| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03147/И |
| Дугаар | 307/ШШ2025/02391 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2025/02391
| 2025 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 307/ШШ2025/02391 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/03147/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт Г*******ын Б******* /утас: *******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Дулаанханы мод дамжуулах баазын цавчсан цехэд операторчноор ажиллаж байгаад 1991 оны 06 дугаар сарын 1-нд нэгдсэн 1-р зам бригадад нормчноор ажилласан. 1991 онд манай мод дамжуулах бааз хувьчлагдаж, Дулаанхан ХК болж нэр нь өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал тодорхой бичигдээгүй. Сэлэнгэ аймгийн архивд очиж шүүлгэсэн боловч тэр үеийн Дулаанханы мод дамжуулах баазад ажиллаж байсан ажилчдын архив дутуу, нэр өөрчлөгдөж хувьцаат компани болсноос хойших материал, баримт архивд бахгүй байна. Одоо би тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил дутаад байна.
Иймд намайг 1988 оны 06 дугаар сарын20-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Дулаанхан мод дамжуулах бааз, Дулаанхан ХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тооцооны хүснэгтүүд, Сэлэнгэ аймгийн Дулаанхан хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 сарын 11-ний өдрийн ** дугаартай Тамирчид уран сайханчдыг чөлөөлөх тухай захирамж, 1993 оны 12 сарын 28-ны өдрийн ** дугаартай Уран сайханчдыг чөлөөлөх тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагчийн 1999 оны 03 сарын 02-ны өдрийн 15 дугаартай Дэвжээ тэмцээн зохион явуулах тухай захирамж, Сэлэнгэ аймаг Дулаанхан тосгон захирагчийн 2000 оны 12 сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамж, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар Я.Ц*******, Ч.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Б*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Г.Б******* нь Дулаанхан мод дамжуулах баазын цавчсан цехэд операторчноор 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Дулаанханы мод дамжуулах бааз /Дулаанхаан ХК/-ын Нэгдсэн нэгдүгээр замын бригадад нормчноор 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч Г.Б******* нь ажилд орсон, гарсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 1989 оны 7 сар, 1988 оны 11 сар, 1994 оны 11 сар, 1197 оны 10 сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, Сэлэнгэ аймгийн Дулаанхан хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 сарын 11-ний өдрийн ** дугаартай Тамирчид уран сайханчдыг чөлөөлөх тухай захирамжийн ... уран сайханчдыг 17/VI-аас эхлэн ажлаас нь чөлөөлж бэлтгэл хийлгэсүгэй ..., хавсралт ... 4. Б******* ... гэх бичилт, 1993 оны 12 сарын 28-ны өдрийн ** дугаартай Уран сайханчдыг чөлөөлөх тухай захирамжид ... Г.Б******* ... нарыг ажлаас чөлөөлж концертын бэлтгэлд оролцуулсугай... гэх бичилт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагчийн 1999 оны 03 сарын 02-ны өдрийн 15 дугаартай Дэвжээ тэмцээн зохион явуулах тухай захирамжид ... Г.Б******* нарт даалгасугай ... гэх бичилт, Сэлэнгэ аймаг Дулаанхан тосгон захирагчийн 2000 оны 12 сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжид ... Г******* овогтой Б******* нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтээ гаргаж, өөр газар ажилд орсон тул 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай... гэх бичилт болон гэрч Я.Ц*******, Ч.Б******* нарын өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Г.Б*******ийг Сэлэнгэ аймгийн Дулаанханы мод дамжуулах баазын цавчсан цехэд операторчноор 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл, Дулаанханы мод дамжуулах бааз /Дулаанхан ХК/-ы Нэгдсэн нэгдүгээр замын бригадад нормчноор 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, Г.Б*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б******* овогт Г*******ын Б******* нь Сэлэнгэ аймгийн Дулаанханы мод дамжуулах баазын цавчсан цехэд операторчноор 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Дулаанханы мод дамжуулах бааз /Дулаанхан ХК/-ын Нэгдсэн нэгдүгээр замын бригадад нормчноор 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА