| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03271/И |
| Дугаар | 307/ШШ2025/02429 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2025/02429
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 307/ШШ2025/02429 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03271/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоотод байрлах, Х******* л******* ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт А*******ийн К******* /утас *******/-д холбогдох,
5,963,649.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
5,963,649.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.К******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...5,963,649.93 төгрөгийг 8 сарын хугацаанд 2026 оны 01 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 05 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 06 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 07 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 08 сарын 28-ны өдөр 745,456 төгрөгөөр тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад:
... хариуцагчийн гаргасан тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч А.К*******д холбогдуулан 5,963,649.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч А.К******* нь нэхэмжилж байгаа 5,963,649.93 төгрөгийг 8 сарын хугацаанд 2026 оны 01 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 05 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 06 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 07 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 08 сарын 28-ны өдөр 745,456 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******д танилцуулахад хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хариуцагч А.К*******н тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.К*******д холбогдох 5,963,649.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.К******* нь нэхэмжилж байгаа 5,963,649.93 төгрөгийг 8 сарын хугацаанд 2026 оны 01 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 05 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 06 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 07 сарын 28-ны өдөр 745,456 төгрөг, 2026 оны 08 сарын 28-ны өдөр 745,456 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,368 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 55,184 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 55,184 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА