| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 309/2025/02040/И |
| Дугаар | 309/ШШ2025/01474 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 309/ШШ2025/01474
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг *******,*******, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн *******,******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,048,725.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 25,626,816.98 төгрөгийн зээлийг жилийн хүү 19.8 хувийн хүүтэй, бусад зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхий удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.3, 6.4-т заасан заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг цуцлах хүсэлтэй байна. Иймд ... ******* нийт 18,048,725.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... би хаан банкнаас нэхэмжилсэн 18,048,725.3 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,048,725.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ******* Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 25,626,816.98 төгрөгийн зээлийг жилийн хүү 19.8 хувийн хүүтэй, бусад зориулалтаар зээл авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 18,048,725.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 18,048,725.3 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,194 төгрөгийн 50 хувь болох 124,097 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 124,097 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 124,097 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Э.ХОСБАЯР