| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03488/И |
| Дугаар | 307/ШШ2025/02461 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2025/02461
| 2025 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 307/ШШ2025/02461 | Д аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 207/2025/03488/И
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Д аймаг, Дархан сум, ***** байрлах, Д аймгийн Х х ү г /утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт Г*******ын М******* /утас: *******/-д холбогдох,
2,916,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Х х ү г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... иргэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Г.М*******гөөс 2,916,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие М******* нь Х х гаас нэхэмжилж байгаа 2,916,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Х х ү г нь хариуцагч Г.М*******д холбогдуулан 2,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Г.М******* нь ... Х х гаас нэхэмжилж байгаа 2,916,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,606 төгрөгийн тавин хувь болох 30,803 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д аймгийн Х х ү гын нэхэмжлэлтэй, Г.М*******д холбогдох 2,916,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,606 төгрөгийн тавин хувь болох 30,803 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА