Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2025/02448

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2025/02448

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03004/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** тоотод байрлах, Е ш и ББСБ ХХК /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт М*******ын Н******* /утас *******/-д холбогдох,

 

18,829,738.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Е ш и ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 18,829,738.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Е ш и ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 18,829,738.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 8 сарын хугацаанд буюу доорх графикийн дагуу төлнө. 2026 оны 01 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 02 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 03 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 04 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 05 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 06 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 07 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 08 сарын 28-нд 2,353,717 төгрөгөөр тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Е ш и ББСБ ХХК нь хариуцагч М.Н*******ад холбогдуулан 18,829,738.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч М.Н*******ад нь Е ш и ББСБ ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжилж байгаа 18,829,738.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 8 сарын хугацаанд буюу доорх графикийн дагуу төлнө. 2026 оны 01 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 02 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 03 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 04 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 05 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 06 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 07 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 08 сарын 28-нд 2,353,717 төгрөгөөр тус тус төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Е ш и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н*******ад холбогдох 18,829,738.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,829,738.39 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 02 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 03 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 04 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 05 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 06 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 07 сарын 28-нд 2,353,717 төгрөг, 2026 оны 08 сарын 28-нд 2,353,717 төгрөгөөр төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,099 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 126,049.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 126,049.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е ш и ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА