| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03285/И |
| Дугаар | 307/ШШ2025/02427 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2025/02427
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 307/ШШ2025/02427 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03285/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах, Х******* и******* ББСБ ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоотод оршин суух, Ж******* овогт Х*******ын О******* /утас *******/-т холбогдох,
3,773,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* и******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 3,773,829 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.О******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3,773,829 төгрөгийг 2025 оны 12 сарын 24-нд 300,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 23-нд 1,973,829 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов гэжээ
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******д хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулахад зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* и******* ББСБ ХХК нь хариуцагч Х.О*******д холбогдуулан 3,773,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Х.О******* нь 3,773,829 төгрөгийг 2025 оны 12 сарын 24-нд 300,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 23-нд 1,973,829 төгрөгөөр тус тус төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хариуцагч Х.О******* нь 3,773,829 төгрөгийг 2025 оны 12 сарын 24-нд 300,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 23-нд 1,973,829 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О*******д холбогдох 3,773,829 төгрөгийг 2025 оны 12 сарын 24-нд 300,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 23-нд 1,973,829 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,332 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 37,666 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 37,666 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* и******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА