээ, би өөрөө хамгаалагчаар ажилладаг юм гэж хэлсэн, тэгээд Төмөрөө ах намайг очоод авчих гэж хэлсэн. Тэгээд ажлын машиныг унаад төмөр худалдана гэж асууж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёртой хамт Оргил худалдааны төвийн орчим очиж нэг хашаа руу орсон ба хашаа нь торон хашаа байсан... Төмөрийг ачихад хоёр хамгаалагч ачиж өгсөн, бас нэг эмэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /хх.45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нармандахын өгсөн: “... Би сүүлийн 10 жил энэ ажлыг хийж байгаа бөгөөд гэр бүлээрээ ажилладаг. 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орой 20 цагийн орчим байх манайд ажилладаг Баяраа гэх залуу манай 29-76 НАА улсын дугаартай машинаар үзүүртэй зэвэрсэн төмөр ачиж ирсэн. Тэгээд манайд кг-аар өгсөн тухайн үед би тэр төмөрийг аваагүй, манай охин Ц.Энхмаа авсан байсан... хулгайн төмөр гэж мэдээгүй жигнэж үзээд л авсан байсан ба нийт 265,000 төгрөг болсон байсан... намайг гэртээ байхад үл таних хүмүүс ирсэн, тэгээд авсан төмөрийг харчихаад манай төмөр байна гэсэн, мөн нэг цагдаагийн алба хаагчтай ирсэн юм. Тэгээд л хулгайн эд зүйл байна гэж мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаясгалангийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 24-нд хамгаалалтын албаны дарга нь над руу утсаар яриад танай хүн уудаггүй гэсэн, гэтэл уусан асуудал гаргасан байна хурдан ир гэсэн тэгээд л ирсэн. Тэгээд намайг очиход Л.П шал согтуу уулын энгэрт явж байсан, бас нэг согтуу эмэгтэй, согтуу эрэгтэй нар байсан, тэгээд л хамгаалалтын машинтай очиж авсан, тэгэхэд тэр гурвуулаа их согтсон байдалтай байсан. Тэгээд л ажлын байрнаас эд зүйл хулгайлан авсаныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Пийн яллагдагчаар өгсөн: “... Бид хоёр хамт пиво ууж дуусчихаад тэгээд ажлын хашааны дотуур нь тойроод хаягдал төмөр түүе гэж хэлэхэд М.Б зөвшөөрсөн. Тэгээд ажлынхаа хашаан дотуур явж төмөр цуглуулаад урт труба хашаан дотор байхаар нь авахаар шийдсэн... Буд чи яваад машин олоод ир гэсэн тэгээд би ажлаасаа гараад Хонхор хүртэл ачааны машин хайж явган явсан ба, тэгээд явж байхад Энхтуяа над руу утсаар залгасан, тэгээд би явж газраа хэлэхэд Налайхад хүрээд ир гэсэн, тэгээд би Налайх орж Энхтуяатай уулзаад түүхий эд авдаг газар байна уу гэж асуусан ба Энхтуяа байдаг гээд намайг дагуулж явсан... түүхий эд авдаг газар очиж уулзан ажил дээр байгаа төмөрүүдийг очиж авахаар болсон... түүхий эдийн ачааны машинтай хамт Энхтуяа бид хоёр ажил дээрээ очсон... төмөрөө ачаад гурвуулаа хамт машиндаа суугаад тэгээд л түүхий эд авах цэг дээр ирээд төмөрөө өгсөн. 264,000 төгрөг болсон... бид Энхтуяагийн аавынх нь гэрт очсон аавд нь 1 блок тамхи чихэр, жимс, 2 шил архийг авсан, архиа бүгдээрээ уусан. Тэгээд байж байгаад ажил руугаа Энхтуяа, Буд нартай хамт явсан ба замдаа мөн 2 шил архи авсан... 2 шил архиныхаа нэгийг нь уусан тэгээд унтчихаад өглөө нь сэрээд үлдсэн архиа хуваан уучихаад хоолонд орохоор явсан. Буд надад мөнгө өг гэхээр нь 30,000 төгрөгийг өгсөн... мөнгөөрөө ууж идээд дууссан. Хулгайн төмөр байсан гэдгийг Буд ч тэр, Энхтуяа ч мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бын яллагдагчаар өгсөн: “... өмнөх өдөр Пүрэвдорж пиво авч ирсэн байсан, тэгээд л тэр пивийг шөнө нь бид 2 хамт уусан. Тэгээд өглөө нь сэрээд Пүрэвдорж явчихаад ирье гэж хэлээд явсан ирэхдээ машинтай мөн Энхтуяатай хамт ирсэн, тэгээд ажлын хашаанаас төмөр ачаад түүхий эд авах цэг дээр очиж тушаагаад Энхтуяагийн аавын гэрт нь очиж 2 шил архи уусан, буцаж ирэхдээ 2 шил архи дахин аваад бид 3 ажил дээрээ хоносон... Би Пүрэвдоржоос 30,000 төгрөгийг нь авсан. Мөн хамт архи уусан... Намайг хүчээр авч явсан зүйл байхгүй. Би өөрийн хүслээр хамт явсан. Энэ хэргийг үйлдэхэд хэн нэгэн намайг тулган шаардсан дарамталсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Эгийн яллагдагчаар өгсөн: “... Пүрэвдорж өчигдөр уучихсан үхэх нь гээд надад төмөр байна, Налайхад төмөр авдаг уу гэж хэлсэн, тэгэхээр нь би сайн мэдэхгүй гэтэл Пүрэвдорж тэр хавиар явж байгаад нэг такси бариад суучих гэхээр нь суусан, тэгээд тэр таксигаар төмөр авдаг цэгт хүргүүлсэн. Тэгээд төмөр авдаг цэгийн айлын хаалгыг нүдэж нэг залуутай уулзсан ба тэгээд буцаж ирэхээр нь би юун төмөр зарах гээд байгаа юм бэ гэтэл Пүрэвдорж би харуулын ажилд орсон зав зайгаараа төмөр түүгээд гэж хэлсэн. Төмөр авах цэгийн хүмүүс өөрсдөө машинтай явж Пүрэвдоржийн ажлын газар очсон, тэгэхэд Буд байсан, төмрийг Буд, Пүрэвдорж нар ачсан ба ачиж байхад нь би болж байгаа юм уу гэтэл зүгээрээ гэсэн, тэгээд төмрийг ачаад төмрийн цэг дээр аваачиж өгсөн, хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна... хулгайн төмөр байсан гэдгийг ачих гэж очоод мэдсэн ч болох юм уу гэхэд зүгээрээ гэсэн. Пүрэвдорж манай гэрт уут боов, чихэр сүү авч өгсөн. Тэгээд архи ууцгаагаад маргааш нь бид нарыг хоол идэх гээд явж байхад Буд Пүрэвдоржид чи надад мөнгө өгөхгүй юм уу гэхэд Пүрэвдорж 30,000 төгрөг өгөөд чи бид хоёр хоорондоо болно шүү дээ, энэ хэдэн төгрөгийг хадгалчихаарай гээд бас Будад өгч байсан...” гэх мэдүүлэг /хх.59/,
Фэйр Валуэшн” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18/ЦХ-281 дугаартай “Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд холбогдуулан шалгагдаж байгаа эд хөрөнгийн 1,233,032 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга гучин хоёр төгрөг/-өөр тогтоов” гэх дүгнэлт /хх.23-26/,
Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх.61,73,77/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.60,72,76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Л.П нь М.Б, М.Э нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Мандал зам” ХХК-ний хашаанаас труба, хашааны төмөр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь бусдад 1,233,032 төгрөгийн хохирол учруулсан,
М.Б нь Л.П, М.Э нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Мандал зам” ХХК-ний хашаанаас труба, хашааны төмөр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь бусдад 1,233,032 төгрөгийн хохирол учруулсан,
М.Э нь М.Б, Л.П нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Мандал зам” ХХК-ний хашаанаас труба, хашааны төмөр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь бусдад 1,233,032 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хүрэлбаатарын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай харуул хамгаалалтын гэрээгээр ажиллаж байгаа хамгаалалтын албаны Булгантамир гэх дарга нь над руу утсаар яриад манай 2 хамгаалагч архи ууж, танайхаас төмөр хулгайлан машинаар ачсан байна гэж хэлсэн. Тэгэхэд л эд зүйлээ алдагдсан талаар би мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Энхмаагийн өгсөн: “... Тэгэхэд үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирээд төмөр өгөхөөр нь би жигнэж үзээд 265,750 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Булгантамирын өгсөн: “... тэгэхээр нь би яваад очтол хашаанаас эд зүйл алдагдсан байсан... Налайхын түүхий эд авдаг цэгт 260,000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баяраагийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрандаа байж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүрч ирээд төмөр өгье очоод авчих гэж хэлсэн... би хаана байгаа юм бэ гэхэд Оргил худалдааны төвийн орчим байгаа гэсэн тэгэхээр нь би эмнэлэгт хэвтэж байгаа захирал Төмөрөө ах руу утсаар хэлэхэд Төмөрөө ах тэр хүнтэй утсаар яръя гэж хэлсэн... арай өндөр эрэгтэй нь утас авч хулгайн эд зүйл биш ээ, би өөрөө хамгаалагчаар ажилладаг юм гэж хэлсэн, тэгээд Төмөрөө ах намайг очоод авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нармандахын өгсөн: “... Тэгээд манайд кг-аар өгсөн тухайн үед би тэр төмөрийг аваагүй, манай охин Ц.Энхмаа авсан байсан... хулгайн төмөр гэж мэдээгүй жигнэж үзээд л авсан байсан ба нийт 265,000 төгрөг болсон байсан... намайг гэртээ байхад үл таних хүмүүс ирсэн, тэгээд авсан төмөрийг харчихаад манай төмөр байна гэсэн, мөн нэг цагдаагийн алба хаагчтай ирсэн юм. Тэгээд л хулгайн эд зүйл байна гэж мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаясгалангийн өгсөн: “... тэгэхэд тэр гурвуулаа их согтсон байдалтай байсан. Тэгээд л ажлын байрнаас эд зүйл хулгайлан авсаныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Пийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд ажлынхаа хашаан дотуур явж төмөр цуглуулаад урт труба хашаан дотор байхаар нь авахаар шийдсэн... Хулгайн төмөр байсан гэдгийг Буд ч тэр, Энхтуяа ч мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд өглөө нь сэрээд Пүрэвдорж явчихаад ирье гэж хэлээд явсан ирэхдээ машинтай мөн Энхтуяатай хамт ирсэн, тэгээд ажлын хашаанаас төмөр ачаад түүхий эд авах цэг дээр очиж тушаагаад Энхтуяагийн аавын гэрт нь очиж 2 шил архи уусан, буцаж ирэхдээ 2 шил архи дахин аваад бид 3 ажил дээрээ хоносон... Би Пүрэвдоржоос 30,000 төгрөгийг нь авсан. Мөн хамт архи уусан... Намайг хүчээр авч явсан зүйл байхгүй. Би өөрийн хүслээр хамт явсан. Энэ хэргийг үйлдэхэд хэн нэгэн намайг тулган шаардсан дарамталсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Эгийн яллагдагчаар өгсөн: “... Төмөр авах цэгийн хүмүүс өөрсдөө машинтай явж Пүрэвдоржийн ажлын газар очсон, тэгэхэд Буд байсан, төмрийг Буд, Пүрэвдорж нар ачсан... тэгээд төмрийг ачаад төмрийн цэг дээр аваачиж өгсөн, хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна... хулгайн төмөр байсан гэдгийг ачих гэж очоод мэдсэн ч болох юм уу гэхэд зүгээрээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх.59/,
Фэйр Валуэшн” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18/ЦХ-281 дугаартай дүгнэлт /хх.23-26/,
Шүүгдэгч М.Б, Л.П, М.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
М.Б, Л.П, М.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт М.Б, Л.П, М.Э нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, М.Б, Л.П нарт 1 жилийн хугацаагаар хорих ял, М.Эд 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.Б, Л.П, М.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд М.Б, Л.П, М.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бүлэглэн хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
М.Б, Л.П, М.Э нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Г.Хүрэлбаатар, иргэний нэхэмжлэгч Ц.Энхмаа нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Б, Л.П, М.Э нар нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Б, Л.П, М.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тухайн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
М.Б, Л.П, М.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч М.Б, Л.П, М.Э нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулж байна.
М.Б, Л.П, М.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б, Л.П, М.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Л.П нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, М.Эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тухайн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Б, Л.П, М.Э нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. М.Б, Л.П, М.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Хүрэлбаатар, иргэний нэхэмжлэгч Ц.Энхмаа нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Б, Л.П, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР