| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ДШМ/28 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 17.11.2., 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/28
Ө.*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хилчинбаатар
Хохирогч *******
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Солонго
Иргэний хариуцагч “ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөгч *******
Шүүгдэгч, иргэний хариуцагч ******* нарын өмгөөлөгч Ө.Батболд
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ө.*******д холбогдох эрүүгийн 2421003430513 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1965 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/.
2. Шүүгдэгч Ө.******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед *******гийн өмчлөлийн УЕК улсын дугаартай, Nissan Condor маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн “” мини маркет дэлгүүрийн урд байрлах цахилгааны утсыг болгоомжгүйгээр дайрч гэмтээсний улмаас “” ХХК-д 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.*******д мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолж,
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд;
шүүгдэгч Ө.*******аас 138,012,585 төгрөгийг гаргуулж хохирогч “” ХХК-ийн захирал гийн т, 4,611,070 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ийн т,
иргэний хариуцагч овогт ын гээс 145,762,985 төгрөгийг гаргуулж хохирогч “” ХХК-ийн захирал гийн т, 5,611,070 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ийн т,
иргэний хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-аас 293,525,969 төгрөгийг гаргуулж хохирогч “” ХХК-ийн захирал гийн т, 11,222,140 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ийн т тус тус олгохоор тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч “” ХХК-ийн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс пос машин барьцаалсан зээл 30,000,000 төгрөг, барилга барих ажлын хөлс 21,375,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн хүү 29,386,009 төгрөг нийт 80,761,009 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч Г.ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч “” ХХК-ийн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс шатсан барилгын үлдэгдлийг зайлуулах, цэвэрлэхэд гарсан зардал 1,574,000 төгрөг, барилга барихад гарсан зардал 28,221,395 төгрөг нийт 29,795,395 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч Г.ийн нэхэмжлэлээс гал унтраах, цэвэрлэхэд гарсан зардал 3,637,000 төгрөг, тээврийн зардал 1,200,000 төгрөг, засварын зардал 2,500,000 төгрөг нийт 7,337,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.*******, иргэний хариуцагч *******, иргэний хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар иргэний хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь гэм буруутай иргэн, хуулийн этгээдээс төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 тоот тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 31 тоот зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч “ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
5. Иргэний хариуцагч “ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“… Анхан шатны шүүхээс тухайн цахилгааны шугамыг манай компанийн өмч гэж дүгнэн Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлын 50 хувийг хариуцуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
… “ДБЭХС” ТӨХК нь тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамын өмчлөгч эсхүл эзэмшигч биш юм. …компани нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох хуулийн этгээд учраас тухайн шугамыг эзэмшилдээ авахын тулд хүсэл зоригоо илэрхийлсэн, эсхүл нөгөө талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан, түүнчлэн өмчлөлдөө авахын тулд нөгөө талтай хийсэн хэлцлийн дагуу эзэмшилдээ авахаар шаардсан байх учиртай. Гэтэл манай компани нь тухайн шугамыг эзэмшилдээ авахаас шууд татгалзсан.
Тухайлбал, “ДБЭХС” ТӨХК-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай хурлаар хэлэлцсэн байдаг. … улмаар хурлаас: “... сумын төвийн доторх 0.22, 0.4 кв-ын ЦДАШ нь Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах журмын 2.1.4, 2.2.3, 5.6, 7.1 дэх заалтуудыг хангаагүй, анхан шатны баримт байхгүй” тул компанийн эзэмшилд хүлээн авахаас татгалзаж, компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/975 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт мэдэгдсэн.
Нэгэнт хүлээн аваагүй учраас компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэж аваагүй. Эдгээр баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн өмчийн дээрх шугамыг төрийн өмчид шилжүүлж, манай компанийн эзэмшилд шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн боловч манай компани хүлээн авахаас татгалзсан болно. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэх заалттай тохирч байна.
Анхан шатны шүүх иргэний хариуцагчаас гаргасан дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь шийтгэх тогтоолоос харагдахгүй байх бөгөөд зөвхөн “Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан тоот, Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, шугамыг ашиглаж цахилгаан эрчим хүчээр хангах үйлчилгээ явуулдаг” гэх баримтуудыг үндэслэн манай компанийг эзэмшигч гэж үзсэн.
… Шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудын тухайд:
Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 12 дугаар сарын 17 ны өдрийн 366 тоот “Дашбалбар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 0.4 сип цахилгааны шугам нь төрийн өмч буюу “ДБЭХС” ТӨХК-д хамаарна” гэх албан бичиг нь маргааны хувьд онцгой ашиг сонирхолтой байгууллагаас хэрэг болсны дараа үйлдэгдсэн тодорхойлолт юм. Тухайн шугам Дорнод аймгийн орон нутгийн өмч, Дашбалбар сумын эзэмшил үү эсхүл төрийн өмч, “ДБЭХС” ТӨХК-ийн эзэмшил үү гэдгээс хамааран иргэний эрх зүйн хариуцлага тодорхойлогдох хэрэгт Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын тодорхойлолтоор маргааныг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт … заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 431 тоот тогтоол нь зөвхөн “... 21 нэр төрлийн хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч, “ДБЭХС” ТӨХК-д эзэмшүүлж, бүртгэлд тусгах...” зөвшөөрлийг “ДБЭХС” ТӨХК-ний гүйцэтгэх захиралд олгосон эрх зүйн акт юм. Энэ акт гарснаар тухайн эд хөрөнгө төрийн өмч, “ДБЭХС” ТӨХК-ийн эзэмшилд шилжсэн гэж үзэхгүй бөгөөд зөвшөөрөл олгосон актын 2.1-ийн дагуу “хөрөнгө хэлэлцэх” ажил хийгдсэнээр тухайн хөрөнгийн эзэмшил шилжсэнд тооцох ёстой. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйл эзэмшил үүсэх, 111 дүгээр зүйл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, ажил хэргийн тогтсон заншил, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 431 тоот тогтоолын шаардлага юм. Анхан шатны шүүх энэхүү бодит байдлыг харгалзан үзээгүй, нотлох баримтыг нягт нямбай, бодит байдлаар хянаж үзээгүй.
Манай компани тухайн шугамыг ашиглан цахилгаанаар хангах үйлчилгээ үзүүлж байсан нь тухайн шугамыг манай эзэмшлийн шугам гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, манай байгууллага нь өөрийн эзэмшлийн шугамуудаас гадна хэрэглэгчийн эзэмшлийн шугамуудыг ашиглан цахилгаан эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтын дагуу хэрэглэгч өөрийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй болно.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, тухайн шугам нь орон нутгийн өмч, Дашбалбар сумын эзэмшил үү, эсхүл “ДБЭХС” ТӨХК-ийн эзэмшил үү гэдэг нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад мөрдөн байцаалтын шатанд орон нутгийн өмчийн талын холбогдох байгууллагыг иргэний хариуцагчаар татаагүй, зөвхөн “ДБЭХС” ТӨХК-ийг татсан нь иргэний нэхэмжлэлийн талаар хууль ёсны үндэслэлтэй шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэг дээр “ДБЭХС” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж 50 хувийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын 366 тоот “04С цахилгааны шугам нь төрийн өмч биш “ДБЭХС” ТӨХК-д хамаарна” гэсэн албан бичиг, эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч гийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч ы мэдүүлэг, “ДБЭХС” ТӨХК-ийг иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан тогтоол зэргээр тус ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Тухайн өдөр шүүгдэгч нарын доогуур нь зорчин өнгөрөхдөө тасалсан кабел дамжуулах агаарын шугам нь “ДБЭХС” ТӨХК-ийн өмч болох нь тогтоогдож байна. ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Үндсэн хөрөнгөд бүртгэж авах тухай” албан бичиг ирж хуралдаан зарлагдсан. Хуралдаан дээр “бүртгэж авахад холбогдох баримтууд байхгүй байна. Өөрөөр хэлбэл дагалдах бичиг баримтууд дутуу байна...” гэж татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед иргэний хариуцагч талаас харамсалтай нь холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хариуцагч нь 2021 онд захирлын “бүртгэхээс татгалзах тухай” шийдвэр гарсан учир манай өмч биш гэж тайлбарлаж байна. Гэхдээ бичиг баримтын зөрчилтэй учраас гүйцээж, бүрдүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр байгааг анхаарч үзэх хэрэгтэй. ...Ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц газраас ирүүлсэн баримтыг үндэслэж шийдэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан байсан. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7. Шүүгдэгч, иргэний хариуцагч ******* нарын өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. ... Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжих заалтыг үндэслэн бид өмчлөгч биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Цахилгаан дамжуулах агаарын шугамын асуудалтай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. ... “ДБЭХС” ТӨХК нь аж ахуй нэгжээс мөнгө авах, өөрийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг тараах, ашиг олох болохоор өөрийнх нь шугам болчихдог. Үүрэг хариуцлага үүрэх болохоор биш болчихдог зүйл байж болохгүй. 4 жил ашиглаад ашиг олсон байдаг. Цахилгаан дамжуулах утас нь 200 000 төгрөг байдаг юм байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татагдаж дээрх мөнгийг нэхэмжилнэ гэж явсан атлаа иргэний хариуцагчаар татагдахаар манай өмч биш, бид нэхэмжлэхгүй гэж хэлэх болсон. ...Прокурор, шүүхийн өгсөн хууль зүйн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилчиддаа тухайн суманд байршуулж ажиллуулдаг. Энэ байгууллага иргэний хариуцагч мөн тул зайлшгүй хохирол төлбөрийг хариуцах ёстой. Мөн шинжээчийн дүгнэлт ч гэсэн үндэслэлтэй гарсан. 3 метр 50 см-ийн өндөртэй машин тухайн утсыг дайрч гарсан. Уг нь 4 метрийн өндөртэй байдаг юм байна. Тухайн шугамын өндрийн хязгаарлалтаас болж энэ гэмт хэрэг гарсан. Норм, дүрмийг хэрэгжүүлэх үүрэг нь “ДБЭХС” ТӨХК юм. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
8. Прокурор Э.Хилчинбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... С4 шугам нь “ДБЭХС” ТӨХК-ийн өмч биш Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын өмч гэж мэтгэлцсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 431 тоот “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт юм. Тогтоолын хавсралт хэсэгт тухайн шугамыг дурдсан. Бүртгэж авахгүй гэсэн 3 хөрөнгөнд С4 гэсэн шугам байдаггүй. Мөн С4 шугамыг бүртгэж авсан талаар өөрсдөө дурдаж өгсөн. Тиймээс С4 шугам нь “ДБЭХС” ТӨХК-ийн өмчлөлийн хөрөнгө мөн гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Иймээс иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзээд иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Ө.******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед *******гийн өмчлөлийн УЕК улсын дугаартай, Nissan Condor маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг,
дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн “" мини маркет дэлгүүрийн урд байрлах цахилгааны утсыг болгоомжгүйгээр дайрч гэмтээсний улмаас "" ХХК-д 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ө.*******ы “...11 цагийн үед манай гэрээс гараад гийн эзэмшлийн машиныг би жолоодож, хажуудаа түүнийг суулгаад Дашбалбар сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн дэлгүүрийн гадаа ирсэн юм. дэлгүүрээс архи авах гэсэн чинь өгөөгүй бөгөөд нь урд талын дэлгүүр рүү ороод Хараа нэртэй, 0,5 литрийн савлагаатай архи худалдан авч ирсэн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон гийн хамт Баянаа гэх айл руу явсан. ... дэлгүүрийн урд талын төвийн шугамны цахилгааны утсыг тухайн үедээ анзаараагүй дайрч гарсны улмаас тухайн утас тасарч дэлгүүрийн дээвэр хэсэгт наалдаж гал гарч хүний эд хөрөнгөд хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг,
- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч “” ХХК-ийн төлөөлөгч *******ийн “...11 цаг өнгөрч байхад манай хүү Золжаргал над руу залгаад “манай дэлгүүрийн баруун урд өнцгөөс утаа гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрлийн байцаагч Жаргалсайхан руу залгаад “Манай дэлгүүрийн баруун урд өнцгөөс гал гарч байна гэнээ, чи яваад оч доо” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Жаргалсайхан над руу утсаар яриад “Танай дэлгүүрийн урд талын цахилгааны утсыг машин дайраад утас нь тасарч дэлгүүрийн чинь дээвэрт наалдаад гал гарсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
- иргэний нэхэмжлэгч Г.ийн “...манай урд талын “” дэлгүүр тэр чигтээ шатаж, манай дэлгүүрийн урд хана дээврийн хэсэг, 2 давхрын шал зэрэг галд автсан байсан...” гэх мэдүүлэг,
- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ы “...хэргийн газар дээр 11 цаг 39 минутын үед ирэхэд “” дэлгүүрийн дээврийн баруун урд булангаас утаа гараад байхаар нь тухайн дэлгүүрийн автомат унтраалгуудыг бүгдийг нь унтрааж амжсан. Мөн “” дэлгүүрийн урд талын МТП-139 дугаартай цахилгааны шугамын баруун гаргалгын сиф шугамын 50 метр урттай цахилгааны утас нь тасарч, шонгийн мод нь унасан байсан. ...хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд “11 цагийн үед цагаан өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл “” дэлгүүрийн гадна талаас хөдөлж явахдаа тус дэлгүүрийн урд талын цахилгааны утсыг бүхээгнийхээ дээд хэсгээр татаж, тэр чигтээ яваад цахилгааны утсыг тасалж, тасарсан утас нь “” дэлгүүрийн баруун урд хэсэгт наалдаж тухайн хэсгээс гал гарч байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг,
- гэрч ий “...Болор дэлгүүрийн урд хэсгээр цагаан өнгийн бүхээгтэй машин явж байсан бөгөөд цахилгааны утсыг дайраад гарсан бололтой ард талд нь цахилгааны кабель утас үлдсэн харагдсан...” гэх мэдүүлэг,
- насанд хүрээгүй гэрч ын “... ахын цагаан өнгийн бүхээгтэй машин манай урд талын цахилгааны утсыг бүхээгээрээ дайрч гараад тасарсан утас нь байшингийн дээвэрт наалдаж гал гарсан байгааг харсан...” гэх мэдүүлэг,
- гэрч ийн “...манай дэлгүүрийн баруун талд байх шонгийн модны утас тасарчихсан байсан. Тэгээд “” дэлгүүр лүү харахад тухайн дэлгүүрийн баруун урд хэсгээс нь гал гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг,
-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч , , иргэний хариуцагч ******* нарын мэдүүлэг,
- Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 068/02 дугаар дүгнэлт,
- Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11-22-02/23-01 дугаартай дүгнэлт, түүний өгсөн мэдүүлэг,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, теле камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Ө.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.04.03-2025.04.03 хүртэл 1 жилээр хасагдсан тухай улсын бүртгэлийн лавлагаа, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн РЦ-24-193 тоот “иргэний нэхэмжлэгч Г.ийн хөрөнгийг 10,965,230 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн РЦ-24-298 тоот “хохирогч “” ХХК-ийн хөдлөх хөрөнгө, дэлгүүрийн барилга, өргөтгөлийн барилгыг нийт 389,755,999 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
5. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, дээрх гэмт хэргийн шинжүүд тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.*******ы нэг удаагийн болгоомжгүй үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт нийт 9,750,400 төгрөгийг төлсөн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолохоор тогтоож шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.
7. Иргэний хариуцагч “ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөгч ******* нь “… Анхан шатны шүүхээс тухайн цахилгааны шугамыг манай компанийн өмч гэж дүгнэн Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлын 50 хувийг хариуцуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
… “ДБЭХС” ТӨХК нь тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамын өмчлөгч, эзэмшигч биш юм. “ДБЭХС” ТӨХК-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар хурлаар хэлэлцэн ... сумын төвийн доторх 0.22, 0.4 кв-ын ЦДАШ нь Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах журмын 2.1.4, 2.2.3, 5.6, 7.1 дэх заалтуудыг хангаагүй, анхан шатны баримт байхгүй гэсэн үндэслэлээр компанийн эзэмшилд хүлээн авахаас татгалзаж, компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/975 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт мэдэгдсэн, …компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэж аваагүй. …Анхан шатны шүүх иргэний хариуцагчаас гаргасан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь шийтгэх тогтоолоос харагдахгүй байх бөгөөд зөвхөн “Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан тоот, “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, шугамыг ашиглаж цахилгаан эрчим хүчээр хангах үйлчилгээ явуулдаг” гэх баримтуудыг үндэслэн манай компанийг эзэмшигч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. …Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” 431 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн өмчөөс шилжүүлсэн 21 нэрийн нийт 858,261,886 төгрөгийн балансын үнэ, 152,362,201 төгрөгийн хуримтлагдсан элэгдэл бүхий хавсралтад заасан хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид эзэмшүүлж, бүртгэлд тусгахыг зөвшөөрсөн, улмаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани нь Өмч хамгаалах байнгын зөвлөлд танилцуулж хөрөнгө хүлээн авах комисс байгуулан Дашбалбар суманд ажиллаж хөрөнгө хүлээн авахтай холбоотой тоо хэмжээ зөрүүтэй, анхан шатны баримт байхгүй хөрөнгийн талаарх албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Төрийн өмчид хүлээн авч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид эзэмшүүлсэн 21 нэрийн хөрөнгөөс шаардлага хангаагүй хөрөнгийг Дорнод аймгийн өмчид буцаан шилжүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг хөрөнгийг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани хүлээн аваагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүхийн “ДБЭХС” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй талаарх дүгнэлт, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 50 хувийг тус компанид хариуцуулан шийдвэрлэснийг тус тус буруутгах боломжгүй юм.
9. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Ө.*******аас 138,012,585 төгрөгийг гаргуулж хохирогч “” ХХК-ийн захирал гийн т, 4,611,070 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ийн т, иргэний хариуцагч овогт ын гээс 145,762,985 төгрөгийг гаргуулж хохирогч “” ХХК-ийн захирал гийн т, 5,611,070 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ийн т, иргэний хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-аас 293,525,969 төгрөгийг гаргуулж хохирогч “” ХХК-ийн захирал гийн т, 11,222,140 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ийн т тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
10. Мөн хохирогч “” ХХК-ийн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс пос машин барьцаалсан зээл 30,000,000 төгрөг, барилга барих ажлын хөлс 21,375,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн хүү 29,386,009 төгрөг нийт 80,761,009 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч Г.ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн хохирогч “” ХХК-ийн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс шатсан барилгын үлдэгдлийг зайлуулах, цэвэрлэхэд гарсан зардал 1,574,000 төгрөг, барилга барихад гарсан зардал 28,221,395 төгрөг нийт 29,795,395 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч Г.ийн нэхэмжлэлээс гал унтраах, цэвэрлэхэд гарсан зардал 3,637,000 төгрөг, тээврийн зардал 1,200,000 төгрөг, засварын зардал 2,500,000 төгрөг нийт 7,337,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.*******, иргэний хариуцагч *******, иргэний хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.
11. Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хариуцагч ДБЭХС ТӨХК-ийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН С.ГАНЧИМЭГ