Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 315/ШШ2026/00072

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,т холбогдох

 

Малын даатгал 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 06-р сарын 25-ны өдөр нэг төрлийн малаа МИД-аар 250,000 төгрөгөөр даатгуулсан. Малын даатгалын мөнгөө өгөх хугацаандаа өгөөгүй. Удаа дараа утсаар болон биечлэн очиж уулзсан. охин болох нь ээжийнхээ нэр дээр малын даатгал хийлгэсэн. нь манай салбарт 2021-2023 онд даатгалын менежерээр ажиллаж байсан. Одоогоор Аймгийн Театрт ажиллаж байгаа. Энэ оны 11 сарын цалин буухаар өгнө гэсэн боловч өгсөнгүй. Өмнө удаа дараа мэдэгдсэн боловч мөнгөтэй болохоор мөнгө гэсэн хариу өгсөөр өдийг хүрлээ. Энэ хүний малын даатгалын мөнгөний авлагыг манай байгууллага над дээр авлага үүсгэж цалин дээрээс суутгаж явж байгаа. Иймээс энэ хүнээс МИД-ын мөнгийг нэхэмжлэх хүсэлт гаргалаа. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ нэхэмжлэлтэй хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 250,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

нэхэмжлэлтэй холбогдох зээлийн Малын даатгал 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь 2026.01.22-ны өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банкны гүйлгээний хуулга зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,150 төгрөгийн тал хувь 4,075  төгрөгийг , 4,075 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч  нь -иас нэхэмжилсэн 250,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 8,150 төгрөгийн тал хувь 4,075  төгрөгийг , 4,075 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН