| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03476/И |
| Дугаар | 307/ШШ2025/02457 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2025/02457
| 2025 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 307/ШШ2025/02457 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03476/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** тоотод байрлах, Е ш и ББСБ ХХК /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт Д*******ын Н******* /утас *******/-т холбогдох,
6,359,308 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Е ш и ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 6,359,308 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.Н******* нь нэхэмжилж байгаа 6,359,308 төгрөгийг 2025 оны 12 сарын 21-нд эхний төлөлт, 2026 оны 1 сарын 6-наас 2026 оны 11 сарын 06-ны өдрүүдэд сар бүр 529,942.333 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн тайлбартаа:
... гэрээний гүйцэтгэлд 6,359,308 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчтай 12 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Е ш и ББСБ ХХК нь хариуцагч Д.Н*******т холбогдуулан 6,359,308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Д.Н******* нь нэхэмжилж байгаа 6,359,308 төгрөгийг 2025 оны 12 сарын 21-нд эхний төлөлт, 2026 оны 1 сарын 6-наас 2026 оны 11 сарын 06-ны өдрүүдэд сар бүр 529,942.333 төгрөгөөр тус тус төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Е ш и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н*******т холбогдох 6,359,308 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Н******* нь нэхэмжилж байгаа 6,359,308 төгрөгийг 2025 оны 12 сарын 21-ны өдөр 529,942.333 төгрөг, 2026 оны 01 сарын 06-ны өдрөөс 2026 оны 11 сарын 06-ны өдрүүдэд сар бүр 529,942.333 төгрөгөөр тус тус төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,699 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 58,349.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 58,349.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е ш и ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА