| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10378/И |
| Дугаар | 191/ШШ2025/10521 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/10521
2025 11 25 191/ШШ2025/10521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж 99 тоотод оршин суух, Монголмууд овогт Н*******-н Н*******-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж тоотод оршин суух, Харагчууд овогт Г-н Гт холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Н*******,
Хариуцагч Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч Г.Гт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Г.Г нь гэрлэлт цуцлуулах, охин Н.Мг өөрийн асрамжид, охин Н.Ог аавынх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Нэхэмжлэгч Н.Н*******, хариуцагч Г.Г нар 2009 оны 03 дугаар сарын 3-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /хх-29/ байх бөгөөд тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин М, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Н.О нар төрсөн, харин 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М нэхэмжлэгч өөрийн нэрээр овоглосон болохыг гэрлэгчид тайлбарлаж байна.
3б. Охин Н.М, Н.О нар эрүүл бойжиж байгаа болохыг Э өрхийн эрүүл мэндийн төв тодорхойлж /хх-11, 13/, Н.О 9-р ангид суралцдаг болохыг Нийслэлийн ерөнхий боловсролын 161 дүгээр сургууль тодорхойлж /хх-16/, Н.М тус сургуульд суралцаж байгаад 2025 оны 10-р сараас Сүхбаатар дүүргийн сургуульд шилжин суралцаж байгааг зохигчид тайлбарласан боловч тухайн сургуулийн тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.
3в. Хариуцагч Г.Г нь 2013 оны 11-р сарын 23-ны өдөр Гийн Т, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гийн Т, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эы А, 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Эы А нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар баримтаар тогтоогдож байна /хх-36-39/.
4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Гэрлэгчид 2007 онд танилцаж, хамтран амьдарч, өөр хоорондын таарамжгүй харилцаа, нэхэмжлэгч нь хариуцагчийн бие эрх чөлөөнд халдаж байсан байдал зэргээс шалтгаалан 2011 оноос тусдаа амьдарснаар хариуцагч нь өөр бусадтай хамтын амьдрал үүсгэж 4 хүүхэд төрүүлсэн болохыг тус тус тайлбарлаж, гэрлэгчид маргаагүй.
6. Түүнчлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10-р сарын 8-ны өдрийн 01119 дугаар тэмдэглэлд ...гэрлэгчид 2011 оноос тусдаа амьдарсан, уригдагч тал Г.Г нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон учраас талууд гэрлэлтийн баталгаагаа цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, талууд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ шүүхээр шийдүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байна /хх-17/.
7. Гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага, бие биеэ хүндэлдэггүй, ойлголцохгүй байдал зэргээс шалтгаалан 2011 оноос тусдаа амьдарсан, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.Г нь өөр бусадтай хамтын амьдралтай болсноор 2013, 2017, 2021, 2024 онуудад хүүхэд төрүүлсэн болохыг зохигчид тайлбарлаж, энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Н*******, Г.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зохицуулсан.
9.Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох охин Н.М, Н.О нар аавынхаа асрамжид байсан болохыг, охин Н.М нь 2025 оны 10-р сараас ээжийнхээ асрамжид ирсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд талууд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин Н.М-г эх Г.Гийн асрамжид, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, охин Н.О-г эцэг Н.Н*******ын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.
10. Хүүхдүүдийг тус тусад нь эцэг, эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Н.Н*******, Г.Г нарын эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг мөн тул Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Н*******, хариуцагч Г.Г нарт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
11. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учиртай.
12. Мөн хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
13. Зохигчийн хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зохицуулсан.
15. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголмууд овогт Н*******-н Н******* /РД-ТЕ/, Харагчууд овогт Г-н Г /УВ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин Н.М-г эх Г.Гийн асрамжид, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, охин Н.О-г эцэг Н.Н*******ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Зохигчийн хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Н*******, хариуцагч Г.Г нарт үүрэг болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар Н.Н*******, Г.Г нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин т болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н*******ад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ