Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 307/ШШ2025/02458

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 307/ШШ2025/02458

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03150/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** байрлах, А к ББСБ ХК /утас *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Х*******ы С******* /утас *******/-д холбогдох,

 

6,752,842.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А к ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 6,752,842.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.С******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

6,752,842.66 төгрөгөөс 500,000 төгрөг, 252,842.66 төгрөгийг хийсэн болно. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 5 сард хуваагаад сард 1,200,000 төгрөгийг 2026 оны 1-5 сард төлж дуусна гэжээ

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А к ББСБ ХХК нь хариуцагч Х.С*******д холбогдуулан 6,752,842.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Х.С******* нь нэхэмжилж байгаа 6,752,842.66 төгрөгөөс 752,842.66 төгрөгийг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг 2026 оны 01 сараас 2026 оны 05 сарыг дуустал 5 сарын хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иймд хариуцагч Х.С******* нь нэхэмжилж байгаа 6,752,842.66 төгрөгөөс 752,842.66 төгрөгийг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг 2026 оны 01 сараас 2026 оны 05 сарыг дуустал 5 сарын хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С*******д холбогдох 6,752,842.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.С******* нь нэхэмжилж байгаа 6,752,842.66 төгрөгөөс 752,842.66 төгрөгийг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг 2026 оны 01 сараас 2026 оны 05 сарыг дуустал 5 сарын хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,023 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 61,511.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 61,511.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А к ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА